Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 20

1830 оны дөрөвдүгээр сард Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмийн зохион байгуулалт ба удирдлагын талаар өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:64–70). Энэ илчлэлтийн талаарх түүний цэдгийн оршил болгон Бошиглогч бичихдээ, “Бошиглолын хийгээд илчлэлтийн сүнсээр бид Түүнээс (Есүс Христ) дараах зүйлийг олж мэдсэн бөлгөө; энэ нь бидэнд зөвхөн их мэдээлэл өгсөн төдийгүй, харин Түүний таалал хийгээд зарлигийн дагуу яг хэдний өдөр бид Түүний Сүмийг дэлхий дээр дахин зохион байгуулах ёстойг бидэнд бас зааж өгсөн юм” гэжээ (History of the Church, 1:64).

1–16, Мормоны Ном хожмын үеийн ажлын бурханлиг чанарыг нотолдог; 17–28, Бүтээлт, уналт, цагаатгал, мөн баптисмын сургаалууд нотлогдов; 29-37, Наманчлал, зөвтгөл, ариусал, мөн баптисмыг удирдагч хуулиуд толилуулагдав; 38–67, Ахлагчид, санваартнууд, багш нар, мөн диконы үүргүүд хураангуйлан томьёологдов; 68–74, Гишүүдийн үүргүүд, хүүхдийн адислал, мөн баптисмын маяг илчлэгдэв; 75–84, Ариун ёслолын залбирлууд хийгээд Сүмийн гишүүнчлэлийг чиглүүлэгч дүрмүүд өгөгдөв.

1ЭДГЭЭР эцсийн өдрүүдэд Христийн Сүм өндийн боссон нь бидний Их Эзэн Аврагч Есүс Христ махан бодид ирснээс хойш нэг мянга найман зуу мөн гучин жил болжээ, энэ нь манай орны хуулиудад нийцэн, зүй ёсоор Бурханы хүсэл зориг хийгээд зарлигуудаар дөрөв дэх сард, мөн Апрель хэмээн нэрлэгддэг энэ сарын зургаа дахь өдөр зохион байгуулагдаж мөн үндэслэгдсэн бөлгөө—-

2Бурханаас дуудагдаж, мөн Есүс Христийн төлөөлөгч, энэ сүмийн анхны ахлагч байхаар томилогдсон Бага Иосеф Смитэд өгөгдсөн зарлигууд нь эдгээр болой;

3Мөн тэрчлэн Бурханаас дуудагдсан, Есүс Христийн төлөөлөгч, энэ сүмийн хоёр дахь ахлагч байхаар түүний гарын дор томилогдсон Оливер Каудерид буюу;

4Мөн энэ нь бидний Их Эзэн ба Аврагч Есүс Христийн ач ивээлийн дагуу болой, түүнд бүх алдар суу эдүгээ болон үүрд аль алинд нь байх болтугай. Амен.

5Тэрбээр нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсан нь энэхүү анхны ахлагчид жинхэнээр үзүүлэгдсэний дараа, тэрээр дэлхийн хоосон зүйлүүдэд дахин орооцолдсон байлаа;

6Гэвч итгэлээр дамжуулан наманчилж, өөрийгөө чин сэтгэлээсээ даруусгасны дараа, дүр төрх нь цахилгаан мэт, өмсгөл нь бусад бүх цагаанаас илт цагаан, цэв цэвэрхэн нэгэн ариун тэнгэр элчээр Бурхан түүнд тохинуулсан авай;

7Мөн түүнд бурханлигаар нөлөөлсөн зарлигуудыг түүнд өгсөн буюу;

8Мөн өмнө нь бэлтгэгдсэн аргаар Мормоны Номыг орчуулах хүчийг дээрээс түүнд өгсөн бөлгөө;

9Энэ нь унасан хүмүүсийн цэдгийг хийгээд харийнханд болон тэрчлэн иудейчүүдэд очих ёстой Есүс Христийн бүрэн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг;

10Энэ нь бурханлиг нөлөөллөөр өгөгдөж, мөн тэнгэр элчүүдийн тохинууллаар бусдад батлагдан, мөн тэднээр дэлхийд тунхаглагддаг авай—

11Ариун судрууд үнэн гэдгийг, мөн Бурхан хүмүүнд бурханлигаар нөлөөлж, энэ эрин зуун хийгээд эрт дээр үеийн адил тэднийг өөрийн ариун ажилд дууддагийг дэлхийд нотолдог болой;

12Үүгээр тэрбээр өчигдөр, өнөөдөр, мөн үүрд нэг л адил Бурхан гэдгийг харуулдаг. Амен.

