Өсвөр үеийнхэн болон залуучуудад заах нь
“Ойлгохын тул зүрх сэтгэлээ зориул”


“Ойлгохын тул зүрх сэтгэлээ зориул”

Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш • 2019 оны 2-р сарын 8 • Солт Лэйк Сити Табернекл

Ах, эгч нар аа, би та нартай хамт энэ агуу ажилд үйлчилж байгаадаа баяртай байна. Би та нарт хайртай бөгөөд өсөж өндийж буй өсвөр үеийнхэнд болон залуучуудад Есүс Христийн сайн мэдээнд гүн гүнзгий суралцахад нь туслахын тулд та нарын хийж буй бүхий л ер бусын гайхамшигт ажилд талархаж байгаагаа илэрхийлж байна.

Суралцагчид маань сайн мэдээнээс гүн гүнзгий суралцсанаар: (1) мэдлэг, ойлголтыг олж авч, (2) үр дүнтэй зөв шударга үйлдэл хийх чадвартай болж, (3) Тэнгэрлэг Эцэгтэй болон Аврагчтай улам бүр адилхан болон өсөж хөгждөг.

Сайн мэдээний ойлголт нь үүний талаарх мэдлэг болон үр дүнтэй зөв шударга үйлдэл хоёрын хоорондын маш чухал холбоос юм. Суралцагчдадаа Есүс Христийн сайн мэдээний талаар гүн гүнзгий ойлголттой болоход нь туслахын тулд бид юу хийж болох талаар зарим санаа бодлоосоо би энэ үдэш та нартай товчхон хуваалцмаар байна.

Абинадай хаан Ноагийн санваартнуудыг “Та нар ойлгохын тул зүрх сэтгэлээ зориулсангүй; тиймийн тул, та нар мэргэн байсангүй”1 хэмээн зэмлэн хэлсэн гайхалтай үгсээр би эхэлье.

Санваартнуудад судар байсан бөгөөд тэд хууль, бошиглогчдын талаар мэдэж байсан ч зүрх сэтгэлээ ойлгоход зориулаагүй байв. Зүрх сэтгэл нь бидний хүсэл, эрмэлзэл, амлалт, үнэт зүйлс, нэн тэргүүнд тавих зүйлүүд, төрсөн мэдрэмж, үнэний талаарх гэрчлэлийн бэлгэдлийн төв билээ.2

Сайн мэдээг ойлгох нь сурч мэдэх туршлагаас илүү чухал зүйл юм.3Энэ нь Ариун Сүнс үнэнийг гэрчилж, бидний оюун ухааныг гэгээрүүлж, зүрх сэтгэлийг өөрчилдөг сүнслэг туршлага билээ.4Үүнээс гадна зүрх сэтгэлийн ойлголт нь Сүнсний бэлэг.

Таны нэг суралцагч Есүс Христэд итгэх итгэл гэх мэт сайн мэдээний зарчмыг ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулах хүсэлтэй байвал өөрийн сонгох эрхийг ашиглан Есүс Христийг сонгож, уг зарчмын дагуу амьдрах ёстой. Зарчимтай холбоотой түүний туршлага зүрх сэтгэлд нь хүрэх үүд хаалга юм. Түүний үйлдэл Ариун Сүнсэнд гэрчилж, гэгээрүүлж, Их Эзэнийг болон тухайн зарчмыг хүлээн авдаг арга замыг нь өөрчлөх боломж олгодог .5Харин тэр зарчмын дагуу үргэлжлүүлэн амьдарч, олж авсан туршлагаа эргэцүүлэн бодож, үнэн гэж мэддэг зүйлээ гэрчилснээр итгэлийн талаарх ойлголт нь өсөн нэмэгдэж, зүрх сэтгэл нь өөрчлөгддөг. Тухайлбал:

  • Аврагчид итгэх итгэлтэйгээр үйлдэхтэй холбоотой хүсэл, эрмэлзэл, нэн тэргүүнд тавих зүйлүүд нь Түүний хүсэлтэй илүү нягт нийцдэг.

