Алхам алхмаар

Санхүүгийн тайлан

Тойм

“Тойм” цэс нь “Хянах самбар”, “Орлого, зарлагын тайлан”, “Орлого, зарлагын дэлгэрэнгүй тайлан” гэсэн гурван дэд цэстэй.

Хянах самбар

Хянах самбар нь Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (LCR) доторх “Санхүү” цэсийг сонгох үед гарч ирдэг. Энэ цэс нь сануулга, зарлал, санхүүгийн зүйлсийг шалгах болон зөвшөөрөх хэсгүүдийг багтаадаг.Энэ хуудас нь удирдагчдад хандсан гүйцэтгэх ажлуудын холбоосыг агуулдаг. Ажил бүрийн хажууд нь гүйцэтгэх зорилтын тоо байна. Хэрэв тоо нь улаан өнгөтэй бол хийх зорилт байна.

Орлого, зарлагын тайлан

Орлого, зарлагын тайлан бол тухайн жилийн, өмнөх жилийн эсвэл сонгосон огноо дахь нэгжийн орлого, зарлагыг дээд хэмжээнд харуулдаг.Алхмууд:

  • Тойм дээр дарна уу.
  • Орлого, зарлагын тайлан дээр дарна уу.
  • Тухайн жил (өгөгдмөл), Өмнөх жил эсвэл Хүссэн огноо сонгоно уу.
  • Бүх ангиллыг (өгөгдмөл) сонго эсвэл тэнд дараад тодорхой ангилал сонго.
  • Ангилах зүйл дээр дарна уу. Тухайн ангиллын дэд ангиллыг харахын тулд хажууд нь байх дэлгэгддэг шигтгээ зураг () дээр дарна уу. (Жишээ нь хувь номлогчийн зардлыг харахын тулд Тойргийн номлогчийн санг өргөжүүлнэ үү.)
  • Илүү дэлгэрэнгүй мэдээллийг нягтлахын тулд холбоос бүхий үгс ба тоон дээр дарна уу.

Орлого, зарлагын дэлгэрэнгүй тайлан

Орлого, зарлагын дэлгэрэнгүй тайлан хуудас нь танд зардал, орлого эсвэл шилжүүлгийн талаарх мэдээллийг харуулна.Алхмууд:

  • Тойм дээр дарна уу.
  • Орлого, зарлагын дэлгэрэнгүй тайлан дээр дарна уу.
  • Тухайн жил (өгөгдмөл), Өмнөх жил эсвэл Хүссэн огноо сонгоно уу.
  • Бүх ангиллыг (өгөгдмөл) сонго эсвэл тэнд дараад тодорхой ангилал сонго.
  • Бүх ангиллыг (өгөгдмөл) сонго эсвэл Зардал, Орлого эсвэл Шилжүүлгийг сонгоно уу.
  • Уг зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд холбогдох лавлах дугаар дээр дарна уу.

Хандив

Хандивын багцын тайлан хуудас нь нэгжид хийсэн бүх хандивыг харуулдаг.Хэрэгжих боломжтой газруудад хандивын багцын эх үүсвэр нь дараахыг төлөөлнө. Үүнд:

  • Онлайн хандивыг нь гишүүд илгээсэн. Нэг ба түүнээс дээш гишүүдийн оруулсан онлайн хандиваар өдөр бүр багц үүсдэг.
  • Банкны төлбөрийн хандив нь нэгжийн хүлээн авсан өргөл.
  • Нэгжийн хандив нь нэгжийн хүлээн авч, боловсруулсан өргөл.
  • Захиргааны албаны хандив нь Сүмийн удирдах газарт хүлээн авч боловсруулсан өргөл.
  • Өөр өөр нэр бүхий эх сурвалж нь бусад зөвшөөрөгдсөн аргыг ашиглан гишүүдийн хандивласан хандивыг төлөөлдөг.

Алхмууд:

  • Хандив цэс дээр дарна уу.
  • Тухайн жил (өгөгдмөл), Өмнөх жил эсвэл Хүссэн огноо сонгоно уу.
  • Бүх ангиллыг (өгөгдмөл) сонго эсвэл Онлайн хандив, Тойрог, Банкны хандив, Захиргааны алба аль нэгийг нь сонгоод дарна уу.
  • Бүх ангиллыг (өгөгдмөл) сонго эсвэл тодорхой ангиллыг сонгоно уу.
  • Энэ багцад багтсан ангиллуудыг харахын тулд огноо эсвэл огноогийн хажууд нь байх дэлгэгддэг шигтгээ зураг () дээр дарна уу.
  • Уг зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд холбогдох лавлах дугаар дээр дарна уу.
  • Хандивын хуудсыг харахын тулд Гишүүний нэр дээр дарна уу.

