Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 6

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой. (History of the Church, 1:32–35). Оливер Каудери 1829 оны дөрөвдүгээр сарын 7-нд Мормоны Номны орчуулгад бичээчийн хөдөлмөрөө эхлэв. Мормоны Номны цэдэг дээр нь сийлбэрлэгдсэн ялтсуудын талаарх Бошиглогчийн гэрчлэл үнэн болох тухай бурханлиг илчлэлтийг тэрээр аль хэдийн хүлээн авсан байлаа. Урим ба Туммимаар дамжуулан Бошиглогч Их Эзэнээс асууж, мөн энэхүү хариуг хүлээж авчээ.

1–6, Их Эзэний талбайд хөдөлмөрлөгсөд авралыг олдог; 7–13, Авралын бэлгээс агуу бэлэг гэж үгүй; 14–27, Yнэний гэрч нь Сүнсний хүчээр ирдэг; 28–37, Христ өөд харагтун, мөн сайныг байнга үйлдэгтүн.

1АГУУ хийгээд гайхамшигт ажил хүмүүний үрст тохиох гэж байна.

2Болгоогтун, Би Бурхан болой; амьд хийгээд хүчирхэг, хоёр талдаа иртэй илднээс илүү хурц, үе мөч болон чөмгийг хоёуланг нь хэдэн хэсэг болгон салгах миний үгэнд анхаарал тавигтун; тиймийн тул миний үгст анхаарал тавигтун.

3Болгоогтун, талбай нь цагаан хадахад бэлэн байна; тиймийн тул, тэрээр сүнснийхээ төлөө үүрдийн авралыг Бурханы хаант улсад нөөцөлж болохын тулд хураахыг хүсэгч хэн боловч тэрээр хадуураараа чадлаараа хадаг мөн өдөр үргэлжилж байхад хурааг.

4Тийм ээ, хадуураараа хадаж мөн хураах хэн боловч, тэр нь Бурханаасдуудагддаг бөлгөө.

5Тиймийн тул, чи надаас асуух аваас чи хүлээж авах болно; хэрэв чи тогших аваас энэ нь чамд нээгдэх болно.

6Эдүгээ, чи асуусан болохоор, болгоогтун, би чамд хэлж байна, миний зарлигуудыг сахигтун, мөн Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлэгтүн;

7Баялгуудыг бус харин мэргэн ухааныг эрэлхийлэгтүн, мөн болгоогтун, Бурханы нууцууд чамд нээгдэх болно, мөн тэгээд чи баян болгогдох болно. Болгоогтун, мөнх амьдралтай тэр нь баян бөлгөө.

8Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, бүр чи надаас хүсэх аваас энэ нь чамд хийгдэх болно; мөн хэрэв чи хүсэх аваас, чи энэ үед олон сайн зүйлийг хийхарга хэрэгсэл байх болно.

9Энэ үеийнхэнд наманчлалаас өөр юу ч бүү ярь; миний зарлигуудыг сахигтун, мөн миний зарлигуудын дагуу миний ажлыг урагшлуулахад туслагтун, мөн чи адислагдах болно.

10Болгоогтун чамд бэлэг буй, бэлгийнхээ улмаас чи адислагдсан бөлгөө. Энэ нь ариун нандин хийгээд дээрээс ирдгийг санагтун—

11Мөн чи асуух аваас, чи агуу хийгээд гайхамшигтай нууцуудыг мэдэх болно; тиймийн тул, чи нууцуудыг мэдэж, чи олныг үнэний мэдлэгт авчирч болохын тулд, тийм ээ, өөрсдийнх нь замын бурууг тэдэнд итгүүлэхийн тулд чи бэлгээ ашиглагтун.

12Тэд чамтай итгэл нэг бус аваас өөр хэнд ч чи өөрийнхөө бэлгийг бүү мэдүүл. Ариун нандин зүйлүүдэд бүү хөнгөн хуумгай ханд.

13Хэрэв чи сайныг үйлдвээс, тийм ээ, мөн эцсээ хүртэл итгэлтэйгээр -тэсэх аваас, чи Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу нь болох Бурханы хаант улсад аврагдах болно; учир нь авралын бэлгээс илүү агуу бэлэг гэж үгүй билээ.

14Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, чи хийсэн тэр зүйлийнхээ төлөө адислагдсан болой; учир нь чи надаас асуусан билээ, мөн болгоогтун, чи асуух тоолондоо, чи миний Сүнснээс заавар хүлээж авсан бөлгөө. Хэрэв энэ нь ийм байгаагүй аваас, чи энэ цагт өөрийнхөө байгаа тэр газарт хүрч ирэхгүй байх байсан.

15Болгоогтун, чи надаас асууснаа мэдэж байгаа мөн бибээр чиний оюуныг гэгээрүүлсэн билээ; мөн үнэний Сүнсээр гэгээрсэн гэдгээ чамайг мэдээсэй гэсэндээ би эдгээр зүйлүүдийг чамд хэлж байна;

16Тийм ээ, Бурханаас өөр чиний санаа бодол хийгээд зүрх сэтгэлийн тань хүсэл эрмэлзлэлийг мэдэх хэн ч үгүй гэдгийг чи мэдэж болохын тулд би чамд хэлж байна.

