Ариун сүмийн талаар хүүхдүүддээ заахад хэзээ ч эртдэхгүй. Хэдийгээр ариун сүм ойрхон биш байж болох ч та хүүхдүүддээ ариун сүмийн эрхийн бичиг авахад нь тусалж чадна. 20-р хуудсан дээрх түүхийг хамтдаа уншаад, тэднийг ариун сүмд ороход хэрхэн бэлтгэж болох талаар ярилц. Түүнчлэн та 22-р хуудсыг ариун сүмийн ярилцлагын талаар ярилцахдаа ашиглаж болно. Тэдэнд зохистой байхын тулд төгс байх шаардлагагүйг сануул.
Ариун сүмд баптисм хүртэх ямар байдгийг 16-р хуудсыг ашиглан үзүүлж болно. Хэрэв та ариун сүмд орж байсан бол энэ нь танд ямар утга учиртай болохыг тэдэнд хэл. Ариун сүмд хэзээ орохоо тэсэн ядан хүлээдэг болоход нь тэдэнд тусал.
Хүндэтгэсэн,
Найз