13Тиймийн тул, ийнхүү агуу гэрчүүдтэй байснаар дэлхий, бүр үүнээс хойш энэ ажлын мэдлэгт ирэх болгон нь тэднээр шүүгдэх болно.

14Мөн үүнийг итгэлд хүлээн авах мөн зөв шударгаар ажиллах тэд мөнх амьдралын титмийг хүлээн авах болно;

15Гэвч итгэлгүй байдалд зүрх сэтгэлээ хатууруулж, мөн үүнийг эсэргүүцэх тэдэнд энэ нь өөрсдөд нь зэмлэл болж хувирах болно—

16Учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан билээ; мөн сүмийн ахлагчид бид, дээд тэнгэрийн алдар суут Цог Жавхлант Түүний үгсийг сонссон, мөн гэрчлэх авай, түүнд алдар суу нь үүрд мөн үргэлж байх болтугай. Амен.

17Эдгээр зүйлүүдээр эцэс төгсгөлгүй хийгээд мөнхийн, үүрд мөнхөөс үүрд мөнхөд үл өөрчлөгдөх, тэнгэр ба газар хийгээд тэдгээр дэх бүх зүйлүүдийг бий болгогч тэнгэрт оршигч Бурхан буйг бид мэддэг билээ;

18Мөн тэрбээр хүмүүнийг, эрэгтэй, эмэгтэйгээр нь өөрийнхөө дүрээр мөн өөртэйгөө адилаар бүтээсэн билээ, тэднийг бүтээсэн нь тэрбээр болой;

19Мөн тэд цорын ганц амьд хийгээд үнэн Бурхан түүнийг хайрлаж, мөн үйлчилж байх ёстой, мөн тэрээр тэдний шүтэн биширвэл зохих тэрхүү цорын ганц нь байх ёстой хэмээх зарлигуудыг тэдэнд өгчээ.

20Харин эдгээр ариун хуулиудыг зөрчсөнөөр хүн хүсэл тачаангуй хийгээд чөтгөрийн санаатай болж, мөн унасан хүн болжээ.

21Иймийн тул, түүний тухай өгөгдсөн тэдгээр судруудад энэ нь бичигдсэнчлэн Бүхнийг чадагч Бурхан өөрийн Төрсөн Ганц Хүүгээ өгсөн ажгуу.

22Тэрээр уруу таталтуудад орсон хэдий ч тэдгээрт анхаарал тавьсан нь үгүй.

23Тэрээр цовдлогдож, нас нөгчин, мөн гурав дахь өдөртөө дахин босч ирсэн ажгуу;

24Мөн Эцэгийн баруун гар талд заларч, Эцэгийн тааллын дагуу бүхнийг чадагч хүчээр хаанчлахын тулд тэнгэрт дээш одсон бөлгөө;

25Ингэснээр түүний ариун нэрэнд итгэн мөн баптисм хүртэж, мөн итгэлд эцсээ хүртэл тэвчсэн болгон нь аврагдах ёстой—

26Зөвхөн цаг хугацааны голчид махан биед түүнийг ирсэний дараа итгэгсэд төдийгүй, ариун бошиглогчдын үгст итгэдэг Ариун Сүнсний бэлгээр бурханлигаар нөлөөлөгдөхөд ярьдаг байсан, бүх зүйл дээр түүний тухай үнэнээр гэрчилдэг асан эхлэлээс байсан тэд бүгд, бүр түүнийг ирэхээс өмнө байсан болгон нь мөнх амьдралыг авах ёстой,

27Мөн түүнчлэн, дараа нь ирэх ёстой тэд, Эцэгийн тухай мөн Хүүгийн тухай гэрчилдэг Ариун Сүнсээр Бурханы бэлгүүд хийгээд дуудлагуудад итгэх ёстой тэд буюу;

28Тэрхүү Эцэг, Хүү, мөн Ариун Сүнс нь төгсгөлгүй хийгээд мөнхийн, эцэс төгсгөлгүй нэг Бурхан болой. Амен.

29Мөн бүх хүмүүн наманчилж мөн Есүс Христийн нэрэнд итгэн, мөн түүний нэрэнд Эцэгийг бишрэн шүтэж, мөн итгэлд түүний нэрэнд эцсээ хүртэл тэвчих ёстойг, эс бөгөөс тэд Бурханы хаант улсад аврагдаж чадахгүйг бид мэднэ.

