Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 77

1832 оны гуравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:253–255). “Судруудыг орчуулахтай холбогдуулан, Гэгээнтэн Иоханы Илчлэлтийндараах тайлбарыг би хүлээн авсан билээ” хэмээн Бошиглогч бичжээ (History of the Church, 1:253).

1–4, Амьтад сүнстэй бөгөөд мөнхийн дэлхий дээр мөнхийн аз жаргалд орших болно; 5–7, Энэ дэлхий 7,000 жилийн хугацаанд оршин тогтнох бөлгөө; 8–10, Олон өөр тэнгэр элчүүд сайн мэдээг сэргээж мөн дэлхий дээр тохинуулдаг; 11, 144,000-ын тамгалалт; 12–14, Христ долоон мянга дахь жилийн эхэнд ирэх болно; 15, Иудей үндэстний тул хоёр бошиглогч бэлтгэгдэх болно.

1АСУУЛТ. Илчлэлтийн 4-р бүлэг, 6-дугаар шүлэгт Иоханы өгүүлсэн шилэн тэнгис юу вэ?Хариулт. Энэ бол өөрийнхөө ариусгагдсан, үхэшгүй, мөн мөнхийн байдал дахь дэлхий бөлгөө.

2А. Мөн энэ шүлэгт өгүүлэгдсэн дөрвөн амьтнаар бид юуг ойлгох ёстой вэ?Х. Тэдгээр нь тэнгэр, Бурханы диваажин, хүмүүний мөн амьтдын, мөн мөлхөгч зүйлүүдийн, мөн огторгуй дахь жигүүртнүүдийн аз жаргалыг дүрслэхэд Илчлэгч Иоханы хэрэглэсэн зүйрлэсэн утгатай хэллэгүүд болой; тэр нь зуурдын зүйлийн адил төстэй байдал дахь сүнсэн биет бөлгөө; мөн тэр нь сүнслэг зүйлийн адил төстэй байдал дахь зуурдын зүйл бөлгөө; өөрийнх нь биеийн адил төстэй байдал дахь хүмүүний сүнс болой, тэрчлэн бас амьтны сүнс, мөн Бурханы бүтээсэн бусад амьд болгоных бөлгөө.

3А. Мөнөөх дөрвөн амьтан тус тусдаа дөрвөн амьтнаар хязгаарлагдах уу, эсвэл тэд ангиуд эсвээс зүйлүүдийг төлөөлдөг үү?Х. Тэдгээр нь тогтоосон журам буюу бүтээлтийн хүрээн дэх өөрсдийнхөө мөнхийн аз жаргалд баясдаг зүйлүүдийн алдар сууг төлөөлөх Иоханд үзүүлэгдсэн дөрвөн амьтнаар хязгаарлагддаг тус тусдаа амьтад болой.

4А. Амьтдад байсан нүднүүд хийгээд далавчуудаар бид юуг ойлгох ёстой вэ?Х. Тэдгээрийн нүднүүд гэрэл ба мэдлэгийг, мөнхүү тэдгээр нь мэдлэгээр дүүрэн байгааг төлөөлж буй;мөн тэдгээрийн далавчнууд нь хөдлөхийн тулд, үйлдэхийн тулд гэхчлэн хүчийг төлөөлж буй.

5А. Иоханаар өгүүлэгдсэн хорин дөрвөн ахлагчаар бид юуг ойлгох ёстой вэ?Х. Иоханы харсан эдгээр ахлагчид бол тохинууллын ажилд итгэлтэй байсан бөгөөд нас нөгчсөн ахлагчид хэмээн бид ойлгох ёстой; долоон сүмд харьяалагддаг байсан бөгөөд дараа нь Бурханы диваажинд байсан тэд болой.

6А. Иоханы харсан ар тал дээрээ долоон тамгаар тамгалагдсан байсан тэр номоор бид юуг ойлгох ёстой вэ?Х. Энэ нь Бурханы илчлэгдсэн таалал, нууцууд, мөн ажлуудыг; энэ дэлхийг наслалтынх нь буюу цаг зуурын оршин тогтнолынх нь долоон мянган жилийн турш үр ашигтайгаар зохицуулах түүний нууцлаг зүйлүүдийг агуулдаг хэмээн бид ойлгох ёстой.

7А. Энэ нь үүгээр лацдагдсан тэрхүү долоон тамгаар бид юуг ойлгох ёстой вэ?Х. Эхний тамга нь эхний мянган жилийн зүйлүүдийг, хоёр дахь нь тэрчлэн хоёр дахь мянган жилийнхийг, мөн энэчлэн долоо дахийг хүртэл агуулж буй хэмээн бид ойлгох ёстой.

