Member Tools-ын тухай

5.6 хувилбарт нэвтрэх өөрчлөлтүүд

2026 оны 8-р сарын үеэр Member Tools-ын 5.6 хувилбарыг гаргахаар төлөвлөж байна. Энэ шинэ хувилбар нь үйлчлэх, удирдах, холбоо барих илүү хялбар, үр дүнтэй болгоход чиглэсэн олон хэрэгцээт сайжруулалт болон цоо шинэ боломжуудыг багтаасан болно.

Group Detail Screen

  • Гишүүний зургийг баталгаажуулах: Бишопын зөвлөл болон тойргийн бичиг хэргийн ажилтнууд гишүүдийн зургийг апп дотроос шууд харан, баталгаажуулах боломжтой боллоо. Ингэснээр гишүүдийн лавлах дахь зургуудыг тухай бүрд шинэчилж, үнэн зөв байлгахад тусална.
Individual View Screen

  • Зохиомол дуудлага: Шаардлагатай тохиолдолд нэгжийн хэрэгцээ, үүрэг хариуцлагыг илүү оновчтой тусгахын тулд бишопын зөвлөл болон тойргийн бичиг хэргийн ажилтнууд зохиомол дуудлага үүсгэх боломжтой.
Calling Record Overview Screen

  • Ариун сүмийн ажилтны портал: Ариун сүмийн ажилтнууд аппликэйшн дэх харгалзах цэсийг товшсоноор Ариун сүмийн ажилтны портал руу шууд нэвтрэх боломжтой.
  • Найзаа номлогчидтой танилцуулахдаа нэгжийн удирдагчидтай холбогд: Гишүүд найзаа номлогчидтой танилцуулах цахим маягтыг илгээхдээ тухайн найзынхаа амьдардаг бүс нутгийн Сүмийн удирдагчтай холбогдох хүсэлт гаргах боломжтой.
Referral with Contact Option Screen

Шинээр гарсан боломжуудын тойм

Member Tools аппликэйшн дээрх боломжуудыг товч танилцуулж байна:

