Алхам алхмаар

Номлогчийн хэрэглээний карт - Номлолын санхүүчид зориулсан удирдамж

Бодлого журам

Номлогчийн ажилд тань дэмжлэг үзүүлэх хувийн хэрэглээний зүйлсийг худалдан авахад номлогчийн мөнгөн санг ашигла. Тодорхой хэдэн онцгой нөхцөл байдлаас бусдаар ерөнхийдөө та номлогчийн мөнгөн сангаа сар бүр бүгдийг нь ашиглах ёстой. Энэ сангаас мөнгө хадгалах эсвэл гэрийнхэндээ болон хэн нэгэнд мөнгө өгч болохгүй. Мөнгө зээлэх юм уу зээлдүүлж болохгүй.

Таны номлогчийн мөнгөн сангийн төсөвт дараах зүйл орж болно. Үүнд:

  • Үйлчилж байгаа тойрог эсвэл салбартаа төлсөн таны мацгийн өргөл;
  • Шим тэжээлтэй хоол хүнс бэлдэх (Gospel Library дахь Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд , 4.1.1-ийг үзнэ үү).
  • Замын зардал, тэр дундаа шатахуун, нийтийн тээвэр орно;
  • Үс арчилгаа, хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Цэвэрлэгээ, угаалгын хэрэгсэл
  • Гэр бүлтэйгээ холбогдох долоо хоног тутмын холбоо харилцаанд зориулсан шуудан эсвэл интернэтийн зардал (Номлогчийн жишгүүд , 3.8-ыг үзнэ үү).
  • Зоогийн газрын эсвэл түргэн хоолны газар цөөхөн идэх зардал.

Та номлогчийн мөнгөн сангаас аравны нэг төлөх шаардлагагүй.

Номлогчийн жишгүүд , 4.8.1-ийг үзнэ үү.

Номлогчийн картын үлдэгдэл болон гүйлгээнүүдийг хэрхэн харах вэ?

1-Р АЛХАМ

CARD руу Сүмийн аккаунтаараа нэвтэрч орно. Нүүр хуудсан дээрх Mission Office Card Admin дээр дарна уу.

Missionary Admin

2-Р АЛХАМ

Missionary Support Cards дээр дарна уу.

Missionary Admin

3-Р АЛХАМ

Номлогчийн ID дугаар, овог, нэр эсвэл эдгээрээс хоёрыг нь бичнэ үү.

Тайлбар: Номлолдоо НМС-ын картаар хийсэн бүх гүйлгээг харуулах хүснэгт татаж авахын тулд энэ хуудаснаас Download Transactions дээр дарж болно. Мөн номлолдоо хэрэглэсэн бүх картын жагсаалтыг гаргахын тулд талбаруудыг хоосон орхиод Search дээр дарж болно.

Missionary ID

4-Р АЛХАМ

Search дээр дарна уу. Хэрэв нэгээс олон номлогч таны хайлтад гарч ирсэн бол картыг нь үзэхийг хүссэн номлогчийн ID дугаар дээр дарна уу.

Search Missionary ID

Хамгийн сүүлийнх нь дээр байрлах байдлаар гүйлгээнүүд эрэмбэлэгдэнэ. Дансны үлдэгдэл нь өмнөх өдрийн байдлаар үлдэгдлийг харуулна. Мөрүүдийг тухайн баганын агуулгаар эрэмбэлэхийн тулд баганын гарчиг дээр дарна уу. Хэрэв жагсаалтыг Microsoft Excel хэлбэрээр татаж авахыг хүсвэл Download to Excel дээр дарна уу.

Missionary Transaction

Долоо хоног бүрийн номлогчийн э-мэйл

Номлогчдод төсөвлөхөд нь ойр дөт байх зорилгоор баасан гараг бүр картын үлдэгдэл болон сүүлийн үеийн гүйлгээний талаар цахим шуудангаар илгээдэг Дансны үлдэгдэл нь өмнөх ажлын өдрийн үлдэгдлийг харуулна.

Шинэ номлогчийн карт түгээлт

Номлогчид НМС-ын картаа өөрсдийн очиж буй НБТ дээр эсвэл гэртээ хүлээн авах ёстой. Картыг идэвхжүүлсэн байх болно. Номлогчдыг ирэхэд нь ПИН кодыг нь өгч, картыг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгөх шаардлагатай. Номлогчдод карт ашиглах тухай удирдамжийн тараах материал авахын тулд энд дарна уу. Шинэ номлогч картгүй ирвэл олон улсын картын үйлчилгээнд мэдэгдээрэй.