30Мөн бидний Их Эзэн хийгээд Аврагч Есүс Христийн ач ивээлээр дамжсан зөвтгөл нь шударга бөгөөд үнэн болохыг бид мэднэ;

31Мөн түүнчлэн бидний Их Эзэн хийгээд Аврагч Есүс Христийн ач ивээлээр дамжсан ариусгал нь Бурханыг бүхий л хүчин чадал, оюун, чадлаараа хайрлаж мөн үйлчлэх тэр бүгдэд шударга бөгөөд үнэнийг бид мэднэ.

32Гэвч хүн ач ивээлээс унаж мөн амьд Бурханаас холдох боломж буй;

33Тиймийн тул тэд уруу таталтанд унахгүйн тулд сүм анхааралтай байж мөн ямагт залбираг;

34Тийм ээ, бүр ариусгагдсан тэд тэрчлэн анхааралтай байг.

35Мөн эдгээр зүйлүүд үнэн бөгөөд мөн Иоханы илчлэлтүүдийн дагуух түүний номын бошиглол, ариун судрууд буюу Ариун Сүнсний бэлэг хийгээд хүчээр, Бурханы дуу хоолой эсвээс тэнгэр элчүүдийн тохинууллаар үүнээс хойш ирэх Бурханы илчлэлтүүд дээр нэмэх буюу түүнээс хасах аль аль нь байж үл болно гэдгийг бид мэднэ.

36Мөн Их Эзэн Бурхан үүнийг ярилаа;мөн хүндэтгэл, сүр хүч, мөн алдар суу түүний ариун нэрэнд эдүгээ болон үргэлж өгөгддөг байх болтугай. Амен.

37Мөн дахин, баптисмын маягийн талаар сүмд өгөгдсөн зарлигийн замаар — Бурханы өмнө өөрсдийгөө даруусгах тэд бүгд, мөн баптисм хүртэхийг хүсэгчид мөн харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр ирэгсэд, мөн үнэхээр бүх нүглүүдээс наманчилснаа сүмийн өмнө гэрчлэгсэд, мөн эцсээ хүртэл түүнд үйлчлэх шийдвэр төгс, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байгсад, мөн нүглүүдээсээ ангижрахын тулд Христийн Сүнсийг хүлээн авснаа өөрсдийн ажлуудаар үнэнхүү тунхагладаг тэд баптисмаар түүний сүмд хүлээн авагдах ёстой.

38Ахлагчид, санваартнууд, багш нар, диконууд, мөн Христийн сүмийн гишүүдийн үүрэг—Төлөөлөгч бол ахлагч юм, мөн баптисм хүртээх нь түүний дуудлага болой;

39Мөн бусад ахлагчид, санваартнууд, багш нар, диконуудыг томилох нь болой;

40Мөн Христийн бие хийгээд цусны бэлэгдэл—талх дарсыг адислах нь болой—

41Мөн сүмд баптисм хүртэгчдийг судруудын дагуу, галын баптисм болон Ариун Сүнсний тулд гар тавилтаар батлах нь болой;

42Мөн заах, тайлбарлах, ухуулах, баптисм хүртээх, мөн сүмийг харж хандах нь болой;

43Мөн гар тавилтаар мөн Ариун Сүнс өгөлтөөр сүмийг батлах нь болой;

44Мөн бүх цуглааныг удирдах нь болой.

45Ахлагчид Бурханы зарлигууд хийгээд илчлэлтүүдийн дагуу тэд Ариун Сүнсээр удирдагдан цуглаануудыг хөтлөн явуулах ёстой.

46Санваартны үүрэг нь номлох, заах, тайлбарлах, ухуулах, мөн баптисм хүртээх, мөн ариун ёслолыг гүйцэтгэх нь болой,

47Мөн гишүүн бүрийн гэрээр айлчлан, мөн чанга дуугаар болон чимээгүй залбирахыг, мөн гэр бүлийн бүх үүргээ гүйцэтгэхийг тэдэнд ухуулахнь болой.

48Мөн тэрээр бас бусад санваартнууд, багш нар хийгээд диконуудыг томилж болно.

49Мөн тэрээр ахлагч байхгүй үед цуглаануудыг удирдах ёстой;

50Харин ахлагч байгаа үед тэрээр зөвхөн номлож, зааж, тайлбарлаж, ухуулж мөн баптисм хүртээх ёстой,

51Мөн гишүүн бүрийн гэрээр айлчлан, мөн чанга дуугаар болон чимээгүй залбирахыг, мөн гэр бүлийн бүх үүргээ гүйцэтгэхийг тэдэнд ухуулах нь болой.