  • Их Эзэнтэй байгуулсан гэрээ нь Түүнд итгэх итгэлээр үйлдэх хүсэл эрмэлзлийг зүрх сэтгэлд нь улам гүн гүнзгий суулгаж өгдөг.

  • Хайр, үнэнч байдал, баяр баясгалан, Их Эзэнд итгэх итгэл гэх мэт мэдрэмж нь улам гүн гүнзгий, хүчирхэг болдог.

  • Есүс Христэд итгэх итгэл, Их Эзэний хүчийн тухай болон Түүний хайрын үнэний талаарх хувийн гэрчлэл нь өсөж хөгжих болно.6

Сайн мэдээний багш нарын хувьд та бид суралцагчдадаа Есүс Христийн сургаалыг ойлгоход зүрх сэтгэлээ зориулахад нь хэрхэн тусалж болох вэ? Бидэнд тус нэмэр болж болох чухал санаа агуулсан нэгэн түүхийг би та нартай хуваалцъя.

Нэгэн багш 4-р ангийн хүүхдүүдээ бүлэг болгон цуглуулж, Европ дахь протестант шашны шинэчлэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн Германы католик прист Мартин Лютерийн талаар хэдэн минут ярьжээ.7Харин дараа нь тэр хүүхдүүдээс бяцхан шалгалт авав. Харин хүүхдүүд Америкийн иргэний эрхийн хөдөлгөөний удирдагч Бага Мартин Лютер Кингийн талаар заалаа гэж бодон, аль ч асуултад нь зөв хариулсангүй.

Дараа нь багш 4-р ангийн өөр хүүхдүүдийг бүлэг болгожээ. Гэхдээ энэ удаа тэр “Бага Мартин Лютер Кинг гэж хэн болохыг та нар мэдэх үү?” гэж тэднээс асуув. Бүгд гараа өргөлөө. Хүүхдүүд Бага Мартин Лютер Кингийн талаар маш сайн мэдлэгтэй байв. Харин дараа нь багш хүүхдүүдээс “Бага Мартин Лютер Кингийн эцэг эх яагаад түүнд ийм нэр өгсөн бэ?” гэж асуулаа. Хэн ч мэдэхгүй байв. Багш “Би та нарт яагаад ийм нэр өгснийг нь хэлж өгье” гээд, энэ удаа эхний бүлэгт заахдаа ашигласан яг тэр мэдээллээ ашиглан, Мартин Лютерийн талаар тэдэнд заажээ. Тэднээс эхний бүлгийнхнээс авсан шалгалтаа авахад бүлгийнхэн бүх асуултад зөв хариулсан байна.

Эхний бүлэг суралцагч Мартин Лютерийн талаар юу ч суралцаагүй.8Харин хоёр дахь бүлгийнхэнд багш нь Мартин Лютерийг тэдний сайн мэдэх, маш их хайрладаг Бага Мартин Лютер Кингтэй холбож ойлгуулжээ.

Багшийн асуулт мөн тэдэнтэй хийсэн ярилцлага нь суралцагчдын оюун ухаан, зүрх сэтгэлийг шинэ мэдээлэл, мэдрэмжинд нээж өгсөн байна. Тэд Мартин Лютерийн талаар суралцахын зэрэгцээ Бага Мартин Лютер Кингийн талаарх өөрсдийн ойлголтыг өсгөн нэмэгдүүлжээ.

Энэ түүх сайн мэдээний зарчмыг ойлгоход зүрх сэтгэлээ зориулахад суралцагчдад туслах туршлагыг хэрхэн бий болгох нөхцөлийг харуулж байна. Эндээс хоёр зүйл онцгойрч харагдаж байна. Үүнд:

  1. Зарчмыг тэдний өөрсдийнх нь туршлага, аль хэдийн мэддэг, ойлгодог болсон зүйлтэй холбох нь асар их хүчтэй. Хувийн туршлага бол зүрх сэтгэлд хүрэх үүд хаалга юм.

