Газрын зураг дээр гэрийнхээ байршлыг шинэчлэхийн тулд лавлах жагсаалтаас нэрээ сонгоод, Байршил өөрчлөх холбоосыг сонгоно.
Баталгаажаагүй болон газрын зурагт багтаагүй гэр бүлүүдийг харахаар тойргийн газрын зургийг шүүхдээ, тойргийн лавлах дээрх “Харагдаж байгаа” гэсний хажуугийн холбоосыг сонгоно. Шүүлтийн өгөгдмөл тохиргоо нь “Бүх гэр бүл”-ийг харуулдаг.
Тойргийн бичиг хэргийн ажилтан Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санг (УБХАМС) ашиглан, гишүүдийн жагсаалтаас тухайн гишүүний нэрийг сонгоод, Гишүүний мэдээллийг харах дээр дарснаар гэрийн хаягийг шинэчлэх боломжтой.
Бишоп алдаатай тойргийн хил хязгаарыг засахын тулд гадсан дахь тойргийн хилийг өөрчлөх эрх бүхий гадасны ерөнхийлөгчтэй хамтран ажиллана.