17Би эдгээр зүйлийн гэрч болохын хувьд чамд хэлж байна—чиний бичиж буй үгс буюу ажил үнэн билээ.

18Тиймийн тул хичээнгүй байгтун; энэ үгний төлөө түүнийг аливаа хүнд байдалд ороход нь миний үйлчлэгч Иосефын дэргэд итгэлтэйгээр зогсогтун.

19Дутагдалд нь түүнд сануулж байгтун, мөн түүнчлэн түүнээс сануулга зөвлөгөө авч бай. Тэвчээртэй бай; хэрсүү бай; биеэ барьж бай; тэвчээр, итгэл, найдвар хийгээд энэрэлтэй бай.

20Болгоогтун, чи бол Оливер, чиний хүслийн учир би чамд ярилаа; тиймийн тул эдгээр үгсийг зүрх сэтгэлдээ нөөцөл. Бурханы зарлигуудыг дагахад итгэлтэй хийгээд хичээнгүй байгтун, мөн би чамайг хайрынхаа мутарт тэвэрнэм.

21Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү бөлгөө. Би бол өөрийнхөндөө ирсэн тэр бөгөөд өөрийнхөн маань намайг хүлээн авсангүй. Би бол харанхуйд гялалзагч гэрэл бөгөөд харанхуй нь үүнийг ойлгох нь үгүй.

22Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, хэрэв чи дахин нэмэлт гэрчийг хүсэх аваас, чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлүүдийн үнэний талаар чи мэдэхийн тулд надад хандан залбирсан тэр шөнийг оюундаа санагтун.

23Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй билүү? Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ

24Мөн эдүгээ, болгоогтун, чи гэрчийг хүлээж авлаа; учир нь би чамд ямар ч хүмүүний үл мэдэх тэр зүйлүүдийг ярьсан байхад чи гэрчийг хүлээж аваагүй байна гэж үү

25Мөн, болгоогтун, хэрэв чи надаас хүсэх аваас, бүр миний үйлчлэгч Иосефынхтой адил орчуулах бэлгийг би чамд соёрхох ажгуу.

26Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, хүмүүсийн ёс бусын улмаас хадгалан үлдээсэн, миний сайн мэдээнээс ихээр агуулагч цэдгүүд буй;

27Мөн эдүгээ хэрэв өөрийнхөө төлөө тэнгэртбаялаг хураах—сайн сайхан хүсэл чамд бий аваас—тэгвэл алдсын улмаас нуусан байсан миний судруудын тэрхүү хэсгүүдийг өөрийнхөө бэлгээр гэрэлд авчрахад чи туслах болно гэдгийг би чамд зарлиглаж байна.

28Мөн эдүгээ, болгоогтун, би энэхүү тохинууллыг гэрэлд авчрах энэ бэлгийн түлхүүрүүдийг чамд, мөн түүнчлэн өөрийн үйлчлэгч Иосефт өгнө; мөн хоёр буюу гурван гэрчийн аманд үг болгон үндэслэгдэх болно.

29Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, хэрэв тэд миний үгсийг, мөн миний сайн мэдээ хийгээд тохинууллын энэ хэсгийг эсэргүүцэх аваас, та нар адислагдсан байна, учир нь тэд надад хийхээс илүү ихийг та нарт үйлдэж чадах нь үгүй.

30Мөн бүр тэд надад үйлдсэний адилаар та нарт үйлдэх аваас, та нар адислагдсан байна, учир нь та нар надтай хамт алдар сууд орших бөлгөө.

31Харин тэд өгөгдөх гэрчлэлээр үндэслэгдэх миний үгсийг үл эсэргүүцэх аваас, тэд адислагдсан байна, мөн тэгээд та нар хөдөлмөрийнхөө үр шимэнд баяртай байх болно.

32Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, би шавь нартаа хэлж байсны адилаар, хоёр эсвэл гурваараа миний нэрээр, аль нэг зүйлийн талаархамтдаа цугларсан тэнд, болгоогтун, би тэдний дунд байх болно, бүр тэрчлэн би та нарын дунд байдаг.

33Сайныг үйлдэхээс бүү ай, хөвгүүд минь, учир нь та нар юу тарина, та нар мөн түүнчлэн хурааж авах болно; тиймийн тул, хэрэв та нар сайныг таривал та нар шагналдаа түүнчлэн сайныг хурааж авах болно.

34Тиймийн тул, бүү ай, бяцхан сүрэг; сайныг үйлдэгтүн; дэлхий хийгээд там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас, тэд дийлэх нь үгүй.

35Болгоогтун, би та нарыг зэмлэх нь үгүй; өөрсдийнхөө замаар явж мөн нүглийг дахин бүү үйлд; та нарт миний зарлигласан ажлыг буурь суурьтайгаар гүйцэтгэгтүн.

36Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.

37Миний хажуу талыг цоо хатгасан шархыг, мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; итгэлтэй байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та нар тэнгэрийн хаант улсыг өвлөх болно. Амен.