Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 53

1831 оны зургадугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Алгернон Сидней Гилбертэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:179–180). Сидней Гилбертийн хүсэлтээр Сүм дэх Гилберт ахын ажил хийгээд томилолтын талаар Бошиглогч Их Эзэнээс асуужээ.

1–3, Сүм дэх Сидней Гилбертийн дуудлага хийгээд сонгууль нь ахлагчаар томилогдох явдал мөн; 4–7, Тэрчлэн тэрээр бишопын төлөөний хүнээр үйлчлэх ёстой ажгуу.

1БОЛГООГТУН, залбирлуудыг чинь би сонссон гэдгийг миний үйлчлэгч Сидней Гилберт чамд би хэлж байна; мөн эдгээр эцсийн өдрүүдэд Их Эзэн миний босгосон сүм дэх өөрийнхөө дуудлага хийгээд сонгуулийн талаар Их Эзэн Бурханаас чинь чамд мэдүүлэгдэхийн тулдчи намайг дуудсан билээ.

2Болгоогтун, дэлхийн нүглүүдийн улмаас цовдлогдсон, Их Эзэн бибээр, чи дэлхийн зүйлүүдийг орхих ёстой хэмээх нэгэн зарлигийг чамд өгч байна.

3Миний үгийн дагуу, итгэл хийгээд наманчлалыг мөн нүглүүдийн ангижралыг номлохын тулд миний томилолтыг, бүр ахлагчийнхыг мөн гар тавилтаар Ариун Сүнсийг өөр дээрээ авагтун;

4Мөн тэрчлэн үүнээс хойш өгөгдөх зарлигуудын дагуу, бишопоор томилогдох тэр газарт энэ сүмд төлөөний хүн байгтун.

5Мөн дахин, үнэнээр би чамд хэлнэ, чи миний үйлчлэгчид Бага Иосеф Смит, Сидней Ригдон хоёртой хамт аян замдаа гарах ёстой.

6Болгоогтун, эдгээр нь чиний хүлээж авах анхны ёслолууд болой; мөн миний талбай дахь хөдөлмөрийн чинь дагуу нэгэн цаг ирэхэд үлдсэн нь мэдүүлэгдэх болно.

7Мөн дахин, зөвхөн эцсээ хүртэл тэвчсэн тэр нь аврагддаг гэдгийг чи мэдэх ёстой хэмээнэ би. Бүр тийм буюу. Амен.