Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 60

1831 оны наймдугаар сарын 8-нд Миссурийн Жаксон гүнлэгт Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:201–202). Энэ үйл явдлаар дорнод уруу эргэж явахаар томилогдсон ахлагчидхэрхэн явах хийгээд ямар чиглэлээр мөн ямар байдлаар тэд аялбал зохихыг мэдэхийг хүсчээ.

1–9, Ахлагчид ёс бусчуудын цугларалтууд дээр сайн мэдээг номлох ёстой; 10–14, Тэд цагаа дэмий үрэх, тэрчлэн авьяас чадваруудаа булшлах ёсгүй; 15–17,Тэд Сайн мэдээг эсэргүүцэгч тэдний эсрэг гэрчлэл болгон хөлөө угааж болно.

1БОЛГООГТУН, хүрч ирсэн тэр нутаг уруугаа үтэр түргэн эргэн явах ёстой өөрийн сүмийн ахлагчдад Их Эзэн ийн хэлж байна: Болгоогтун, та нар ийшээ хүрч ирсэн нь миний таалалд нийцнэ;

2Гэвч зарим нь миний таалалд үл нийцнэ, учир нь тэд амаа нээх нь үгүй, харин тэд хүнээс эмээхийн улмаас тэдэнд миний өгсөн авьяас билгийг тэд нуух ажээ; Иймүүдэд нь халаг, учир нь тэдний эсрэг миний уур дүрэлзэнэ.

3Мөнхүү улиран тохиох дор, хэрэв тэд надад илүү итгэлтэй байхгүй аваас, энэ нь, бүр тэдэнд байгаа нь хүртэл авагдах болно.

4Учир нь Их Эзэн, бибээр дээр тэнгэрт, мөн дэлхийн их цэргийн дунд захирдаг билээ; мөн бибээр өөрийн эрдэнэсийг сонгож авах тэр өдөр, Бурханы сүр хүчийг нотлогч тэр зүйл юу болохыг бүх хүмүүн мэдэх болно.

5Гэвч, ирсэн тэрхүү нутаг уруугаа та нарын хийх аяны талаар би та нарт үнэнээр хэлье. Та нарт сайн санагдсанаар хөлөг онгоц хийгдэг, эсвээс худалдаж авагдаг, энэ нь надад хамаагүй билээ, мөн та нар Сейнт Люис хэмээн нэрлэгдэх газрыг зорин аян замдаа үтэр түргэн гарцгаагтун.

6Мөн тэндээс миний үйлчлэгчид Сидней Ригдон, Бага Иосеф Смит, мөн Оливер Каудери нар Цинцинатыг зорин аян замдаа гараг;

7Мөн энэ нутагт тэд дуу хоолойгоо өргөж мөн миний үгийг чанга дуу хоолойгоор, хилэгнэл буюу эргэлзээгүйгээр, тэдэн дээр ариун гараа өргөн тунхаглаг. Учир нь бибээр та нарыг ариун болгох чадвартай бөлгөө, мөн нүглүүд чинь та нарт өршөөгдсөн болой.

8Мөн үлдэгсэд нь Сейнт Люисээс, хоёр хоёроороо аян замдаа гарч мөн, өөрсдийнхөө ирсэн тэрхүү сүмүүддээ эргэж очих хүртлээ ёс бусчуудын цугларалтуудад яаралгүйгээр үгийг номлог.

9Мөн энэ бүхэн сүмүүдийн сайн сайхны төлөө бөлгөө; учир нь энэхүү зорилгын улмаас би тэднийг илгээсэн билээ.

10Мөн миний үйлчлэгч Эдвард Партриж өөрт нь миний өгсөн мөнгөнөөс нэг хэсгийг нь эргэж явахаар зарлигдуулсан миний ахлагчдад өгөг;

11Мөн чадах тэр нь үүнийг төлөөний хүнээр дамжуулан эргүүлж өгөг; мөн эс чадах түүнээс энэ нь шаардагдах нь үгүй.

12Мөн эдүгээ бибээр энэ нутагт ирэх ёстой үлдэгсдийн талаар ярья.

13Болгоогтун, ёс бусчуудын цугларалтуудад миний сайн мэдээг номлохоор тэдилгээгдсэн билээ; иймийн тул, бибээр тэдэнд ийн зарлиглаж байна: Авьяас билиг чинь мэдэгдэхгүй байхын улмаас чи цагаа дэмий үрэх ёсгүй, тэрчлэн чи авьяас билгээ булшлах ёсгүй.

14Мөн чи Сионы нутагт ирснийхээ мөн миний үгийг тунхагласныхаа дараа, чи ёс бусчуудын цугларалтуудад миний үгийг яаралгүйгээр бас хилэгнэл хийгээд тэмцэл зөрчилд биш номлон, үтэр түргэн буцах ёстой.

15Мөн чи тэднийг өдөөн хатгахгүйн тулд тэдний дэргэд биш, харин далдуур, та нарыг үл хүлээн авах тэдний эсрэг хөлийнхөө тоосыг гүвэгтүн; мөн шүүлтийн өдөр тэдний эсрэг гэрчлэл болгон хөлөө угаагтун.

16Болгоогтун, энэ нь та нарын хувьд хангалттай болой мөн чамайг илгээсэн түүний таалал болой.

17Мөн Сидней Ригдон болон Оливер Каудерийн талаарх заавар нь миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн амаар мэдүүлэгдэх болно. Үлдсэн нь үүнээс хойш буюу. Бүр тийм буюу. Амен.