Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 125

1841 оны гуравдугаар сард Иллинойн Наувуд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Айовагийн нутаг дэвсгэр дэх Гэгээнтнүүдийн талаар өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 4: 311–312).

1–4, Гэгээнтнүүд хотууд барьж мөн Сионы гадаснуудад цугларах ёстой.

1АЙОВАГИЙН нутаг дэвсгэр дэх гэгээнтнүүдийн талаарх Их Эзэний таалал юу вэ

2Үнэнээр, Их Эзэн бибээр ийн та нарт хэлж байна, хэрэв миний нэрээр өөрсдийгөө нэрлэдэг мөн миний гэгээнтнүүд болохыг чармайдаг тэд миний тааллыг зоригийг хэрэгжүүлж мөн тэдний талаарх зарлигуудыг минь сахих аваас, тэд ирэх цагийн тулд нөөцөд байх тэр зүйлийн төлөө бэлтгэгдэж болохын тулд, бибээр өөрийн үйлчлэгч Иосефоор тэдэнд томилох тэр газруудад тэд өөрсдийгөө цуглуулж мөн миний нэрэнд хотуудыг байгуулаг.

3Наувугийн хотын эсрэг талын газар дээр тэд миний нэрэнд хот байгуулаг, мөн Зарахемла нэр үүн дээр нэрлэгдэг.

4Мөн дорнодоос, мөн өрнөдөөс, мөн умардаас мөн өмнөдөөс ирэх, тэнд амьдрах хүсэлтэй тэд бүгд, Нашвилл хот, эсвээс Науву хотод, мөн миний тогтоож өгсөн бүх гадаснуудад байдагтай адил өвийг мөн тэнд аваг хэмээн Их Эзэн хэлж байна.