52Эдгээр бүх үүргүүдэд санваартан нь нөхцөл байдал шаардах аваас ахлагчид туслах ёстой.

53Багшийн үүрэг нь сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх нь болой;

54Мөн сүмд алдас байхгүй, мөн бие биендээ хахир хатуу хандахгүй, мөн худал хэлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй, мөн шүүмжлэхгүй байхад анхаарах нь болой;

55Мөн сүм хамтдаа олонтаа цуглахыг анхаарч, мөн тэрчлэн бүх гишүүд үүргээ биелүүлж байгааг анхаарах нь болой.

56Мөн ахлагч буюу санваартан байхгүй үед тэрээр цуглаануудыг удирдах ёстой—

57Мөн сүм дэх өөрийн бүх үүргүүдэд, хэрэв нөхцөл байдал шаардах аваас диконуудаар байнга туслуулж байх ёстой.

58Гэвч багш нар ч мөн диконууд ч баптисм хүртээх, ариун ёслолыг гүйцэтгэх, эсвээс гар тавих эрх мэдэлгүй болой;

59Гэсэн хэдий ч, тэд сануулж, тайлбарлаж, ухуулж, мөн зааж, мөн Христэд ирэхэд бүхнийг урьдаг байх ёстой.

60Ахлагч, санваартан, багш буюу дикон бүр өөрт нь түүнд өгөгдсөн Бурханы бэлгүүд хийгээд дуудлагуудын дагуу томилогддог байх ёстой; мөн тэрээр өөрийг нь томилох нэгэнд байдаг тэрхүү Ариун Сүнсний хүчээр томилогддог байх ёстой.

61Христийн энэ сүмийг бүрдүүлэгч хэд хэдэн ахлагчид гурван сард нэг удаа буюу эсвээс энд дурдсан чуулгануудын чиглүүлсэн буюу товлосноор цагаас цагт чуулганд цуглах ёстой;

62Мөн дурдсан чуулганууд нь тухайн үед хийгдэх нь чухал байгаа сүмийн аливаа ажлыг хийх ёстой.

63Ахлагч нар өөрсдийн үнэмлэхийг бусад ахлагчдаас, өөрсдийн харьяалагддаг сүмийн саналаар буюу чуулгануудаас хүлээж авах ёстой.

64Санваартнаар томилогддог санваартан, багш буюу дикон бүр, ахлагчид танилцуулагдах үед дуудлагынхаа үүргүүдийг гүйцэтгэх эрх мэдлийг түүнд өгөх үнэмлэхтэй болгох гэрчилгээг тухайн үедээ түүнээс авч болох буюу эсвээс тэрээр үүнийг чуулгаас хүлээн авч болно.

65Албан ёсоор зохион байгуулагдсан уг сүмийн салбар байгаа үед сүмийн саналгүйгээр нэг ч хүн энэ сүмийн ямар ч албан тушаалд томилогдох ёсгүй;

66Гэвч тэргүүлэгч ахлагчид, аялагч бишопууд, дээд зөвлөхүүд, дээд санваартнууд, мөн ахлагчид санал хураалт явагдах сүмийн салбар байхгүй газарт томилох онцгой боломжтой байж болно.

67Дээд санваартны ерөнхийлөгч бүр (эсвээс тэргүүлэгч ахлагч) бишоп, дээд зөвлөх мөн дээд санваартан нь дээд зөвлөл буюу ерөнхий чуулганы чиглүүлгээр томилогдох ёстой.

68Баптисмаар тэд хүлээн авагдсаны дараах гишүүдийн үүрэг.—Ариун ёслолоос тэд хүртэх хийгээдахлагчдаас гар тавилтаар батлагдахын өмнө, бүх зүйлүүд эмх цэгцэд хийгдсэн байж болохын тулд ахлагчид буюу санваартнууд Христийн сүмийн талаарх бүх зүйлийг тэдний ойлголтын тулд тайлбарлах хангалттай цагтай байх ёстой.

69Мөн гишүүд нь ариун судруудад нийцэх ажлууд хийгээд итгэл—Их Эзэний өмнө цэвэр ариун байдалд алхах нь байж болохын тулд сүмийн өмнө, мөн тэрчлэн ахлагчдын өмнө үүнд зохистой гэдгээ тэд бурханлиг алхаа хийгээд яриагаараа харуулах ёстой.

