Удирдагчдад зориулсан удирдамж: Бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөний маягтуудыг ашиглах тухай


Бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөө, Бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөний бишопт зориулсан удирдамж зэрэг шинэ маягтууд нь одоогийн Хэрэгцээ ба эх үүсвэрийн шинжилгээ, Хэрэгцээ ба эх үүсвэрийн шинжилгээний хавсралт маягтуудыг тус тус орлох болно. Шинэ маягтууд нь халамжийн тусламж авах гишүүдэд илүү үр дүнтэй үйлчилж, бие даах чадвараа хөгжүүлэхэд нь тэднийг удирдан чиглүүлэхэд бишоп, салбарын ерөнхийлөгчдөд туслах зорилгоор хийгдсэн.

Бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөний бишопт зориулсан удирдамж. Бишоп, салбарын ерөнхийлөгчид халамжийн тусламжийг төлөвлөж, хянаж мөн гишүүдийн бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөг шалгахдаа энэ маягтыг ашиглана.

Бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөө. Гишүүд энэ маягтыг өөрсдөө эсвэл зөвлөгчийн тусламжтай ашиглана. Уг маягт нь хэрэгцээ, орлого зарлагаа тооцон, боломжтой эх сурвалжууд болон хүлээн авсан тусламжийн хариуд хийх үйлчлэлээ тодорхойлж, бие даах чадвараа хөгжүүлэх хувийн төлөвлөгөөгөө боловсруулахад гишүүдэд тусална.

Тусламж хэрэгтэй гишүүдийг ихэвчлэн тохинуулагч ах, эгч нар, Сүмийн бусад гишүүн, удирдагчид эсвэл бишоп нь олж тодорхойлдог. Тэд мөн өөрсдөө бишопоос тусламж хүсэж болно.

Бишоп тусламж хэрэгтэй гишүүнтэй уулзаж, тулгарсан бэрхшээлийнх нь талаар ярилцдаг. Дараа нь бишоп нэг удирдагчийг эсвэл өөр зөвлөгчийг бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөг гаргахад нь гишүүнд туслуулахаар урьж болно. Бишоп уг төлөвлөгөөтэй нь танилцсанаар халамжийн тусламжийг хэрхэн үр дүнтэй үзүүлж болох талаар илүү сайн ойлголттой болно. Бишоп эсвэл томилогдсон нэг удирдагч нэмэлт хэрэгцээ, асуудал, төлөвлөгөөн дээр гарсан ахиц зэргийг ярилцахаар гишүүнтэй тогтмол уулзана.

Маягтууд

Бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөний бишопт зориулсан удирдамж

Бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөө