Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 59

1831 оны наймдугаар сарын 7-нд Миссурийн Жаксон гүнлэгийн, Сионд, Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:196-201). Бошиглогч энэ илчлэлтийн цэдгийн өмнөх үг болгон, тэгэхэд хүмүүс цугласан байсан Сионы нутгийн талаар тодорхой бичжээ. Их Эзэний чиглүүлснээр уг нутаг ариулан адислагдсан байв, мөн ирээдүйн ариун сүм баригдах газар онцгойлон адислагдсан ажээ. Их Эзэн эдгээр зарлигуудыг Сион дахь Гэгээнтнүүдэд зориулж тусгайлан өгчээ.

1–4, Сион дахь итгэл бүхий Гэгээнтнүүд адислагдах болно; 5–8, Тэд Их Эзэнийг хайрлаж мөн үйлчлэн мөн түүний зарлигуудыг сахих ёстой; 9–19, Их Эзэний өдрийг ариунаар нь сахьснаар, Гэгээнтнүүд эд материалын хийгээд сүнслэг байдлаар адислагдах болно; 20–24, Зөв шударгыг үйлдэгчдэд энэ дэлхийд амар амгалан мөн ирэх дэлхийд мөнх амьдрал амлагджээ.

1БОЛГООГТУН, миний зарлигуудын дагуу, миний алдар суугийн төлөө бүхнээ зориулахаар энэ нутагт ирсэн тэд адислагдсан болой хэмээн Их Эзэн хэлэв.

2Учир нь амьдарч буй тэд дэлхийг өвлөх болно, мөн нас нөгчих тэд бүхий л хөдөлмөрүүдээсээ амрах болно, мөн ажлууд нь тэднийг дагалдах болно; бас тэд өөрсдөд нь зориулан миний бэлтгэсэн Эцэгийн минь харшуудад титэм хүлээн авах болно.

3Тийм ээ, миний сайн мэдээг дуулгавартай дагаж, Сионы нутаг дээр хөл тавьсан тэд адислагдсан бөлгөө; учир нь тэд өөрсдийнхөө шагналд дэлхийн сайн зүйлүүдийг хүлээн авна, мөн энэ нь хүч чадлаа урагш авчрах болно.

4Мөн тэрчлэн миний өмнө итгэлтэй хийгээд хичээнгүй тэд—тэддээрээс ирэх адислалуудаар, тийм ээ,цөөн бус зарлигуудаар, мөн тохирох цагт өгөгдөх илчлэлтүүдээр титэм өмсгөгдөх болно.

5Иймийн тул, бибээр тэдэнд зарлиг болгон ийн хэлэв: Чи Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой; мөн Есүс Христийн нэрээр чи түүнд үйлчлэх ёстой.

6Чи хөршөө өөр шигээ хайрлах ёстой. Чи хулгайлах ёсгүй; тэрчлэн садар самууныг үйлдэх буюу хүн алах ёсгүй, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй.

7Чи Их Эзэн Бурхандаа бүх зүйлд талархах ёстой.

8Чи Их Эзэн Бурхандаа зөв шударга байдалд, бүр харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр золиослол өргөх ёстой.

9Мөн чи өөрийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болгохын тулд, чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөртариун ёслолуудаа өргөх ёстой;

10Учир нь үнэнээр энэ бол хөдөлмөрүүдээсээ амрахаар, мөн Бүхний Дээдэд чи бүхнээ зориулахаар чамд өгөгдсөн өдөр юм;

11Гэсэн хэдий ч, чиний амлалтууд бүхий л өдрүүдэд мөн бүхий л цагт зөв шударга байдалд өргөгдөх ёстой;

12Гэхдээ энэхүү, Их Эзэний өдөр, чи нүглүүдээ ахан дүүстээ, мөн Их Эзэний өмнө хүлээж, өөрийнхөө өргөлүүд хийгээд өөрийнхөө ариун ёслолуудыг Бүхний Дээдэд өргөх ёстой гэдгийг санагтун.

13Мөн чиний мацаг барилт төгс байж болохын тулд, эсвээс, өөр үгээр, баяр хөөр чинь дүүрэн байж болохын тулд энэ өдөр чи хоол хүнсээ гагцхүү чин сэтгэлээсээ бэлтгэхээс өөр юу ч хийх ёсгүй.

14Үнэнээр, энэ бол мацаг ба залбирал юм, эсвээс өөрөөр хэлбэл, баяр баясгалан хийгээд залбирал юм.

15Мөн эдгээр зүйлүүдийг та нар талархалтайгаар, баяр хөөртэй зүрх сэтгэл хийгээд, дүр төрхтэйгөөр, их инээдтэйгээр бус, учир нь энэ нь нүгэл бөлгөө, харин баяртайзүрх сэтгэл хийгээд хөгжил хөөртэй дүр төрхтэйгөөр хийхийн хэрээр болой—

16Үнэнээр би хэлдэг, та нар үүнийг хийхийн хэрээр, дэлхийн бүрэн байдал та нарынх бөлгөө, хээрийн амьтад хийгээд агаарын жигүүртнүүд, мөн модонд авирагч хийгээд газар дээгүүр явагч тэдгээр нь буюу;

17Тийм ээ, хоол хүнс эсвээс хувцас хунарын тулд, эсвээс орон гэр буюу оромжийн тулд, эсвээс жимсний цэцэрлэг буюу цэцэрлэгүүдийн тулд, эсвээс усан үзмийн талбайн тулд дэлхийгээсирдэг сайн зүйлүүд түүнчлэн өвс ургамал буюу;

18Тийм ээ, дэлхийгээс, өөр өөрсдийн цагт ирдэг бүх зүйл, хүмүүний тусын тулд мөн ашиглалтын тулд, нүд баясгах хийгээд сэтгэл баярлуулах аль алиных нь тулд хийгдсэн болой;

19Тийм ээ, хоол хүнс хийгээд хувцас хунарын тулд, амт хийгээд үнэрийн тулд, бие махбодийг хүчирхэгжүүлэх хийгээд сүнсэнд эрч хүч өгөхийн тулд болой.

20Мөн эдгээр бүх зүйлийг хүмүүнд өгсөн нь Бурханыг баярлуулдаг; энэхүү зорилгын учир эдгээр нь ухаалгаар, хэт илүү бишээр, хүч түрэмгийллээр бус ашиглагддаг байхаар хийгдсэн бөлгөө.

21Мөн бүх зүйл дээр түүний гарыг хүлээн зөвшөөрдөггүй, мөн түүний зарлигуудыг дуулгавартайгаар үл дагадаг тэднээс бусад хүмүүн ямар ч зүйлээр Бурхандгэм бурууг үйлддэггүй, эсвээс хэний ч эсрэг түүний уур хилэн дүрэлздэггүй.

22Болгоогтун, энэ нь хууль хийгээд бошиглогчдын дагуу юм; иймийн тул, энэ асуудлын талаар дахиад надад бүү төвөг удагтун.

23Гэвч зөв шударгын үйлсүүдийг хийх тэрээр шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авагтун.

24Их Эзэн, бибээр үүнийг ярилаа, мөн Сүнс гэрчилдэг бөлгөө. Амен.