2021
Цай юу, мангоны шүүс үү?
2021 оны 7, 8-р сар


Цай юу, мангоны шүүс үү?

Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.

Энэ түүх Тайваньд болжээ.

“Чи яагаад цайг сонгоогүй юм бэ?” гэж Жиро асуув.

“Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 81).

two boys in school uniforms walking through a market

Чунг Тайванийн хөл хөдөлгөөнтэй гудамжаар уруудан алхаж явлаа. Түүний найз Жиро хамт явж байв. Хүмүүс хаа сайгүй байлаа! Үйлчлүүлэгчид хувцас худалдан авахаар дэлгүүр хэсэж, хүүхдүүд тоглоцгоон, хүмүүс утсаараа ярин хаа нэг тийш яаравчилна. Чунг хичээлийн цүнхээ гээчихгүйн тулд биедээ чанга гэгч наан явав.

“Хичээлийн жил дуусах дөхөж байгаад би итгэж өгөхгүй нь!’ гэж Чунг Жирод чангаар хэллээ.

“Тийм ээ! Би одоо амрахад бэлэн байна” гэж Жиро хэлэв.

Чунг, Жиро хоёр төрөл бүрийн хоол зардаг лангуунуудын хажуугаар өнгөрөв. Луу жимс, гүзээлзгэнэ. Час халуун мантуу. Наргил модны самраар бүрсэн зайрмагны ороомог. Гоё үнэр хаа сайгүй! Гэвч Чунгийн толгойд зөвхөн халууцаж, хөлөрч байгаа нь л бодогдож байлаа.

“Надад яг л шарах шүүгээнд байгаа юм шиг санагдаж байна!” гэж Чунгийг хэлэхэд

“Надад ч бас адилхан, Уух юм авъя” гэж Жиро хэллээ.

Тэд өнгө өнгийн уух юм зарж байгаа лангуун дээр очив.

Жиро мөнгө гаргаж ирээд, “Бөмбөлөгтэй цай хоёрыг авъя” гэлээ.

Чунг цай уувал Мэргэн ухааны үгийг зөрчинө гэдгийг мэдэж байлаа. “Би мангоны шүүс авч болох уу?” гэж тэр асуув.

Жиро Чунг руу эргэж харлаа. Чунгийн гэдэс базлах шиг болов. Жиро түүнийг цай аваагүй учир гайхаж байгаа болов уу?

Худалдагч эмэгтэй Жирод хүйтэн бөмбөлгөн цай, Чунгад мангоны шүүс өгөв. Тэгээд хөвгүүд гэрийн зүг гудамжаар алхан явлаа.

Жиро цайгаа чангаар сорон уунгаа “Чи яагаад цайг сонгоогүй юм бэ? Энэ ёстой гоё амттай!” гэж асуув.

Чунг уруулаа хазан, “Аан, би цай уудаггүй юм аа” гэж хэлэв.

“Яагаад тэр вэ?” гэж Жиро асуув.

Чунг асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байлаа. Номлогчид түүнд Мэргэн ухааны үгийн талаар заасан байв. Тэр Мэргэн ухааны үгийг дагах нь Ариун Сүнсийг өөртэйгөө хамт байлгахад тусална гэж Хүүхдийн хэсэгт сурсан байлаа.

“Би Бурханд итгэдэг. Тэр намайг өөрийн бие махбодод анхаарал тавиасай хэмээн хүсдэг. Тэр биднээс цай, кофе, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг хүсдэг юм” гэж Чунг хэлэв.

“Чи яаж мэдэж байгаа юм бэ?” гэж Жиро асуув.

“Би үүнийг сүмд сурсан юм”

Жиро цайнаасаа дахин нэг сороод, “Утгагүй юм. Энэ чинь зүгээр л цай шүү дээ! Энэ чамайг яах ч үгүй” гэв.

Гэдэс нь дэвхэрдэг мэлхийгээр дүүрсэн мэт Чунгад санагдлаа. Тэр Жирод үүнийг хэрхэн ойлгуулж чадах вэ? Магадгүй сүм дээр хэн нэгэн түүнд үүнийг Жирод тайлбарлахад тусалж чадах байх.

“Чи тэгж байгаад надтай хамт сүмд очмоор байна уу? Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд явдаг. Чи Бурхан, Есүс Христ хоёрын тухай мэдэж авах боломжтой.”

Жиро хэсэг бодсоноо “Би тэгж бодохгүй байна” гэж хэлэв.

“Зүгээр дээ” гэж Чунг хэллээ. Жиро өөртэй нь хамт сүмд очихыг хүсээгүйд Чунг бага зэрэг гуниглав. Тэгсэн ч гэсэн тэр гэрчлэлээ хуваалцсандаа баяртай байв.

Тэр долоо хоногт сургууль дээр Чунгийн багш, хатагтай Ли бүх сурагчийг анхаарлаа хандуулахыг хүсэв. “Маргааш хичээлийн сүүлийн өдөр. Хүүхэд бүр энэ жил маш шаргуу суралцсан учир би та нарт гэнэтийн бэлэг бэлдсэн. Бүгдээрээ бөмбөлгөн цай уух болно!” гэж хатагтай Ли хэлэв.

Чунгаас бусад бүх хүүхэд баярлав. Тэр сандал дээрээ доош шигдэн суулаа. Багшдаа цай уудаггүй гэж хэлэх нь Жирод хэлснээс бүр хэцүү байж мэднэ. Жиро шиг бүгд л түүнийг хачин гэж бодож магадгүй юм.

boy raising his hand in class

Гэтэл Жиро гараа өргөн, “Хатагтай Лин? Чунг цай уудаггүй юм аа. Энэ нь түүний шашинтай холбоотой. Тэр оронд нь мангоны шүүс ууж болох уу?” гэж асуув.

Хатагтай Лин Чунг руу хараад “Энэ үнэн үү, Чунг?” гэж асуулаа.

Чунг толгой дохив.

Хатагтай Лин инээмсэглэн, “Ойлголоо. Би чамд оронд нь шүүс захиалчихъя” гэв.

Хичээлээ тараад Чунг, Жиро хоёр гэр лүүгээ хамт алхав. “Хэлсэн зүйлд чинь баярлалаа” гэж Чунг хэллээ.

Жиро инээмсэглээд, “Чи миний найз шүү дээ. Чамд чухал зүйл надад ч чухал гэсэн үг” гэж хэлжээ.

Зураг чимэглэлийг Мэлисса Мэнвилл