Санхүүжилт

Санхүүжилтийг iMOS-ийн зааврын дагуу карт руу шилжүүлдэг. Төлбөрийг iMOS-д зөвшөөрсний дараа карт руу мөнгө байршуулахад ажлын нэгээс хоёр өдөр шаардагдана. Хоёр сар тутам автомат шилжүүлэг ашигладаг номлол сар бүрийн 1, 16-нд санхүүжилт хүлээн авна. Сөрөг төлбөр нь дараагийн удаа карт санхүүжүүлэх хүртэл харагдахгүй. Сар бүр автоматаар санхүүждэг номлолд түр хугацаагаар томилсон номлогчид автоматаар санхүүжилт орохгүй. Санхүүчид нэг удаагийн төлбөрийг ашиглан эдгээр номлогчийн картыг санхүүжүүлэх хэрэгтэй. Санхүүжилт эсвэл iMOS-ийн талаар тусламж авахыг хүсвэл номлолын оффистой холбогдоно уу. Номлолоос буух үед картаас мөнгө автоматаар хасагдах ба дараагийн долоо хоногт карт хаагдана.

НМС-гийн картын үлдэгдэл болон гүйлгээнүүдийг харах

CARD нь номлолын санхүүчид харьяа номлол дахь НМС-ын бүх картын гүйлгээ болон одоогийн үлдэгдлийг харах боломжийг олгодог. CARD нь НМС-гийн карт идэвхэжсэн эсэхийг картын статус болон номлогчийн одоогийн картын сүүлийн дөрвөн тоог харуулах замаар мөн зааж өгнө. Мэдээлэл нь өмнөх ажлын өдрийн байдлаар үнэн зөв байна.

Хувийн бүртгэлийн код (ХБД)

ПИН кодыг гурван удаа буруу оруулбал карт түгжигдэх болно. ПИН кодыг тайлахын тулд номлолын нарийн бичгийн гарын авлага дээрх загварыг ашиглан ХШБК руу э-мэйл илгээнэ үү (CARD дээр Сургалтын хавтангийн доор байгаа).

Амжилтгүй гүйлгээ

Хэрэв дэлгүүр эсвэл АТМ машинд номлогчийн картын гүйлгээ амжилтгүй болсон бол хангалттай мөнгө байгаа эсэхийг CARD-аас шалгана уу. Хангалттай мөнгө байсан ч амжилтгүй болсон бол номлолын нарийн бичгийн гарын авлага дээрх “амжилтгүй гүйлгээ” загварыг ашиглан ХШБК руу э-мэйл илгээнэ үү (CARD дээр Сургалтын хавтангийн доор байгаа).

Маргаантай гүйлгээ

Гүйлгээ хийгдсэн ч бараа, үйлчилгээг хүлээн аваагүй эсвэл давхардсан төлбөр төлөгдсөн тохиолдолд номлолын нарийн бичгийн гарын авлага дээрх “маргаантай гүйлгээ” загварыг ашиглан ХШБК руу э-мэйл илгээнэ үү (CARD дээр Сургалтын хавтангийн доор байгаа). АТМ-д картаас таталт хийсэн боловч мөнгө гараагүй эсвэл дутуу гарсан зэрэг нь нийтлэг тохиолддог жишээ юм.

Залилан

Хэрэв карт эзэмшигчийн хийгээгүй гүйлгээ илэрсэн бол номлолын нарийн бичгийн гарын авлага дээрх “залилан” загварыг ашиглан ХШБК руу э-мэйл илгээнэ үү (CARD дээр Сургалтын хавтангийн доор байгаа). Тэд картыг хааж, шинэ карт олгоно. Алдсан мөнгийг картанд буцааж нэмнэ.

Алга болсон эсвэл хулгайд алдагдсан

Хэрэв картаа алга болгосон, эсвэл хулгайд алдсан бол номлолын нарийн бичгийн гарын авлага дээрх “алга болсон/хулгайд алдагдсан” загварыг ашиглан ХШБК руу э-мэйл илгээнэ үү (CARD дээр Сургалтын хавтангийн доор байгаа). Тэд картыг хааж, шинээр захиалах болно. Хуучин картын мөнгө шинэ карт руу шилжинэ. Шинэ карт номлолын оффист хоёроос гурван долоо хоногийн дараа очно. Хэрэв хүлээж байх үед номлогчид мөнгө хэрэгтэй болсон бол түүний картанд нэг удаагийн сөрөг төлбөр хийж, iMOS дахь хамтрагчийнх нь картанд мөнгө нэмнэ. Санхүүжилт эсвэл iMOS-ийн талаар тусламж авахын тулд номлолын оффистой холбогдоно уу.

Бэлнээр авах ба шимтгэлүүд

Боломжтой бол картан дахь мөнгийг сар бүр бэлнээр авахын оронд шууд картаараа төлбөр төлөх байдлаар ашиглаарай. Байж болох хураамжийн жагсаалтыг доор харуулав:

  • Алдагдсан карт: $8.00 ам.доллар
  • АТМ/Банкнаас бэлэн мөнгө авах шимтгэл: тухайн газар тогтооно
  • ХШБК-аас бэлэн мөнгө авах: 2%, доод тал нь $1.00 ам.доллар
  • Гадаад гүйлгээний хураамж (АНУ-аас гадуурх бүх гүйлгээ): 1%
  • Картын жилийн хураамж: $8.00 ам. доллар (Номлолын төв энэ төлбөрийг төлнө, энэ нь таны үлдэгдэлд нөлөөлөхгүй)
Сүүлд шинэчлэгдсэн огноо 16 4-р сар 2024