Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 39

1831 оны нэгдүгээр сарын 5-нд Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Жеймс Ковиллд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:143–145). Дөч орчим жил Баптист тохинуулагч байсан Жеймс Ковилл, Бошиглогч Иосефоор дамжуулан Их Эзэнээс түүнд өгч болох аливаа зарлигийг тэрээр дагах болно хэмээх гэрээнд Их Эзэнтэй оржээ.

1–4, Бурханы хөвгүүд болох хүч Гэгээнтнүүдэд буй; 5–6, Сайн мэдээг хүлээн авна гэдэг нь Христийг хүлээн авна гэсэн үг; 7–14, Баптисм хүртэж мөн Их Эзэний талбайд хөдөлмөрлөхийг Жеймс Ковиллд зарлиг болгов; 15–21, Их Эзэний үйлчлэгчид Хоёрдахь Ирэлтийн өмнө сайн мэдээг номлох ёстой; 22–24, Сайн мэдээг хүлээн авдаг тэд энэ амьдралд болон үүрд мөнхөд цуглуулагдах болно.

1АНХААРАГТУН, мөн дуулагтун бүх үүрд мөнхөөс бүх үүрд мөнхөд байдаг түүний, Агуу Би Байдаг, бүр Есүс Христийн дуу хоолойг—

2Дэлхийн гэрэл ба амьдрал, харанхуйд гялалзагч гэрэл мөн харанхуй нь түүнийг ухаарах нь үгүй бөлгөө;

3Цаг хугацааны голчид өөрийнхөндөө ирсэн тэр буюу, мөн өөрийнхөн маань намайг хүлээн авсангүй;

4Харин намайг хүлээн авсан болгонд, миний хөвгүүд болох хүчийг би өгсөн билээ; мөн бибээр бүр үүнчлэн намайг хүлээн авах болгонд миний хөвгүүд болох хүчийг өгөх болно.

5Мөн үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, миний сайн мэдээг хүлээн авдаг тэрээр намайг хүлээн авдаг; мөн миний сайн мэдээг эс хүлээн авдаг тэрээр намайг хүлээн авдаггүй болой.

6Мөн наманчлал мөн усаар баптисм хүртэх мөн тэгээд галын баптисм мөн Ариун Сүнс, бүр бүх зүйлийг үзүүлдэг, мөн хаант улсын амар амгалангийн зүйлүүдийг заадаг Тайтгаруулагч ирэх нь—энэ нь миний сайн мэдээ бөлгөө.

7Мөн эдүгээ, болгоогтун, миний үйлчлэгч Жеймс чамд би хэлж байна, бибээр чиний ажлуудыг харсаар ирсэн мөн бибээр чамайг мэдэх билээ.

8Мөн үнэнээр би чамд хэлнэ, энэ цаг мөчид зүрх сэтгэл чинь одоо миний өмнө зөв байна; мөн, болгоогтун, тэргүүн дээр чинь агуу адислалуудыг бибээр хүртээлээ;

9Гэсэн хэдий ч, чи агуу их уй гашууг үзсэн болой, учир нь чи бардамнал хийгээд дэлхийд санаа тавьсны улмаас намайг олон удаа эсэргүүцсэн бөлгөө.

10Гэвч, болгоогтун, хэрэв чи: Босогтун мөн баптисм хүрт, мөн миний нэрийг дуудан, нүглүүдээ угааж арилгагтун мөн чи миний Сүнсийг, мөн чи хэзээ ч мэдээгүй тийм агуу адислалыг хүлээж авах болно хэмээн хэлэх миний дуу хоолойг сонсох аваас, чиний чөлөөлөлтийн өдрүүд ирэх болно.

11Мөн хэрэв чи үүнийг хийх аваас, би чамайг илүү агуу их ажлын төлөө бэлтгэсэн ажгуу. Эдгээр эцсийн өдрүүдэд миний урагш илгээсэн миний сайн мэдээний бүрэн байдлыг, Израилын угсаа болох өөрийнхөө хүмүүсийг эргүүлэн олж авахын тулд миний урагш илгээсэн тэрхүү гэрээг чи номлох ёстой.

12Мөнхүү улиран тохиох дор чам дээр хүч байх болно; чамд агуу итгэл байх болно, мөн бибээр чамтай хамт байж мөн нүүрний чинь өмнө явах болно.

13Чибээр миний талбайд хөдөлмөрлөхөөр, мөн миний сүмийг өсгөн бэхжүүлэхээр, мөн энэ нь толгодын дээр баясч мөн цэцэглэн хөгжиж болохын тулд Сионыг урагш авчрахаар дуудагдсан болой.

14Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, чи дорнын мужууд уруу явахаар дуудагдсан бус харин чи Огайо уруу явахаар дуудагдсан бөлгөө.

15Мөн миний хүмүүс өөрсдийгөө Огайод цуглуулахын хэрээр хүмүүний үрсийн дунд мэдэгдээгүй тийм адислалыг би нөөцөнд байлгасаар байх авай, мөн энэ нь тэдний тэргүүн дээр юүлэгдэх болно. Мөн тэр үеэс хойш хүмүүс бүх үндэстнүүд уруу урагш явсаар байх болно.

16Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, үндэстнүүд дээрх шүүлтээ намайг татан авах болно хэмээн Огайо дахь хүмүүс бодож, их итгэлд намайг дууднам, гэвч би үгээ үгүйсгэж чадахгүй.

17Иймийн тул бүх хүчээрээ тавигтун мөн энэ нь сүүлчийн удаа тайрагдаж болохын тулд итгэлтэй хөдөлмөрлөгчдийг миний талбайд дуудагтун.

18Мөн тэд наманчилж мөн миний сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч мөн цэвэршигдэхийн хэрээр, мөн бибээр мутраа шүүлтэд байлгах болно.

19Иймийн тул, чанга дуу хоолойгоор хашгиран, өгүүлж: Тэнгэрийн хаант улс ойрхон байна; Хосанна! Бүхний Дээд Бурханы нэр адислагдах болтугай хэмээн хашгиран, урагш одогтун.

20Миний ирэлтийн цагт зориулж миний нүүрний өмнөх замыг бэлтгэн, баптисм хүртээж урагш одогтун;

21Учир нь тэр цаг ойрхон байна; уг өдөр буюу цагийг хүмүүн мэдэх нь үгүй; гэвч энэ нь гарцаагүй тохиох болно.

22Мөн эдгээр зүйлүүдийг хүлээн авдаг тэрээрнамайг хүлээн авдаг; мөн тэд энэ амьдралд болон үүрд мөнхөд надад цуглуулагдах болно.

23Мөн дахин, мөнхүү улиран тохиох дор, та нарын усаар баптисм хүртээх болгон дээр та нар гараа тавин, мөн тэд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах болно, мөн миний ирэлтийн тэмдгүүдийг ширтэн хүлээх болно, мөн намайг мэдэх болно.

24Болгоогтун, би гэнэт ирнэ. Бүр тийм буюу. Амен.