Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 114

1838 оны дөрөвдүгээр сарын 17-нд Миссурийн Фар Вестэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 3:23).

1–2, Итгэлтэй бус тэдний хашдаг Сүмийн албан тушаалууд бусдад өгөгдөх болно.

1ҮНЭНЭЭР ийн Их Эзэн хэлж байна: Ирэх хавар бусадтай хамтран, бүр өөрийг нь оролцуулан арванхоёртой хамт үүрэг даалгаврыг гүйцэтгэж, бүх дэлхийд миний нэрийг гэрчилж мөн баярт мэдээг хүргэхийн тулд тэрээр өөрийн бүх ажил хэргийг чадахынхаа хэрээр аль болох түргэн шийдвэрлэж, арилжаа наймааныхаа ажлаас салах нь миний үйлчлэгч Давид В.Паттенд орших мэргэн ухаан болой.

2Учир нь үнэнээр ийн Их Эзэн хэлэв, миний нэрийг үгүйсгэдэг тэд та нарын дунд байхын хэрээр тэдний оронд бусад нь тавигдаж мөн тэднийг бишопын зөвлөлдөө хүлээн авах болно. Амен.