  2. Биднийтавьдаг мөнсуралцагчдынасуудаг асуултын аль алиныг ашиглах нь нэн чухал. Асуултууд тэдний оюун ухаан, сэтгэл зүрхний цоожийг онгойлгодог.

Эдгээр нь хүчирхэг санаа юм. Би та бүхнийг дээрх санаануудыг өөр хоёр арга замтай хамт ашиглахад урьж байна.

  1. Үйл явцыг зориуд заа. Ойлгуулахад зүрх сэтгэлээ зориулах нь сүнслэг үйл явц бөгөөд зүрх сэтгэлээрээ ойлгох нь сүнсний бэлэг юм. Суралцагчдад эдгээр үйл явц хэрхэн явагддагийг заана уу. Сонгох эрхээ ашиглан, Их Эзэнийг сонгож, зарчмын дагуу амьдрах үүрэг хариуцлагаа мэдрэхэд нь тэдэнд тусал. Олж авсан туршлагаа эргэцүүлэн бодож, сурснаа хуваалцан, үнэний талаарх гэрчээ хуваалцаж сурахад нь тэдэнд тусал. Нэг нэгэндээ заах үед Есүс Христийн ач ивээл тэдэн дээр ирнэ.9

  2. Аврагчид тулгуурла. Энэ бол Түүний сургаал бөгөөд тэдэнд Түүний гэрэл, хайр, хүч хэрэгтэй. Бүх зүйл Түүнд нэгддэг. Түүний талаар гэрчлэлээ хуваалцаж, зарчмуудыг Түүнтэй холбох үед Ариун Сүнс үнэнийг гэрчилж, заан, гэгээрүүлэх болно.

Та нар эдгээрийг болон өөр олон зүйлийг хийвэл Ариун Сүнс үнэнийг, ялангуяа Есүс бол Христ болохыг гэрчлэх болно. Тэр суралцагчдад тань нэг бүрчлэн заана. Тэрээр тэдний зүрх сэтгэлийг өөрчлөх бөгөөд Есүс Христийн сайн мэдээний талаарх тэдний ойлголт ч гэсэн өсөн нэмэгдэх болно. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Би та нарт өөрийн хайр, гэрчлэлийг үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Мозая 12:27

  2. Merriam-Webster.com Dictionary, “Heart,”merriam-webster.com-ийг үзнэ үү.

  3. Зүрх сэтгэл болон сайн мэдээний ойлголтын талаар үргэлжлүүлэн ярилцахыг хүсвэл Дэвид A. БэднарынIncrease in Learning[2011], 66–70”-ийг үзнэ үү.

  4. Мэдээж бидний оюун ухаан энэ үйл явцын нэгэн чухал хэсэг юм. Гэхдээ бид зөвхөн оюун ухаанаа ашиглаад, “зүрхээ [ашиглахгүй]” (Сургаалт үгс 2:2) аваас тухайн зарчмыг үнэхээр бүрэн дүүрэн ойлгохгүй. Бид үүний талаар мэддэг ч Их Эзэний хүсдэг шиг бүрэн ойлгохгүй. Тэрчлэн бид зүрх сэтгэл дэх ойлголтоо өсгөн нэмэгдүүлэх талаар ярихдаа, үнэн хэрэгтээ зүрх сэтгэлийн өөрчлөлтийн талаар ярьж байгаа хэрэг.

  5. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г. Скотт (1928–2015) дараах зарчмыг заасан. Тэрээр: “Их Эзэн үүнийг мэд гэж таныг албадахгүй. Та заах эрх мэдлийг Сүнсэнд олгохын тулд сонгох эрхээ ашиглах ёстой. Та үүнийг амьдралынхаа дадал хэвшил болгосноор, сүнсний удирдамжаар ирж байгаа мэдрэмжийг улам сонор соргогоор хүлээн авах болно” (“Сүнсний удирдамжийг олж авахын тулд,”2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 7; мөн 5–8-ыг үзнэ үү).

