Цуглааны байруудад видеонуудыг үзүүлэх нь


Техник технологийн асуудал таны хичээл дэх Сүнсэнд саад болохгүй байж болохын тулд цуглааны байрууд дахь интернет холболтод найдлага тавилгүй харин хичээл эхлэхээс өмнө видеонуудыг татаж ав.

Цуглааны байрууд дахь интернетийг нэг дор олон хэрэглэгч хэрэглэдэг учир интернет холболтын хурд саатаж болзошгүй. Энэ нь видео гарч байх зуур гацах, муу дүрслэлтэй гарах зэрэгт нөлөө үзүүлж магадгүй юм.

Видеог татаж авах нь

Видеог тоглуулах нь


Видеог татаж авах нь

Зөөврийн компьютерт татаж авах нь

Ихэнх зөөврийн компьютерүүд ангид видеог үзүүлэхэд тохиромжтой, хангалттай том дэлгэцтэй байдаг учир зөөврийн компьютер дээр видеог хамгийн амархан аргаар тоглуулж болдог. Хэрэв та илүү том ангитай бол видеоны дууг чангалахын тулд нэмэлт чанга яригчийг бэлтгэнэ үү.

Видеог өөрийнхөө компьютерт татаж авахын тулд дараах зүйлсийг хийнэ үү:

  1. Компьютер дээрх видеоны холбоос дээр дар.
  2. Видеог ачаалах үед Татаж авах холбоос гарч ирнэ. Download дээр дар.
  3. Татаж авахыг хүсч байгаа видеоны хэмжээгээ сонго. Том файлуудыг удаан татаж авдаг боловч видеоны дуу бичлэг, дүрсний хувьд чанартай байдаг. Хэрэв та видеонуудыг Android эсвэл Apple smartphone руу татаж авах гэж байгаа бол 1080p буюу хамгийн сайн чанарыг (хэрэв боломжтой бол) сонгохоос зайлсхийх хэрэгтэй . Учир нь энэ формат нь таны smartphone-той тохирохгүй.
  4. Файлыг дахин нэрлэж, хаана хадгалахыг сонгох сонголт гарч ирж болно. Хэрэв тэгвэл файлыг ямар нэгэн амархан нэрээр нэрлэж, тохиромжтой газар хадгал. Дараа нь Save дээр дар.

Хэрэв таны компьютер хаана хадгалахыг танаас асуухгүй бол ихэнхдээ файл автоматаар Downloads хэсэг рүү хадгалагдсан байдаг. Windows 7 дээр Downloads хэсгийг олохын тулд Start товчлуур дээр дарж, Downloads гэж бич. Windows XP дээр Downloads хэсгийг олохын тулд Start товчлуур дээр дарж, My Documents хэсэг рүү оч. Mac дээр Downloads хэсгийг олохын тулд Finder дээр дарсны дараа өөрийн хэрэглэгчийн нэр дээрээ дар.

Видеог тоглуулахын тулд файл дээр хоёр удаа дар. Таны компьютер видеог ачаалж, тоглуулж эхлэх болно.

Tablet эсвэл Smartphone руу татах нь

Apple

Хэрэв танд Apple iPad эсвэл iPhone байдаг бол та видеонуудыг татаж аваад ангид үзүүлж болно. Та шууд iPad эсвэл iPhone-оосоо үзүүлж эсвэл iPad эсвэл iPhone-оо тохируулагчаар телевизортой холбоод үзүүлж болно. Та хоёр аргаар видеог татаж болно: Gospel Library програмаар дамжуулж эсвэл компьютерээсээ видеонуудыг өөрийнхөө зөөврийн төхөөрөмжид USB залгуур ашиглан шилжүүлж болно.

Хэрэв Gospel Library програмыг татаж аваагүй бол эхлээд хайж олоод дараа нь өөрийнхөө зөөврийн төхөөрөмжийн app store-оос програмыг татаж авч болно.

Gospel Library-аар дамжуулан видеонуудыг татаж авахын тулд дараах зүйлсийг хийнэ:

  1. Файлууд том учраас (нэг бүрчлэн 20-оос 30 MB) та видеонуудыг үүрэн сүлжээний оронд wi-fi сүлжээг ашиглан татаж авсан нь найдвартай. Wi-fi-г асаахын тулд Settings хэсэг рүү орж, wi-fi-аа асаагаад сүлжээнд холбогд.
  2. Gospel Library програмын нүүр хуудас руу очихын тулд app home товчлуур дээр дар.
  3. Manage Library > Videos дээр очоод дараа нь үзэхийг хүсч байгаа хэсгээ сонго.
  4. Татаж авахыг хүсч байгаа видео дээрээ дар. Видеог татмагц ногоон сум улаан дугуй болно.