Зарлага

Зарлага цэс нь танд нэгжийн зардлыг оруулах, хянах, батлах боломж олгодог. Энэ хуудас дээр дараах цонхнууд харагддаг.

  • Картын гүйлгээ (нэгжид зөвшөөрдөг бол)
  • Зардал оруулах
  • Зардлыг батлах
  • Чек хэвлэх (нэгжид зөвшөөрдөг бол)
  • Бишопын/Ерөнхийлөгчийн хяналт
  • Хүлээгдэж буй зардал
  • Зарлагын тайлан

Энэ талаар “Картын гүйлгээ”, “Зардал ба нөхөн төлбөр”, “Чэк хэвлэх нь” дотроос илүү уншиж болно.

Шилжүүлэг

Нэгж нь тодорхой төрлийн мөнгөн санг нэгж дотроо эсвэл өөр нэгж рүү шилжүүлж болно. Энэ хуудас дээр дараах цонхнууд харагддаг.

  • Шилжүүлэг оруулах
  • Шилжүүлэг батлах
  • Хүлээгдэж буй шилжүүлэг
  • Шилжүүлгийн тайлан

Шилжүүлэг талаар илүү ихийг унш.

Төсөв

Нэгж бүр жил бүрийн санхүүжилтээ зөв зарцуулахын тулд төсөв гаргадаг. Гадасны ерөнхийлөгч гадасны төсвийг, бишоп тойргийн төсвийг захиран зарцуулдаг.Энэ хуудас дээр дараах цонхнууд харагддаг.

  • Төсвийн хураангуй
  • Төсөв хуваарилах
  • Ангиллыг зохицуулах

Орон нутгийн нэгжийн санхүүгийн зааварчилгаа (Гадасны ерөнхийлөгч, бишопын зөвлөл, бичиг хэргийн ажилтнууд)” талаар илүү ихийг унш.

Оролцогчид

Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан дахь оролцогчийн жагсаалт нь хандивлагч, төлбөр хүлээн авагч, тусламж хүлээн авагч гэсэн гурван төрлийн оролцогчийг багтаадаг. Оролцогчид-ын тухай илүү ихийг унш.

Аравны нэгийн мэдүүлэг

Бишоп жил бүр тухайн жилийн эцэст аравны нэгийн мэдүүлгийг явуулна.Энэ хуудас дээр дараах цонхнууд харагддаг.

  • Хандивлагчийн тайлан
  • Аравны нэгийн мэдүүлгүүд
  • Мэдүүлгийн хураангуй
  • Жилийн эцсийн тайлан

Аравны нэгийн мэдүүлэг-ийн талаар илүү ихийг унш.

Тайлан

Та Тайлан гэсэн цэсэн дээр дарснаар харах боломжтой төрөл бүрийн тайланг харж болно. Үүнд:

  • Гүйцэтгэх ажил – Эдгээр нь хийж дуусгахыг шаардсан ажлыг харуулна. Үүнд бэлэн мөнгө болгоогүй чек эсвэл шилжүүлэг нь зохих байдлаар хийгдээгүй байгаа MLS-ийн шилжүүлгүүд орж болно.
  • Төсвийн тайлангууд – Эдгээр нь танай нэгжийн улирал тутмын зөвшөөрөгдсөн төсвийн тайлан юм. Энэ нь тодорхой хугацаанд танай нэгжийн хүлээн авсан мөнгөн дүнд хяналт тавих боломжийг олгоно.
  • Санхүүгийн тайлангууд—Эдгээр нь танай нэгжийн сар бүрийн санхүүгийн тайлан юм.
  • Гарын үсгийн карт (Зөвхөн АНУ болон Канадад)— гарын үсгийн карт нь танай гадас, дүүрэг, тойрог, салбарыг төлөөлж чекэнд гарын үсэг зурах зөвшөөрөл хэнд өгснийг банкинд мэдэгдэнэ.
  • Төлбөрийн хүсэлтийн маягт
  • Төлбөрийн карт—нэгж нь карттай бол гарч ирдэг.

Тусламж

Тусламж цэс нь LCR-Санхүүгийн талаар тусламж авахад зориулагдсан.

  • Бидэнтэй холбоо барих—Энэ сонголтыг дарснаар Глобал үйлчлэлийн хэлтэсээс хариулт авч болох хүсэлтийн хуудас руу орно.
  • Тусламжийн төв—Удирлагын дуудлагуудыг хийхэд туслах нийтлэлүүд.
  • Ариун мөнгөн сан, ариун хариуцлага—Ариун мөнгөн санг хариуцах удирдагчийн хариуцлага болон хөрөнгийн хариуцлагын талаар шаардлагатай видео.
Сүүлд шинэчлэгдсэн огноо 24 5-р сар 2023