Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 72

1831 оны арванхоёрдугаар сарын 4-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:239-241). Хэдэн ахлагч хийгээд гишүүд өөрсдийн үүргийг мэдэх мөн Сүмийн сургаалуудад цаашид гэгээрэхийн тулд цугларав. Энэ хэсэг бол нэг өдөр хүлээн авагдсан хоёр илчлэлтийн эмхэтгэл юм. 1-ээс 8-ыг дуусталх шүлгүүд нь Ньюел К.Витмерт бишопын дуудлагыг нь мэдүүлдэг болой. Тэгээд тэрээр дуудагдаж мөн адислагдсан байв, үүний дараа 9-өөс 26-г дуусталх шүлгүүд хүлээн авагдаж, бишопын үүргүүдэд нэмэлт мэдээлэл өгчээ.

1–8, Ахлагчид ажил үүргийнхээ тайланг бишопт өгч байх ёстой; 9–15, Бишоп агуулах ажиллуулж мөн ядуус хийгээд гачигдагсдыг халамжилдаг; 16–26, Бишопууд ахлагчдын зохистой байдлыг нотлох ёстой.

1АНХААРАГТУН, мөн Их Эзэний дуу хоолойг дуулагтун, Ай өөрсдийгөө хамтад нь цуглуулсан, хаант улс хийгээд хүч та нарт өгөгдсөн, миний сүмийн дээд санваартнууд та нар.

2Учир нь үнэнээр ийн Их Эзэн хэлж байна, та нарт, эсвээс сүмд Их Эзэний талбайн энэхэсэгт та нараас бишоп томилогдох ньминий хувьд зүйтэй байна.

3Мөн үнэнээр энэ зүйлд та нар ухаалгаар ажиллалаа, учир нь даамал бүрийн гарт, ажил үүргийнх нь тайланг энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд аль алинд нь өгөхийг Их Эзэн шаарддаг бөлгөө.

4Учир нь итгэлтэй хийгээд энэ амьдралд ухаалаг тэрээр өөрт нь зориулж Эцэгээс минь бэлтгэсэн харшуудыг өвлөхөөр зохистойд тооцогдох болой.

5Үнэнээр би та нарт хэлнэ, миний талбайн энэ хэсэгт сүмийн ахлагчид ажил үүргийнхээ тайланг миний талбайн энэ хэсэгт надаас томилогдох бишопт үзүүлж байх ёстой.

6Эдгээр зүйлүүд Сион дахь бишопт гардуулагдахын тулд цэдэгт орох ёстой.

7Мөн бишопын үүрэг нь өгөгдсөн зарлигуудаар, мөн чуулганы дуу хоолойгоор мэдүүлэгдэх ёстой.

8Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Ньюел К.Витмер бол энэ хүчинд тавигдаж мөн томилогдох хүн байх ёстой. Энэ бол чиний Бурхан, чиний Гэтэлгэгч Их Эзэний таалал бөлгөө. Бүр тийм буюу. Амен.

9Их Эзэний үг өгөгдсөн хууль дээр нэмэгдэн, талбайн энэ хэсэгт сүмд томилогдсон бишопын үүргийг мэдүүлэх нь үнэнээр энэ бөлгөө—

10Их Эзэний агуулах ажиллуулах; талбайн энэ хэсэгт сүмийн сангуудыг хүлээж авах нь болой;

11Өмнө нь зарлиг болгогдсончлон ахлагчдын тайланг авах; мөн тэдний хүслүүдэд туслах, хүлээн авсныхаа төлөө төлөх тэд, байгаагийнхаа хэрээр төлөх ёстой;

12Энэ нь тэрчлэн сүмийн сайн сайхны тулд, ядуус хийгээд гачигдагсдын тулд ариулан адислагдаж болох буюу.

13Мөн төлөх юмгүй түүний тухайд, тайлан нь аваачигдан мөн гардуулагдах ёстой Сионы бишоп Их Эзэн гарт нь тавих тэрхүү зүйлээс өрийг нь төлөх ёстой.

14Мөн сүнслэг зүйлүүдэд, сайн мэдээг хийгээд хаант улсын зүйлүүдийг сүмд, мөн дэлхийд гүйцэтгэхэд хөдөлмөрлөдөг итгэлтнүүдийн хөдөлмөрүүд нь Сион дахь бишопт өрийг хариулах ёстой;

15Ийнхүү энэ нь сүмээс гарах болой, учир нь хуулийн дагуу Сионд ирэх хүн болгон бүх зүйлийг Сион дахь бишопын өмнө тавих ёстой.

16Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлнэ, талбайн энэ хэсэгт ахлагч болгон өөрийн ажил үүргийн тайланг талбайн энэ хэсэг дэх бишопт өгөх ёстой учраас—

17Гэрчилгээ нь талбайн энэ хэсэг дэх шүүгч буюу бишопоос хүн бүрийг өвийнхөө хувьд хүлээн зөвшөөрч болохуйц, мөн бүх шаардлагыг хангасан, мөн ухаалаг даамал хийгээд итгэлтэй хөдөлмөрлөгчийн хувьд хүлээн авагдсан болохыг Сион дахь бишопт харуулдаг бөлгөө.

18Эс тэгвээс тэрээр Сионы бишопоор хүлээн зөвшөөрөгдөх нь үгүй.

19Мөн эдүгээ ахлагч бүр тэрээр өөрийгөө хийгээд тайлангуудаа бүх зүйлд хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулж болохын тулд, өөрийн хөдөлмөрлөдөг сүм буюу сүмүүдээр зөвлөмж болгогдсон байх талбайн энэ хэсэг дэх сүмийн бишопт тайлангаа өгөг хэмээн би та нарт хэлж байна.

20Мөн дахин, миний сүмийн бичгийн асуудлууд дээрх даамлуудаар томилогдсон миний үйлчлэгчид бүх зүйлд бишоп буюу бишопуудаас тусламж авах эрхтэй бөлгөө—

21Илчлэлт нийтлэгдэж болохын тулд, мөн тэд тэрчлэн сүмд бүх зүйлээр ашиг тустай байх сангуудыг олж авч болохын тулд дэлхийн хязгааруудад урагш одогтун;

22Тэд тэрчлэн өөрсдийгөө бүх зүйлд хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулж болохын тулд, мөн мэргэн даамлууд хэмээн тооцогдохын тулд буюу.

23Мөн эдүгээ, болгоогтун, ямар ч газарт тэдгээр нь үндэслэн байгуулагдлаа гэхэд, энэ нь миний сүмийн бүх таруу байрласан салбаруудын хувьд загвар байх ёстой, мөн эдүгээ бибээр айлдваруудаа төгсгөл болгоё. Амен.

24Хаант улсын хуулиуд дээр, сүмийн гишүүдийн талаар, Сион өөд Ариун Сүнсээр томилогдсон тэдний мөн Сион өөд ирэх онцгой боломжоор хангагдсан тэдний талаар нэмж хэлэх хэдэн үгс оршвой.

25Тэд сүмийн гурван ахлагчаас гэрчилгээг, эсвээс бишопоос гэрчилгээг бишопт авч ирэг;

26Эс тэгвээс Сионы нутаг өөд ирэх тэрээр мэргэн даамал хэмээн эс тооцогдох болно. Энэ нь тэрчлэн загвар болой. Амен.