Анхааруулга: Татаж авсан видеонуудаа тоглуулахын тулд та доорх алхмуудын дагуу Gospel library-ын Videos хэсгээс видеонуудыг тоглуулах ёстой.

  1. Gospel Library нүүр хуудас руу очихын тулд app home товчлуур дээр дар.
  2. Videos хэсэг дээр очоод дараа нь таны үзэхийг хүсч байгаа видеог агуулсан хэсэг рүү оч.
  3. Тоглуулахыг хүсч байгаа видео дээрээ дар.

Компьютер дээрээ татаж авсан видеонуудаа iPad эсвэл iPhone руугаа USB залгуур ашиглан шилжүүлэхдээ дараах зүйлсийг хийнэ:

Анхааруулга: Эдгээр заавруудыг iTunes 11-г ашигладаг iOS 6-тай iPhone 4s-ийг ашигладаг хүмүүст зориулав. Зөөврийн төхөөрөмжүүдийн ялгаатай байдлаас шалтгаалан өөр өөр алхмуудыг хийх шаардлагатай болж болно. Хэрэв танд iTunes-ын хамгийн сүүлийн хувилбар байхгүй бол (зөөврийн хэрэгсэл рүүгээ файл шилжүүлэхэд хамгийн сүүлийн хувилбартай байх хэрэгтэй) http://www.apple.com/itunes вэб хуудсаас татаж авч болно. iPhone'-ны үйлдлийн системийг iOS 6 болгож шинэчлэхийн тулд iPhone-оо USB холболт ашиглан компьютертэй холбо. iTunes Summary хэсэг дэх Check for Update дээр дарж, шинэчлэлээ суулга.

  1. iTunes програмыг нээ.
  2. iTunes-ын зүүн дээд булан дахь жагсаасан цэсээс Movies хэсгийг сонго.
  3. Дунд хэсэг дэх Home Videos дээр дар.
  4. Компьютертээ татаж авсан видеонуудаа iTunes дээрх энэ зай руу хулганы зүүн товчийг дараастай чигээр зөөж оруул.
  5. USB залгуур ашиглан iPhone эсвэл iPad-аа компьютертэй холбо. iTunes таны зөөврийн төхөөрөмжийг таньж, баруун дээд буланд iPhone эсвэл iPad-ын хэсэг гарч ирнэ.
  6. Зөөврийн төхөөрөмж дээрх файлуудаа цэгцлэхийн тулд iPhone эсвэл iPad хэсэг дээр дар.
  7. Movies хэсэг дээр дар.
  8. Sync Movies нүдийг чагтал.
  9. Хуулахыг хүсч байгаа кинонынхоо өмнөх нүдийг чагтал. (Хэрэв та бүх видеонуудыг хуулвал энэ нь таны зөөврийн төхөөрөмжид нэлээд том зай эзэлж магадгүйг санаарай.)
  10. Sync дээр дар.

Хэрэв та iOS 6-г ашиглаж байвал видеонууд таны iPhone дээрх Videos програм руу хуулагдах болно. Хэрэв та энэ програмыг олохгүй бол нүүр хэсэг рүү очоод дэлгэц дээр хуруугаа баруун тийшээ гулсуулж "videos" гэж бич.

Android

Хэрэв танд Android самбар эсвэл smartphone байдаг бол та видеонуудыг татаж аваад ангид үзүүлж болно. Та шууд төхөөрөмжнөөсөө үзүүлж эсвэл төхөөрөмжөө тохируулагчаар телевизортой холбож болно. Та хоёр аргаар видеог татаж болно: Gospel Library програмаар дамжуулж эсвэл компьютерээсээ видеонуудыг өөрийнхөө зөөврийн төхөөрөмжид USB залгуур ашиглан шилжүүлж болно.

Хэрэв Gospel Library програмыг татаж аваагүй бол эхлээд хайж олоод дараа нь өөрийнхөө зөөврийн төхөөрөмжийн app store-оос програмыг татаж авч болно.

Gospel Library-аар дамжуулан видеонуудыг татаж авахын тулд дараах зүйлсийг хий:

  1. Файлууд том учраас (нэг бүрчлэн 20-оос 30 MB) та видеонуудыг үүрэн сүлжээний оронд wifi сүлжээг ашиглан татаж авч болно. Төхөөрөмж дээрээ Wi-fi-аа асаа.
  2. Арp home товчлуур дээр дараад Gospel Library нүүр хэсэг рүү оч.
  3. Татаж авахыг хүсч байгаа, видеонуудаа хадгалдаг хэсэг рүүгээ оч.
  4. Видеоны холбоос дээр дар.
  5. Download дээр дар.