  6. Үүнээс маш чухал бөгөөд хүчтэй зарчмыг харж болно. Бүхий л зүйлийн адил Есүс бидэнд арга замыг заасан. Есүс бидний сул дорой байдал болон зовлон зүдгүүрийн талаар төгс мэдлэгтэй байсан ч өөрийн махан биеэр энэ бүхнийг туулж, мэдрэхийг хүссэн (Алма 7:11-ийг үзнэ үү). Тэрээр бүхнээс доош бууж, бүхнийг зүрх сэтгэлдээ ойлгож, биднийг гэтэлгэж, хүчирхэгжүүлэн, хайрлан халамжлахын тулд нинжин сэтгэлээр дүүргэгдэж мөн зовлонг төгс ойлгодог, хүчтэй болохын тулд үүнийг хийсэн билээ. Энэхүү санааг, тухайлбал бидний зовлон зүдгүүрийг махан биеэрээ Өөр дээрээ хүлээн авах болсон Есүсийн сонголт Түүний ойлголтыг оюун билгийн хувьд ойлгож чадахаас хавьгүй ихээр өсгөн нэмэгдүүлсэн болохыг ахлагч Нийл A. Максвэллын хэлсэн “Willing to Submit” (Ensign,1985 оны 5-р сар, 70–73) үгэнд уран яруу тусгасан байдаг.

    Дараа нь Есүс Гетсеманид зовж байхдаа “түгшиж” (Марк 14:33), өөрөөр хэлбэл грекээр “гайхаж,” “цочирдсон.” Энэ дэлхийн мөн бусад дэлхийн Бүтээгч Иехова “цочирдсон” гээд төсөөл дөө! Есүс юу хийх ёстойгоо оюун санаандаа мэдэж байсан ч энэ талаар туршлага Түүнд байсангүй. Тэрээр өмнө нь цагаатгалын гашуун, хүнд хэцүү үйл явцыг хэзээ ч туулж байгаагүй. Тиймээс тарчлал нь бүрэн дүүрнээрээ ирэх үед, энэ нь ер бусын оюун ухаантай Түүний төсөөлж байснаас ч илүү хүнд хэцүү байсан! Тэнгэр элч түүнийг хүчирхэгжүүлж байсанд гайхах зүйл үгүй билээ (Лук 22:43-ыг үзнэ үү)!

    Бид зөвхөн зарчмуудыг дагасныхаа дараа адислалуудыг (сайн мэдээний зарчмыг ойлгох сүнсний бэлэг гэх мэт) хүлээн авдгийг олон сударт онцлон тэмдэглэсэн байдаг (Иохан 7:17;Иохан 8:31–32;Ефес 1:17–21;Мозая 12:27;Алма 32:28;Ифер 12:6;Сургаал ба Гэрээ 88:4;Сургаал ба Гэрээ 130:10–11-ийг үзнэ үү.)

  7. Энэхүү үгийг James E. Zull,The Art of Changing the Brain: Enriching the Practice of Teaching by Exploring the Biology of Learning(2002), 124–125 дээр үндэслэсэн болно.

  8. Эхний бүлгийн суралцагчид сонссон зүйлээ Бага Мартин Лютер Кингийн талаар өөрсдөд нь аль хэдийн тогтсон ойлголтынхоо хүрээн дээр тулгуурлан ойлгосон. Тэд “Мартин Лютер” гэсэн нэрийг сонсоод, тухайн нэрийг ойлголтынхоо хүрээнд сайн мэдэх “Кинг” гэсэн үгтэй холбосон ба өөр Мартин Лютерийн талаар ярьж байгааг ойлгоогүй.

  9. Сургаал ба Гэрээ 88:77–78-ыг үзнэ үү.