Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 37

1830 оны арванхоёрдугаар сард Нью-Йоркийн Фейеттийн ойролцоо Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:139). Энэ эрин үед тохиох цугларалтын талаар анхны зарлиг үүнд өгөгджээ.

1–4, Гэгээнтнүүд Огайод цугларахаар дуудагдав.

1БОЛГООГТУН, та нар Огайо уруу явах хүртлээ та нар дахиад орчуулах нь надад зүйтэй бус гэдгийг би та нарт хэлж байна, мөн энэ нь дайсны улмаас мөн та нарын ашиг тусын тулд болой.

2Мөн дахин, та нар тэдгээр хэсгүүдэд миний сайн мэдээг номлох мөн сүм байгаа газруудад хаана ч байлаа гэсэн, ялангуяа Колесвиллд бүр ч илүү, сүмийг бэхжүүлэх хүртлээ та нар явах ёсгүй гэдгийг би та нарт хэлнэ; учир нь, болгоогтун, тэд маш их итгэлээр надад хандан залбирдаг билээ.

3Мөн дахин, сүмд миний өгөх зарлиг бол миний үйлчлэгч Оливер Каудери тэдэнд эргэж ирэх тэрхүү цагт бэлтгэн, тэд Огайод хамтдаа чуулан цуглах ёстой нь надад зүйтэй байна.

4Болгоогтун, энэ нь мэргэн ухаан болой, мөн намайг ирэх хүртэл хүн болгон өөрийнхөө тулд сонгож аваг. Бүр тийм буюу. Амен.