Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 30

1830 оны есдүгээр сард Нью-Йоркийн Фейеттед болсон гурван өдрийн чуулганы дараа, гэхдээ Сүмийн ахлагчид салж явахын өмнө Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Давид Витмер, Бага Петр Витмер мөн Жон Витмер нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:115–116). Анхандаа энэ нь гурван илчлэлт болон нийтлэгджээ; Сургаал ба Гэрээний 1835 оны хэвлэлд Бошиглогч үүнийг нэг хэсэг болгон нэгтгэжээ.

1–4, Хичээнгүйлэн үйлчлэхэд алдсаны учир Давид Витмер буруушаагдав; 5–8, Бага Петр Витмер леменчүүдэд хийх номлолд Оливер Каудерийг дагалдан явах ёстой; 9–11, Жон Витмер сайн мэдээг номлохоор дуудагдав.

1БОЛГООГТУН, Давид, чи хүнээс эмээж мөн хүч чадлын төлөө надад найдах ёстой байсан ч тэгсэнгүйг би чамд хэлж байна.

2Харин чамайг Бий Болгогч миний зүйлүүд дээр мөн чиний дуудагдсан тэрхүү тохинуулал дээр гэхээсээ илүүгээр оюун чинь дэлхийн зүйлүүд дээр байсаар ирлээ; мөн чи миний Сүнсэнд мөн өөрийнхөө дээгүүр тавигдсан тэдэнд анхаарал тавьсангүй, харин миний зарлиглаагүй тэднээр ятгагдсан байна.

3Иймийн тул, чи өөрийнхөө төлөө асуухаар миний гарт үлдэх ёстой, мөн өөрийнхөө хүлээн авсан тэрхүү зүйлүүдийн талаар тунгаан бодогтун.

4Мөн бибээр чамд цаашдын зарлигуудыг өгөх хүртэл эцгийн чинь гэр чиний гэр орон байх ёстой. Мөн чи Сүм дэх, мөн дэлхийн өмнөх, мөн орчин тойрныхоо бүс нутгууд дахь тохинуулалд өөрийгөө зориулах ёстой. Амен.

5Болгоогтун, Петр, чи Оливер ахынхаа хамт аянд гарах ёстой; учир нь миний сайн мэдээг тунхаглахын тулд чи амаа нээх ёстой нь надад зүйтэй байгаа тэрхүү цаг ирлээ; тиймийн тул, бүү эмээгтүн, харин ахынхаа чамд өгөх үгс хийгээд зөвлөгөөнд анхаарал тавигтун гэдгийг би чамд хэлж байна.

6Мөн түүний хийгээд өөрийнхөө чөлөөлөлтийн төлөө залбирал болон итгэлд зүрх сэтгэлээ ямагт надад өргөн, түүний бүхий л зовлонгуудад чи зовж бай; учир нь леменчүүдийн дунд миний сүмийг өсгөн бэхжүүлэх хүчийг би түүнд өгсөн билээ;

7Мөн сүмийн ажил хэргүүдийн талаар түүний ах Бага Иосеф Смитээс өөр сүмд түүний дээр түүний зөвлөх байх хэнийг ч бибээр томилоогүй болой.

8Иймийн тул, эдгээр зүйлүүдэд анхаарал тавьж мөн миний зарлигуудыг сахихад хичээнгүй байгтун, мөн чи мөнх амьдралд адислагдах болно. Амен.

9Болгоогтун, миний үйлчлэгч Жон, чи энэ цагаас эхлэн цаашид бүрээн дуу хоолой мэтээр миний сайн мэдээг тунхаглах ёстой гэдгийг би чамд хэлж байна.

10Мөн Филип Бурроус ахындаа, мөн чамайг тэнд сонсож болох эргэн тойрны тэрхүү бүс нутгуудад, тийм ээ, тэндээс чамайг явахыг би чамд зарлиглах хүртэл чи хөдөлмөрлөх ёстой.

11Мөн чиний бүх зүрх сэтгэлийн бүхий л хөдөлмөр чинь энэ цаг үеэсхойш Сионы төлөө байх ёстой; тийм ээ, хүн юу хийж чадахаас үл эмээн чи ямагт миний ашиг сонирхолд амаа нээх ёстой, учир нь би чамтай хамт байна. Амен.