8А. Илчлэлтийн 7-р бүлэг мөн 1-р шүлэгт өгүүлэгдсэн дөрвөн тэнгэр элчээр бид юуг ойлгох ёстой вэ?Х. Тэд бол Бурханаас урагш илгээгдсэн, амьдралыг хамгаалах болон устгахын тулд газар дэлхийн дөрвөн зүг дээр хүч өгөгдсөн дөрвөн тэнгэр элч хэмээн бид ойлгох ёстой; эдгээр нь тэнгэрүүдийг хаах, амьдралд лацдах, эсвээс харанхуйн газруудад доош хаях хүчтэй байж, үүрдийн сайн мэдээг бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст итгэмжлэх тэд болой.

9А. Илчлэлтийн 7-р бүлэг мөн 2-р шүлэгт дорнодоос буун ирж буй тэнгэр элчээр бид юуг ойлгох ёстой вэ?Х. Дорнодоос буун ирж буй тэнгэр элч нь Израилын арванхоёр овгийн дээрх амьд Бурханы тамга өгөгдсөн тэрбээр юм хэмээн бид ойлгох ёстой; иймийн тул, тэрбээр үүрдийн сайн мэдээ бүхий дөрвөн тэнгэр элчид: Бидний Бурханы үйлчлэгчдийн духанд нь бид тамга дарсан байх хүртэл дэлхийг, мөн тэнгис далайг ч, мөн модыг ч бүү гэмтээ. Мөн, хэрэв та нар үүнийг хүлээн авах аваас, энэ нь Израилын овгуудыг хамтад нь цуглуулж мөн бүх зүйлийг сэргээхээр ирэх байсан Елиа болой хэмээн тунхагласныг буюу.

10А. Энэ бүлэгт өгүүлэгдсэн зүйлүүдийн гүйцэлдэх ёстой цаг нь хэзээ вэ?Х. Тэдгээр нь зургаа дахь мянган жилд буюу зургаа дахь тамганы нээлтэд гүйцэлдэх ёстой.

11А. Израилын бүх овгуудаас овог бүрээс арванхоёр мянга байх нэг зуун дөчин дөрвөн мянгын тамгалалтаар бид юуг ойлгох ёстой вэ?Х. Тамгалагдсан тэд нь үүрдийн сайн мэдээг гүйцэтгэхийн тулд Бурханы ариун жаягт томилогдсон дээд санваартнууд хэмээн бид ойлгох ёстой; учир нь тэд бол Ууган Хүүгийн сүмд ирэх болгоныг авчрахаар газар дэлхийн үндэстнүүдийн дээрх хүч өгөгдсөн тэнгэр элчүүдээр бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүсээс томилогдсон тэд билээ.

12А. Илчлэлтийн 8-р бүлэгт дурдагдсан бүрээнүүдийн дуугаар бид юуг ойлгох ёстой вэ?Х. Бурхан зургаан өдөрт дэлхийг хийж, мөн долоо дахь өдөр нь тэрээр ажлаа дуусгаж, мөн үүнийг ариусгаж, мөн тэрчлэн газрын тоосноос хүнийг бий болгосон юм, бүр үүнчлэн долоо дахь мянган жилийн эхэнд Их Эзэн Бурхан дэлхийг ариусгаж, мөн хүмүүний авралыг дүүргэн, мөн бүх зүйлийг шүүх болно, мөн тэрээр бүх зүйлийг бүх зүйлийн төгсгөл хүртэл лацадсан байх тэрхүү үедээ тэрээр өөрийн хүчинд эс тавьснаас бусад бүх зүйлийг гэтэлгэх болно хэмээн бид ойлгох ёстой; мөн долоон тэнгэр элчийн бүрээн дуу нь долоо дахь мянган жилийн эхлэлд түүний ажлын бэлтгэл хийгээд төгсгөл—түүний ирэлтийн цагийн өмнөх замын бэлтгэл болой.

13А. Илчлэлтийн 9-р бүлэгт бичигдсэн зүйлүүд хэзээ гүйцэлдэх ёстой вэ?Х. Тэдгээр нь Христийн ирэлтийн өмнө долоо дахь лац нээгдсэний дараа гүйцэлдэх ёстой.

14А. Илчлэлтийн 10-р бүлэгт дурдагдсан, Иоханы идсэн бяцхан номоор бид юуг ойлгох ёстой вэ?Х. Энэ бол Израилын овгуудыг цуглуулах түүний үүрэг даалгавар, мөн ёслол байсан гэдгийг бид ойлгох ёстой; болгоогтун, энэ нь бичигдсэнчлэн, ирж мөн бүх зүйлийг сэргээх ёстой Елиа бөлгөө.

15А. Илчлэлтийн арваннэгдүгээр бүлэг дэх хоёр гэрчээр юу ойлгогдох ёстой вэ?Х. Тэд бол эцсийн өдрүүдэд, сэргээлтийн цагт, тэднийг цугларч, мөн өвөг дээдсийнхээ нутагт Иерусалимын хотыг байгуулсны дараа Иудейчүүдэд бошиглохын тулд Иудей үндэстний тулд бэлтгэгдэх хоёр бошиглогч болой.