Найз
Самигийн судрууд
2024 оны 1-р сар


“Самигийн судрууд,” Найз, 2024 оны 1-р сар, 10–11.

Самигийн судрууд

Сами ч бас уншиж сурахыг хүсэж байв.

Энэ түүх Боливид болсон юм.

Зураг
alt text

Гэр бүлийн үдэш өндөрлөхөд аав нь алга ташив. “Гэр бүлийн зорилго дээр надад нэг санаа төрлөө.” “Мормоны Номыг өдөр бүр хамтдаа уншицгаая” гэж тэр хэлэв.

Самигийн хоёр ах Андрей, Хуан нар энэ санааг сонсоод инээмсэглэн толгой дохив.

“Тэгье!” гэж Андрей хариулав.

Сами бас баяртай байсан ч дараа нь нэг зүйл санав. Тэр гараа өргөн, “Би яаж уншихыг мэдэхгүй шүү дээ. Би хэрхэн тусалж болох вэ?”

Хуан мөрөө хавчин “Чи зүгээр л сонсож болно шүү дээ” гэв.

Ах нар нь яаж уншихыг аль хэдийн мэддэг болсон бол Сами дөнгөж тавтай. Тэр арай уншиж сураагүй байгаа.

“Гэхдээ би ч бас тусалмаар байна шүү дээ!” гэж Самиг хөмсгөө атируулан хэлэхэд

ээж нь түүнийг тэврээд “Чи тусалж чадна аа” гэв. Бидэнд үргэлж Бурханы зарлигласан зүйлсийг хийх арга зам өгөгдсөн байдаг.

Маргааш орой нь Самигийн гэр бүл Мормоны Номоо уншихаар цугларав. Самигаас бусад нь бүгд өөрсдийн судрыг авчирсан байв. Ээж нь түүнд Мормоны Номын түүхүүдийн зурагтай ном өгөв.

“Чи одоохондоо үгийг нь уншиж чадахгүй ч зургуудыг нь уншиж чадна шүү дээ” гээд ээж нь инээмсэглэлээ.

Сами номыг ойртуулан барив. Одоо тэр ч гэсэн гэр бүлийнхэнтэйгээ хамт уншиж чадахаар болов.

Тэд ээлжлэн уншив. Сами түүхүүдийг харуулсан зургуудыг харж байлаа. Түүний ээлж болоход тэр зурган дээрээс харсан зүйлсээ бусдадаа ярьж өгч байв. Тэр чадах чинээгээрээ олон зүйлийг ярьж өгч байв.

Зураг
alt text

Хоног өдөр өнгөрөх тусам Сами улам ихийг уншдаг болохыг хүсэж байв. Ээж нь түүнд үсэг бүр ямар авиа гаргадгийг, дараа нь үгээ хэрхэн дуудахыг зааж өглөө. Хэдэн сарын дараа Самид зургууд тийм ч их хэрэг болохоо больсон байв. Харин тэр гэрийнхнийхээ уншсан шүлэг болгоны сүүлийн үгийг уншдаг болов. Ээж нь үгийг нь эхэлж уншаад Сами дараа нь давтаж хэлдэг байв.

Эхэндээ тэд удаан уншиж байв. Бүлэг бүрийн төгсгөлд очиход хугацаа их зарцуулж, Андрей, Хуан хоёр Самигийн ээлж болоход дургүйцдэг байсан ч тэд гэр бүлээрээ уншсаар л байлаа.

Сами бага багаар илүү ихийг уншиж байлаа. Тэр нэг шүлгээс нэг үг уншдаг байсан бол дараа нь хоёр, дараа нь гурав болов. Дараа нь тэр бүтэн шүлгээр нь уншиж эхэллээ.

Тэдний зорилго биелэхийн алдад Сами хэд хэдэн шүлгийг ганцаараа уншдаг болсон байв. Түүний уншлага улам сайжирсаар. Тэр бас Мормоны Номыг улам их хайрладаг болсон байв.

Эцэст нь Самигийн гэр бүл Мормоны Номоо дуусгав. Тэд үүнд хоёр жилийг зарцуулсан юм. Сами одоо долоо настай болсон бөгөөд маш сайн уншиж сурсан.

“Баяр хүргэе!” “Бид чадлаа” гэж аав нь хэллээ.

Сами гэр бүлийнхэнтэйгээ хамт баярлав. Тэр тэдэнд Мормоны Номоо дуусгахад нь тусалсан юм.

Хуан түүнийг чанга тэврээд Чиний дараагийн хоёр жилийн зорилго юу вэ? гэхэд

Сами инээмсэглээд босож зогсон “Би Мормоны Номыг дахиад уншина” гэв.

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Мэлисса Манвилл Кашиваги