Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 95

1833 оны зургадугаар сарын 1-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:350–352). Энэхүү илчлэлт нь шүтээний хийгээд зааврын тулд байрууд, ялангуяа Их Эзэний өргөө барих бурханлиг удирдамжуудын үргэлжлэл бөлгөө (хэсэг 88:119–136 мөн хэсэг 94-ийг үз).

1–6, Их Эзэний өргөө барихад бүтэлгүйтсэнийхээ учир Гэгээнтнүүд зэмлэгдэв; 7–10, Их Эзэн тэнгэрийн хүчээр өөрийн хүмүүст хишиг хүртээхийн тулд өөрийн өргөөг ашиглахыг хүсдэг; 11–17, Уг байр нь шүтээний байр болон Төлөөлөгчдийн сургуулийн тулд онцгойлон адислагдах ёстой бөлгөө.

1ӨӨРИЙН хайрладаг та нарт, мөн та нарын нүглүүд өршөөгдөхийн тулд өөрийн хайрладаг та нарыг би тэрчлэн гэсгээн цээрлүүлнэ гэдгийг та нарт Их Эзэн үнэнээр ийн хэлдэг, учир нь би цээрлүүллээрээ бүх зүйл дэх уруу таталтаас тэднийг чөлөөлөх замыг бэлтгэдэг авай, мөн би та нарт хайртай болой—

2Иймийн тул, та нар миний нүүрний өмнө гэсгээн цээрлүүлэгдэх ёстой нь, мөн зэмлэгдэхээр зогсох нь шаардлагатай байна;

3Учир нь миний өргөөг барих талаар та нарт миний өгсөн агуу зарлигийг та нар бүх зүйлд анхаарч үзсэнгүй, нэн гашуудалтай нүглийг та нар миний эсрэг үйлдлээ;

4Бибээр өөрийн ер бусын үйлийг тохиолгож болохын тулд, бибээр Сүнсээ бүх махан бодь дээр юүлж болохын тулд, бибээр өөрийн төлөөлөгчдийг талбайгаа сүүлчийн удаа тайрахад бэлтгэхээр төлөвлөж байна.

5Гэвч болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, томилогдсон нь та нарын дунд олон буй, тэднийг би дуудсан боловч тэднээс хэдхэн нь сонгогдсон бөлгөө.

6Сонгогдоогүй тэд үд дундад харанхуйд алхлан, нэн гашуудалтай нүгэл үйлдлээ.

7Мөн энэхүү шалтгааны учир та нарын мацгууд хийгээд та нарын гашуудал, хөрвүүлсэн утгаар бол, эхний өдрийг бүтээгч эхлэл ба төгсгөл болох Сабаотын Их Эзэний чихэнд ирж болохын тулд та нар өөрсдийн онцгой ариун хуралдайг дуудах ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

8Тийм ээ, үнэнээр би та нарт хэлнэ, тэнгэрийн хүчээр миний сонгосон тэдэнд хишиг хүртээхээр миний төлөвлөж буй байрыг та нар барих ёстой хэмээх зарлигийг би та нарт өгсөн билээ;

9Учир нь энэ бол Эцэгээс та нарт өгсөн амлалт билээ; тиймийн тул, бүр Иерусалим дахь миний төлөөлөгчдийн адилаар, түр үлдэхийг би та нарт зарлиглаж байна.

10Гэсэн хэдий ч, миний үйлчлэгчид нэн гашуудалтай нүгэл үйлдлээ; бошиглогчдын сургуульд зөрчилдөөн бий болжээ: энэ нь надад нэн гашуудалтай байлаа хэмээн Их Эзэн чинь хэлж байна; тиймийн тул, би тэднийг гэсгээн цээрлүүлэгдэхээр урагш илгээв.

11Үнэнээр би та нарт хэлнэ, та нар өргөө барих ёстой нь миний таалал болой. Хэрэв та нар миний зарлигуудыг сахих аваас, үүнийг барих хүч та нарт байх болно.

12Хэрэв та нар миний зарлигуудыг эс сахих аваас, Эцэгийн хайр та нар дээр цаашид үл үргэлжилнэ, тиймийн тул та нар харанхуйд алхах болно.

13Эдүгээ энэ нь мэргэн ухаан, мөн Их Эзэний оюун буюу—өргөө дэлхийн маягаар биш баригдаг, учир нь дэлхийн маягаар амьдрахыг би та нарт өгөөгүй бөлгөө;

14Тиймийн тул, энэхүү хүчинд та нарын тохоож мөн томилсон та нарын гуравт нь миний үзүүлэх маягаар энэ нь баригдаг.

15Мөн үүний хэмжээ нь өргөнөөрөө тавин таван фут байх ёстой, мөн энэ нь уртаараа жаран таван фут, үүний дотор талын танхим байг.

16Мөн дотор танхимын доод хэсэг нь та нарын ариун ёслолын өргөл мөн та нар номлохын, мөн та нар мацаг барихын, мөн та нар залбирахын, мөн та нар хамгийн ариун нандин хүслүүдээ надад өргөхийн тулд надад онцгойлон адислагдаг хэмээн та нарын Их Эзэн хэлж байна.

17Дотор танхимын дээд хэсэг нь миний төлөөлөгчдийн сургуулийн тулд надад онцгойлон адислагдаг хэмээн Аманы Хүү; эсвээс, өөрөөр хэлбэл, Алфус; эсвээс, өөрөөр хэлбэл, Омегус; бүр та нарын Их Эзэн Есүс Христ хэлж байна. Амен.