70Христийн сүмийн хүүхэдтэй гишүүн бүр тэднийг сүмийн өмнө ахлагчдад авчрах ёстой, тэд Есүс Христийн нэрээр тэдэн дээр гар тавин, мөн түүний нэрээр тэднийг адислах ёстой.

71Тэрээр Бурханы өмнө хариуцлагын насанд хүрсэн бөгөөд наманчлах чадвартай байхаас бусдаар хэн ч Христийн сүмд хүлээн авагдаж чадахгүй.

72Наманчилдаг тэд бүгдэд баптисм нь дараах маягааар гүйцэтгэгддэг байх ёстой–

73Бурханаас дуудагдаж, мөн баптисм хүртээх эрх мэдлийг Есүс Христээс авсан хүн, өөрийгөө баптисмд авчирсан тэр хүний хамт ус уруу орж, түүнийг нэрээр нь дуудан хэлэх нь: Есүс Христийн итгэмжилснээр би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна. Амен.

74Тэгээд тэрээр түүнийг усанд умбуулж, мөн уснаас дахин гаргана.

75Сүм нь Их Эзэн Есүсийг дурсан санаж, талх болон дарсыг хүртэхийн тулд олонтаа хамтдаа цуглах нь зүйтэй болой;

76Мөн ахлагч буюу санваартан үүнийг гүйцэтгэх ёстой; мөн тэрээр энэ маягаар үүнийг гүйцэтгэх ёстой—тэрээр сүмийнхэнтэй хамт сөгдөн сууж чин сэтгэлийн залбиралд хэлэх нь:

77Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс хүртэх тэд бүгдийн бодгалийн тул; тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд таны Хүүгийн биеийг төлөөлөн дурсаж, тэд үүнийг идэж, Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авч, мөн үргэлж түүнийг санаж, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ танд гэрчилж болохын тулд, энэ талхыг адисалж мөн ариулахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен.

78Дарсыг адислах маяг нь гэвэл—-тэрээр тэрчлэн аягыг авч, мөн хэлэх нь:

79Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс уух тэд бүгдийн бодгалийн тулд, тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд, өөрсдийнх нь төлөө асгаруулсан таны Хүүгийн цусыг төлөөлөн дурсаж, тэд үүнийг үйлдэж болохын тулд; Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, тэд үргэлж түүнийг санана гэдгээ танд гэрчилж болохын тулд, энэ дарсыг адисалж, мөн ариулахыг таны Хүү Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен.

80Гэм бурууг үйлдсэн буюу дутагдал гаргасан Христийн сүмийн аль ч гишүүн судруудын чиглүүлгийн дагуу зохицуулагдах ёстой.

81Христийн сүмийг бүрдүүлэгч хэд хэдэн сүмийн үүрэг нь өөрсдийнхөө нэг буюу түүнээс дээш багш нарыг сүмийн ахлагч нараар зохион байгуулагддаг хэд хэдэн чуулганд оролцуулахаар илгээх явдал байх болно,

82Сүүлчийн чуулганаас хойш сүмтэй өөрсдийгөө нэгтгэсэн хэд хэдэн гишүүний нэрсийн жагсаалтын хамт буюу; эсвээс хэн нэг санваартны гараар илгээх ажгуу; тийнхүү нийт сүмийн байнгын нэрсийн жагсаалт цагаас цагт бусад ахлагчид томилох ахлагч нарын нэгнээр нь бүртгэлд хадгалагдах ёстой;

83Мөн тэрчлэн, хэрэв хэн нэгэн нь сүмээс хөөгдсөн бол тэдний нэрс сүмийн нэрсийн ерөнхий бүртгэлээс хасагдаж болно.

84Өөрсдийнхөө харьяалагддаг сүмээс шилжиж буй бүх гишүүд, хэрэв өөрсдийг нь үл мэдэх сүмд очиж байгаа бол, тэд өөрсдийг нь албан ёсны гишүүн болохыг нь, мөн сайн байдалд байгааг нь нотолсон захидлыг авч очиж болно, хэрэв уг захидлыг хүлээн авч байгаа гишүүн уг ахлагч буюу санваартныг хувиараа таньдаг бол уг гэрчилгээ нь аль ч ахлагч буюу санваартнаар гарын үсэг зурагдсан байж болно, эсвээс энэ нь тухайн сүмийн багш нар буюу диконуудаар гарын үсэг зурагдсан байж болно.