Алхам алхмаар

Холбоо барих дижитал мэдээллийн харагдах тохиргоо

Бодлого журам ба зарчим

“Гишүүд холбоо барих дижитал мэдээллийн харагдах байдлыг хязгаарлаж болно. Тэд өөрсдийн гэр бүлийн бүртгэл дээрх нууцлаг байдлын түвшнийг сонгосноор үүнийг хийдэг. Гадас, тойргийн удирдагчид гишүүдийн сонгосон нууцлаг байдлын түвшнийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Мөн эдгээр удирдагч аливаа мэдээлэл Сүмийн зөвшөөрөгдсөн зорилгын хүрээнд ашиглагдаж байгаа эсэхийг нягтална” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.8.13).

Христийн Сүмийн бүх гишүүнийг тоолох, нэрлэх, тэтгэх судрын зарлигийн улмаас (Моронай 6:4–5-ыг үзнэ үү) зарим дуудлагатай хүн гишүүдийн хязгаарлагдмал мэдээллийг харах боломжтой болно. Тэдгээрт гадас, тойргийн байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөл, тохинуулах үүрэг хүлээсэн болон тохинуулал хүлээн авах хүмүүс орно.

Аргачлал

Та өөрийн холбоо барих дижитал мэдээллийн харагдах тохиргоог шалгаж, хүссэн шинэчлэлээ оруулахын тулд Member Tools дэх өөрийн профайлд нэвтрэх эсвэл account.ChurchofJesusChrist.org вэбсайтад зочилно уу.

Мэдээллийн аюулгүй байдлын талаар асуух, нэмэлт мэдээлэл авахын тулд ChurchofJesusChrist.org дээрх Data Privacy Office Help and Information хуудсанд зочилно уу.

Түгээмэл асуултууд

Харагдах тохиргооны сонголтууд болон тохиргоо тус бүр дээр үндэслэн таны холбоо барих дижитал мэдээллийг харах хүмүүс дараах байдлаар харагдана:

  • Гадасны гишүүд: Танай гадас, дүүргийн бүх гишүүнд харагдана.
  • Тойргийн гишүүд: Танай тойрог, салбарын бүх гишүүнд харагдана.
  • Гадас, тойргийн байгууллагуудын ерөнхийлөгчийн зөвлөл: Гадас, дүүрэг, тойрог, салбарын зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгчийн зөвлөлүүд мөн тохинуулагч ах, эгч нарт харагдана (таны тохинуулах болон танд тохинуулахаар томилогдсон аль алинд нь).

Дээрх харагдах тохиргооноос гадна таны нэр болон танай өрхийн насанд хүрсэн гишүүд танай гадас, дүүргийн бүх гишүүнд харагдана (таны гишүүнчлэлийн бүртгэл хамгаалагдсан төлөвт байхаас бусад тохиолдолд). Өрхийн насанд хүрээгүй гишүүд зөвхөн танай тойрог, салбарын гишүүдэд харагдана.

Өрхийн насанд хүрээгүй гишүүдийн нэрс, холбоо барих дижитал мэдээлэл зөвхөн танай тойрог, салбарын гишүүдэд харагдана. Та өрхийн насанд хүрээгүй гишүүдийн харагдах тохиргоог Member Tools дэх тэдний профайлд нэвтрэх эсвэл account.ChurchofJesusChrist.org вэбсайтад зочлон шинэчлэх боломжтой.

Тийм. Тохинуулагч ах, эгч нар өөрсдийн тохинуулдаг болон өөрсдөд нь тохинуулдаг хүмүүсийн холбоо барих дижитал мэдээллийг гадас, тойргийн байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлд харагдах тохиргоотой байсан ч харах боломжтой.

Гишүүний хувьд та өөрийн холбоо барих дижитал мэдээллийг Member Tools-ийг ашиглан эсвэл account.ChurchofJesusChrist.org руу зочлон шинэчлэх боломжтой. Хэрэв тусламж шаардлагатай бол дараах удирдагч УБХАМС-г ашиглан таны өмнөөс холбоо барих дижитал мэдээллийг тань шинэчлэх боломжтой. Үүнд: Гадас, дүүрэг, тойрог, салбарын ерөнхийлөгчийн зөвлөл, тойрог, салбарын гүйцэтгэх нарийн бичиг, бичиг хэргийн ажилтан, бичиг хэргийн ажилтны туслах, бичиг хэргийн ажилтны гишүүнчлэл хариуцсан туслах.

Шинэ гишүүдийн холбоо барих дижитал мэдээллийн харагдах үндсэн тохиргоог “Гадасны гишүүдэд” харагдахаар тохируулсан байдаг.

Үгүй. Бишоп, салбарын ерөнхийлөгч тухайн гишүүний гишүүнчлэлийн бүртгэлийг “Хариуцлага хүлээх чадамжгүй” гэж тэмдэглээгүй л бол насанд хүрсэн хүүхдүүд холбоо барих дижитал мэдээллээ өөрсдөө шинэчлэх ёстой.

Хувь хүний эсвэл гишүүнчлэлийн мэдээллийг засахын тулд тойрог, салбарынхаа бичиг хэргийн ажилтан, түүний туслах эсвэл гишүүнчлэл хариуцсан бичиг хэргийн ажилтантай холбоо барина уу.

Сүмийн аккаунтыг account.ChurchofJesusChrist.org/registerхолбоосоор орж үүсгэнэ.

Дараах дуудлагуудад үйлчилж буй тойрог, салбарын тань удирдагчид хэрэв таныг хүсвэл Member Tools-ыг ашиглан таны харагдах тохиргоог шинэчилж өгч чадна. Үүнд: Бишоп, салбарын ерөнхийлөгч, тойрог, салбарын бичиг хэргийн ажилтан, тэдний туслах, бичиг хэргийн ажилтны гишүүнчлэл хариуцсан туслах.