  • Нүүр хуудас: Өөрт тохирох харагдацыг сонго —Хяналтын самбарын хэсгүүд эсвэл Цэс. Дөрвөлжин цэсийн хэмжээг өөрчлөх, дарааллыг нь сольж, өнгийг нь өөрчлөхөөс гадна нэмж, хассанаар Member Tools-ыг өөрийн хэрэгцээ, сонголтод нийцүүлэн тохируулах.
  • Хайлт: Хэрэгтэй зүйлээ хэдхэн секундын дотор олох. Гишүүний нэр, дуудлага эсвэл дөрвөлжин цэсээр хурдан бөгөөд хялбар хайлт хийх.
  • Цэс: Хэрэгтэй зүйл рүүгээ хурдан очих. Дөрвөлжин цэсийг гүйлгэж хайхын оронд цэсээр дамжуулан шууд нэвтрэх.
  • Профайл: Мэдээллээ байнга шинэчлэх. Холбоо барих мэдээллээ шинэчилж, харагдах тохиргоог өөрчилж, гэр бүлийн гишүүдийн зургийг байршуулан, гишүүнчлэл болон гэр бүлийн мэдээллийг нэг дороос үзэх.
  • Тохиргоо: Аппликэйшныг сонголтдоо нийцүүлэн тохируулах. Цайвар болон бараан загварын хооронд шилжиж, зураг татах тохиргоог тохируулан, өмнөх номлолын удирдагчидтайгаа холбоотой хэвээр байхад нь дэмжлэг үзүүлэх.
  • Тусламж: Шинэ мэдээллийг цаг алдалгүй авах. Аппликэйшныг сайжруулахад хувь нэмрээ оруулахын тулд нэвтэрч буй үйлдлүүд, нэмэгдэж буй зүйлс, ТАА-ын хариултуудтай танилцаж, сэтгэгдлээ хуваалцах.
  • Синхрончлол: Мэдээллээ шинэчилсэн хэвээр байлгах. Автомат синхрончлолыг идэвхжүүлэх эсвэл хүссэн үедээ гараар синхрончлол хийх.
  • Гүйцэтгэх үйлдлүүд ба зурвасууд: Мэдээллээс хоцрохгүй байх. Ямар үйлдлүүд хүлээгдэж байгааг болон Сүмийн удирдах газар мөн бүсийн албанаас ирсэн зурвасыг унших.
  • Лавлах: Гишүүдтэй хурдан холбогдох боломж. Тойрог, салбар, гадас, дүүргийнхээ гишүүд болон тохинуулдаг хүмүүсийнхээ холбоо барих мэдээлэл мөн зураг руу орох.
  • Бүртгэлийг удирдах: Удирдлагын ажлыг илүү үр ашигтай болгох. Бишоп, салбарын ерөнхийлөгч, бичиг хэргийн ажилтнууд бүртгэлийг хялбар байдлаар үүсгэж, шилжүүлж, ёслолуудыг бүртгэх боломжтой.
  • Байгууллагууд: Тойрог, салбар, гадас, дүүргийн байгууллагуудыг нэг дор харах. Дуудлагыг, мөн гишүүдийг байгууллагаар нь харах бөгөөд удирдагчид дуудлагын мэдээллийг хурдан шуурхай бүртгэж, шинэчилдэг.
  • Хуанли: Арга хэмжээг төлөвлөж, хуваалцах. Тойрог, салбар, гадас, дүүргийн үйл ажиллагааны хуанлиг үзэж, харагдах байдлыг тохируулан, үйл ажиллагааг нээлттэй хуваалцсанаар Сүмийн найзуудад оролцох боломжийг олгох.
  • Гишүүдийн жагсаалт: Илүү хялбар хамтран ажиллах боломжийг олгох. Тойрог, гадасныхаа гишүүдийн тусгай жагсаалтыг үүсгэснээр тэдэнтэй хялбархан харилцах.
  • Цуглааны байрууд: Цуглааны байрын мэдээллийг хурдан хайж олох. Байршил, хаяг, ариун ёслолын цуглааны цагийн мэдээллийг авч, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч рүү зурвас илгээх.
  • Тохинуулал: Өөртөө итгэлтэй тохинуулах. Даалгавар, эх сурвалжуудыг үзэх ба удирдагчид ярилцлагуудыг хурдан бүртгэх боломжтой.
  • Санхүү: Санхүүгийн ажлыг хялбаршуулах. Төлбөрийн хүсэлт илгээж, онлайнаар хандив өгч, зардлыг хянан баталж, бишоп болон салбарын ерөнхийлөгч нар аравны нэгийн тайлан хэлэлцүүлгийг бүртгэх зэргийг нэг дороос хийх.
  • Номлогч: Харилцаа холбоо үүсгэх. Танай тойрогт үйлчилж байгаа эсвэл танай тойргоос номлолд үйлчилж байгаа номлогчдын холбоо барих мэдээллийг авч, найз нөхдөө тэдэнтэй танилцуулах боломжтой.
  • Ариун сүм ба гэр бүлийн түүх: Их Эзэний өргөөнд шүтэн бишир. Ариун сүмийн эрхийн бичгээ мөн ойролцоох ариун сүмийн мэдээллийг харах, ёслолын хуваарийг шалгах, залбирлын хайрцагт нэрс илгээх, Ёслолууд бэлэн функцийг ашиглан гэр бүлийн гишүүдийн нэрсийг олох, ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн дуусах хугацаа дуусахаас өмнө сануулга тавих боломжтой. Удирдагчид мөн ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг олгох, мөн идэвхжүүлж болно.
  • Тайлангууд: Чухал ойлголтыг эхэнд тавь. Тойрог, гадасны удирдагчид гишүүнчлэлийн тайланг үзэж, шинэчлэх боломжтой. Үүнд хүүхэд, өсвөр үеийнхний удирдагч болон багш нар шаардлагатай сургалтад хамрагдсан эсэхийг баталгаажуулах зэрэг үйлдлүүд багтана. Мөн багш нар хичээлийн ирцийг бүртгэж, ирцийн хураангуй мэдээллийг харах боломжтой.

Өөрчлөлтүүдийн талаарх нийтлэг асуултууд

Member Tools болон Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС) яваандаа Member and Leader Tools болж өөрчлөгдөх болно. Мобайл болон вэб аппликэйшныг ашиглах үеийн ажиллах зарчим, хэрэглэгчдэд төрөх сэтгэгдэл нэг ижил байх тал дээр анхаарах нь бидний зорилго юм. Одоогоор зөвхөн вэб апп-д л боломжтой байгаа үйлдлүүдийг ирэх жилүүдэд гар утасны аппликэйшнд нэмж оруулна. Вэб аппликэйшныг гишүүд болон удирдагч аль аль нь ашиглах боломжтой бөгөөд одоогоор зөвхөн Member Tools болон Ward Directory and Map-д байгаа үйлдлүүдийг нэмнэ.

Гишүүд, удирдагчдад гадас, дүүрэг, тойрог мөн салбараа илүү үр дүнтэй удирдаж, тохинуулахад нь тусламж үзүүлэхийн тулд эдгээр өөрчлөлтийг хийж байна. Дэлхийн олон бүс нутагт тогтвортой интернэт эсвэл дата холболт ашиглах боломжгүй байдаг. Интернэтэд холбогдоогүй үед ч уг мобайл аппликэйшнд мэдээлэл оруулж, үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжтой. Сүлжээнд холбогдох үед хийсэн өөрчлөлтүүд илгээгдэж, Сүмийн системд шинэчлэгдэн ордог.

Энэ нь 2023 оны 8-р сард эхэлж, 2027 он хүртэл олон жилийг хамран үргэлжилнэ.

Гар утасны аппликэйшнаар санал хүсэлт өгөхдөө Help дараа нь Send Feedback дарна.

Вэб аппликэйшнаар санал хүсэлт өгөхдөө хуудас бүрд байгаа Send Feedback холбоосыг дарж явуулна.

Өөрчлөлтийн тойм

Member Tools апп нь 2010 онд хэрэглээнд нэвтэрсэн цагаасаа гадас, дүүрэг, тойрог, салбарын гишүүдийн цахим лавлахаас Сүм даяарх гишүүд, удирдагчдын аль алинд нь дэмжлэг үзүүлэх нэмэлт боломжуудыг агуулсан хүчирхэг хэрэгсэл болтлоо хөгжсөн.

Бид үргэлжлүүлэн хэрэгцээтэй үйлдлүүдийг нэмснээр энэхүү аппликэйшны нэр яваандаа Member and Leader Tools болж өөрчлөгдөх юм. Сүм дэлхий даяарх гишүүдийн дунд өргөн цар хүрээтэй судалгаа хийсний үндсэн дээр шинэ үйлдлүүд нэмсээр байна.

Ирэх жилүүдэд бид сайжруулалт хийх явцдаа та бүхнийг мэдээлэлтэй бөгөөд бэлтгэлтэй байлгах үүднээс шинээр нэвтрүүлж буй үйлдлүүдийнхээ талаарх мэдээллийг урьдчилан хүргэсээр байх болно.

Member Tools гэж юу вэ?

Member Tools нь гишүүд, удирдагчдад Аврагчийн арга барилаар тохинуулж мөн удирдахад тусалдаг. Тойргийн болон гадасны гишүүдтэй холбогдох, үйл явдлын хуанлиг үзэх, сүмийн цуглааны болон ариун сүмийн байруудыг хайх, өөрийн дуудлагад тохирсон хэрэгсэл, тайлангуудад хандах зэрэг бусад олон үйлдэл бий.