Бишопын зөвлөл


Бишоп юу хийдэг вэ?

Бишоп тойргийн зөвлөлөөр дамжуулан бие даах чадвар хөгжүүлэх хүчин чармайлтыг удирдан чиглүүлдэг. Тэд дараах тодорхой зүйлсийг хийдэг. Үүнд:

  1. Тойргийн гишүүдэд бие даасан байдлын зарчмуудыг заадаг.
  2. Тойргийн зөвлөлөөр дамжуулан бие даах чадвар хөгжүүлэх хүчин чармайлтыг удирддаг. Тухайлбал:
    • Амьдралын материаллаг болоод сүнслэг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа бүх гишүүнийг олж, нэрээр нь тодорхойлох
    • leader.ChurchofJesusChrist.org дээрх Насанд хүрэгчдийн бие даасан байдлын тайланг улирал тутам шинэчлэх
    • Чуулгын болон туслах бүлгийн удирдагчдаар дамжуулан тусламж хэрэгтэй хүмүүсийг дэмжиж, зөвлөн, туслалцаа үзүүлэх
  3. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг Миний бие даах чадвартай болох арга зам товхимол дээрх үнэлгээг бөглөхөд мөн бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдэд хамрагдахад урин, тэдэнтэй тогтмол уулзаж хяналт тавьдаг.
  4. Шаардлагатай үед тойргийн бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүдийг бүлгүүдийг зохицуулуулахаар дууддаг.
  5. ТБС-ийн зээлийн батламж олгох ярилцлага хийдэг (srs.ChurchofJesusChrist.org/loans-ийг үзнэ үү).
  6. Тойргийн бие даах чадвар хөгжүүлэх үйл ажиллагааны явцын тухай болон ТБС-ийн зээлийн тайлантай танилцан, тэдгээрт үндэслэж үйлддэг. Бишопууд ТБС-ийн зээлийн төлбөрийг цуглуулах асуудалд оролцох ёсгүй.
  7. Шаардлагатай үед гадасны бие даах чадвар хөгжүүлэх хорооноос тусламж дэмжлэг авдаг.

Би Миний бие даах чадвартай болох арга зам товхимлыг  ганцаарчилсан уулзалтад хэрхэн ашиглах вэ?

Тухайн хүнтэй уулзахаас өмнө:

Уулзах үедээ:

  • Тухайн хүнтэй нөхөрсгөөр мэндчил. Бие даасан байдалтай байхыг хичээн юу хийж байгааг нь олж мэд.
  • Тухайн хүний овог нэр, төрсөн огноог бичиж ав (оныг оролцуулахгүй, зөвхөн сар, өдөр). Уулзалтын дараа srs.ChurchofJesusChrist.org/report вэбсайт руу орж, зааврын дагуу тухайн хүнийг бүртгэ.
  • Таныг бие даасан байдлын арга замаар урагшлахад туслахын тулд гаргасан Миний бие даах чадвартай болох арга зам товхимлыг ашигла.
  • Товхимол дээрх материалыг уншиж, дага.