Видео таны зөөврийн төхөөрөмжид татагдах болно. Татаж авсан видеонуудаа харахын тулд цэс хэсэг дээр очоод Manage Media товчлуур дээр дар.

Компьютертээ татаж авсан видеонуудаа USB залгуур ашиглан tablet эсвэл smartphone руугаа шилжүүлэхийн тулд дараах зүйлсийг хийнэ:

  1. Компьютер дээрээ бүх шаардлагатай видеонуудыг татаж ав.
  2. Компьютерээ бичил USB залгуур ашиглан зөөврийн төхөөрөмжтэйгөө холбо.
  3. Компьютер дээрээ Start товчлуур дээр дараад (зүүн доод булан) Computer хэсэг дээр дар. Таны зөөврийн төхөөрөмж Portable Devices хэсэг дээр гарч ирэх болно.
  4. Өөрийнхөө зөөврийн төхөөрөмж дээр хоёр удаа дараад нөөц хэсэг рүү оч.
  5. "Church Videos" гэх мэтчилэн шинэ хавтас нээ. (Шинэ хавтас нээхийн тулд хулганыхаа баруун товчлуур дээр дараад New > Folder-г сонго.)
  6. Үүсгэсэн хавтаснууддаа татаж авсан видео файлуудаа чирч хийгээд, улмаар төхөөрөмжид хуулагдахыг нь хүлээ. (Хуулах үйл явц таны зөөврийн төхөөрөмжийн дэлгэц дээр гарч ирэх болно.)
  7. Зөөврийн төхөөрөмжийнхөө Home товчлуур дээр дараад My Files эсвэл Files програмыг нээ.
  8. My Files програмыг ашиглан видеонуудаа хадгалсан хавтас руугаа оч. Дараа нь видеогоо тоглуулахын тулд видео дээрээ дар.

Анхааруулга: Хэрэв та My Files програмыг олохгүй бол (Kindle Fire-т My Files байдаггүй) зөөврийн төхөөрөмжийнхөө app store буюу програм нөөц рүү очоод файлуудыг олохын тулд хайлт хийгээд файл олдог file explorer програмыг татаж суулга. (Боломжтой програмуудыг харахын тулд "file explorer" гэж хай. Дараа нь нэгийг сонгож аваад татаж суулга.)

DVD-нд хуулах нь

Та мөн татаж авсан видеонуудаа DVD-нд хуулаад DVD тоглуулагч дээр тоглуулж болно.

Ихэнх компьютер файлуудыг DVD-нд бичиж болдог боловч танай цуглааны байрын DVD тоглуулагч файлуудыг сонгох цэсгүй бол файлуудыг тоглуулахгүй гэдгийг анхаар. Иймээс та файлуудыг DVD-нд бичихээс гадна DVD-ндээ цэс үүсгэх хэрэгтэй. Энэхүү цэсийг үүсгэхийн тулд танд DVD бичдэг програм хэрэгтэй.

Нэмж хэлэхэд та мөн өөрийнхөө цуглааны байрны DVD тоглуулагчид тохирсон DVD-г сонгох ёстой. Та data DVD-ний оронд видео DVD-г ашиглах хэрэгтэй болно. DVD бичихээс өмнө DVD тоглуулагчийн зөв хувилбарыг олоод таны тоглуулагч дээр сайн ажилладаг DVD-нүүдэд зориулсан зааврыг унш.

Сүм DVD бичих ямар нэг тодорхой програм хэрэглэхийг голчилдоггүй. Уг үйлдлийг хийх боломжтой олон програмууд байдаг.

DVD-тэй байснаар багш нар цуглааны байрны телевизор/DVD тоглуулагч дээр DVD-г тоглуулж, ангидаа видеонуудыг төвөггүйгээр үзүүлж болно.


Видеог тоглуулах нь

Зөөврийн төхөөрөмжүүдийг телевизорт холбох нь

Та видеонуудыг өөрийнхөө зөөврийн төхөөрөмжид татаж авсны дараа хоёр аргаар ангидаа үзүүлж болно.

  • Зөөврийн төхөөрөмжөөсөө шууд тоглуул. Хэрэв та зөөврийн төхөөрөмжөөс видеог шууд үзэж, сонсох боломжтой жижиг ангитай бол сайн хэрэг. Ангийн гишүүдийг ойрхон суулгаж, видеог үз.
  • Зөөврийн төхөөрөмжөө телевизорт залга. Хэрэв танай анги том бол та tablet эсвэл smartphone-г телевизорт залгах шаардлагатай. Ингэснээр суралцагсад видеог үзэж, сонсох боломжтой болно. Та зөөврийн төхөөрөмжөө өөрт байгаа нөөцөөс хамааран HDMI эсвэл улаан, шар, цагаан үзүүртэй залгуур ашиглан холбож болно.

HDMI залгуурын холболт

Хэрэв та зөөврийн төхөөрөмжөө телевизорт залгах шаардлагатай бол эхлээд танай цуглааны байрны телевизорт HDMI оролт байгаа эсэхийг шалга (энэ нь ихэвчлэн хавтгай дэлгэцтэй LCD телевизорт байдаг). HDMI оролт нь зөөврийн төхөөрөмжөөсөө видеог тоглуулах хамгийн амархан арга юм.

Хэрэв танай телевизор HDMI оролттой бол танд HDMI залгуур шаардлагатай мөн хэрэв iOS-г ашигладаг бол танд зөөврийн төхөөрөмжөө HDMI оролттой холбох тохируулагч хэрэгтэй.

Android зөөврийн төхөөрөмжүүд ихэвчлэн өөр дээрээ жижиг HDMI оролттой байдаг. Ийм тохиолдолд зөөврийн төхөөрөмжийг телевизортой холбоход танд зөвхөн HDMI (нэг үзүүрт нь HDMI жижиг холбогч мөн нөгөө үзүүрт нь ердийн HDMI холбогч) хэрэгтэй.

Apple зөөврийн төхөөрөмжүүд өөр дээрээ суурилсан жижиг HDMI оролтгүй учраас тохируулагч ашиглах шаардлагатай. iPhone-д зориулсан тохируулагч нь таны утсаа цэнэглэдэг/файл хуулдаг оролтод залгагддаг. Дараа нь та ердийн HDMI кабелийг үүнд залгаж болно (жижиг HDMI залгуур шаардлагагүй).

Эдгээр тохируулагчуудыг олохын тулд “Connect iPhone 4s to HDMI” эсвэл "Connect Android device to HDMI" гэсэн үгсийг ашиглан интернетээс хайж болно. Танд шаардлагатай тохируулагч таны зөөврийн төхөөрөмжөөс шалтгаалан өөр байж болно.

Apple-ийн тохируулагчид HDMI залгуур дагалдаж ирдэггүй гэдгийг сана. Хэрэв танд HDMI залгуур хэрэгтэй бол энэ нь тусдаа зарагддаг.

Улаан, шар, цагаан үзүүртэй залгуур

Хэрэв танай цуглааны байрны телевизорууд CRT (Cathode-Ray-Tube) буюу хавтгай дэлгэцтэй телевизор биш бол мөн HDMI оролтгүй бол танд улаан, шар, цагаан үзүүртэй залгуур хэрэгтэй. Энэ нь CRT телевизорын улаан, шар, цагаан нүхэнд залгагддаг.

Улаан, шар, цагаан оролтод зориулсан тохируулагч нь iOS зөөврийн төхөөрөмжүүд болон зарим Android төхөөрөмжүүдэд байдаг. ("Connect iPhone 4s to CRT TV" эсвэл Android бол "Connect Micro USB to composite" гэсэн үгсийг ашиглаж интернетээс хайж ол.)

Эдгээр хоёр тохируулагч хоёулаа ойролцоогоор 30 долларын үнэтэй байдаг. Эдгээр нь танд smartphone эсвэл tablet-г телевизорын дэлгэцэн дээр гаргах боломжийг олгодог.

VGA комьпютерийн дэлгэцний залгуурын холболт

Хэрэв та зөөврийн компьютероо цуглааны байрны телевизорт залгах гэж байгаа бол танд мөн адил тохируулагч хэрэгтэй болно. Хэрэв таны зөөврийн компьютерт HDMI суваг байдаг бол мөн танай цуглааны байрны телевизорт бас байдаг бол энэ сонголтыг ашиглаж болно.

Хэрэв танд зөвхөн VGA холболт байдаг бол (зөөврийн компьютерээ дэлгэцтэй холбоход ашигладаг оролт) танд танай цуглааны байрны телевизорын HDMI оролтод холбогддог VGA тохируулагч эсвэл улаан, шар, цагаан оролтод холбогддог VGA тохируулагч эсвэл өмнөх зурагт үзүүлсэнчлэн таны телевизорт VGA оролт шаардлагатай.

Видеог тоглуулах нь

Та тохируулагчаа телевизорын дэлгэцэнд залгасан бол та телевизортоо зориулсан оролтыг сонгох хэрэгтэй. Оролтын товчлуурыг хайж олоод HDMI гэх мэтчилэн өөрийнхөө ашиглаж буй оролтын төрлийг сонго.

Телевизор таны зөөврийн төхөөрөмжид холбогдмогц, дэлгэц таны зөөврийн төхөөрөмж дээр гарч буй видеог гаргах болно. Ихэнх Android зөөврийн төхөөрөмжүүд видеог шууд үзүүлдэг. Apple зөөврийн төхөөрөмжүүдийн хувьд та TV Connected гэсэн дэлгэцийг харах болно.

Хэрэв та энэ TV Connected дэлгэцийг харахгүй бол телевизорын дэлгэцний оролт таны зөөврийн төхөөрөмжтэй холбогдоогүй гэсэн үг. Тохируулагчаа салгаад хэдэн секунд хүлээгээд дахиад залга. Залгуурууд сайн залгаастай байгаа эсэхийг шалга. Хэрэв болохгүй хэвээрээ байвал та зөв оролтыг сонгосон эсэхээ дахин баталгаажуулж телевизороо шалга.

Видеог амжилттай холбож чадсаны дараа та видеог удаан хугацаанд зогсоосны улмаас таны зөөврийн төхөөрөмж дээрх видео горим унтарч болох юм. Хэрэв тэгсэн бол видео горимыг дахин эхлүүлэхийн тулд тохируулагчийг салгаад дахин залга.


Бусад аргууд

Та видеог өөр аргуудаар үзүүлж болно. Энд хэдэн жишээ авч үзье.

Видео тоглуулагч бүхий USB оролттой телевизор

Хэрэв таны телевизорт видео тоглуулах боломжтой USB оролт байгаа бол та видеонуудыг USB төхөөрөмжид татаж аваад телевизортоо шууд холбож болох юм.

Гэсэн хэдий ч цуглааны байруудын телевизорт байдаг USB холболтонд видео тоглуулагч байдаггүй. Ихэнх USB холболтууд зүгээр л зурагнуудыг харуулдаг.

Үүнээс хойш видео тоглуулагчтай USB оролт бүхий телевизоруудыг цуглааны байруудад тавидаг болох магадлал өндөр байна. Гэсэн хэдий ч цуглааны байруудын телевизоруудыг 15 жилд нэг удаа сольдог. Ийм учраас цуглааны байруудад тодорхой цаг үед бүх төрлийн телевизор байж болох юм.


Western Digital TV Media Player

CRT телевизоруудтай гадсууд USB оролт дэмждэг төхөөрөмж худалдаж авч байна. The WD TV media player (ойролцоогоор 100 доллар)-т улаан, шар, цагаан болон HDMI гаралт хоёулаа байдаг. Хэрэглэгчид тоглуулагчтай холбогддог алсын удирдлагаар дамжуулан USB зөөврийн диск дээрх файлуудыг тоглуулж болно. Энэ нь CRT телевизортой гадаснуудын хувьд USB төхөөрөмжүүдийг ашиглан видеог үзүүлэх боломжийг багш нарт олгодог.

Үнэн хэрэгтээ энэ аргыг хэрэглэж буй гадаснууд телевизор болон бусад төхөөрөмждөө USB зөөврийн дискийг орхих хэрэгтэй. Ингэснээр багш нар өөрсдийн USB төхөөрөмжөө авчрах шаардлагагүй болно.

The Western Digital TV нь цуглааны байрны техникийн багийн санал болгож буй арга юм. Western Digital TV-ийн талаарх мэдээллийг Бичиг хэргийн ажилтанд зориулсан тусламж вэб сайтаас авах боломжтой.

Roku 2 XS бол WD TV-тэй төстэй төхөөрөмж юм. Гэхдээ энэ нь хоёр сул талтай: Roku-ийн бүртгэлээ идэвхжүүлэхийн тулд хэн нэгний кредит карт ашиглах шаардлагатай болдог ба заримдаа зар сурталчилгаанууд гарч ирдэг.


Тусламж хүсэх нь

Хэрэв танд видеотой холбоотой тусламж шаардлагатай бол https://tech.churchofjesuschrist.org/forum вэб сайт дахь LDSTech Forum хэсэг рүү ор. Уг хэсгийн Digital Presentation хэсэгт асуултаа оруул.

The LDSTech Forum-д мэдлэгтэй мөн цуглааны байруудад видеог үзүүлэх талаар мэдээлэл хуваалцах сонирхолтой туршлагатай сайн дурынхан болон ажилчид байдаг.

Та гадас эсвэл тойргийн техникийн мэргэжилтнээсээ тусламж хүсч болно.