Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 109

1836 оны гуравдугаар сарын 27-нд Огайогийн Көртландад ариун сүмийг онцгойлон адислахад хийсэн залбирал оршвой (History of the Church, 2:420–426). Бошиглогчийн бичгээр гаргасан нотолгоогоор бол, энэ залбирал түүнд илчлэлтээр өгөгджээ.

1–5, Көртландын Ариун Сүм Хүний Хүүгийн айлчлах газар болон баригдсан байлаа; 6–21, Энэ нь залбирлын, мацгийн, итгэлийн, суралцахын, алдар суугийн мөн дэг жаягийн өргөө, мөн Бурханы өргөө байх ёстой; 22–33, Их Эзэний хүмүүсийг эсэргүүцдэг үл наманчлагчид шившиглэгдэх болтугай; 34–42, Гэгээнтнүүд зөв шударгыг үйлдэгчдийг Сионд цуглуулах хүчинд урагш одох болтугай; 43–53, Эцсийн өдрүүдэд ёс бусчууд дээр юүлэгдэх аймшигт зүйлүүдээс Гэгээнтнүүд чөлөөлөгдөх болтугай; 54–58, Үндэстнүүд хийгээд хүмүүс мөн сүмүүд сайн мэдээний төлөө бэлтгэгдэх болтугай; 59–67, Иудейчүүд, леменчүүд, мөн бүх Израил гэтэлгэгдэх болтугай; 68-80, Гэгээнтнүүд алдар суу хийгээд хүндэтгэлээр титэмлэгдэж мөн мөнхийн авралыг олох болтугай.

1ТАНЫ өмнө бүх зүрх сэтгэлээрээ цэх шулуун алхдаг өөрийн үйлчлэгчидтэй гэрээг сахьж мөн нигүүлслийг үзүүлдэг, Ай Израилын Бурхан, Их Эзэн таны нэрэнд талархал байх болтугай.

2Энэ газарт [Көртланд] өөрийн нэрэнд өргөөг барихаар үйлчлэгчиддээ зарлигласан тэр нь та билээ.

3Мөн эдүгээ Ай Их Эзэн та, үйлчлэгчид тань таны зарлигийн дагуу хийснийг болгоогтун.

4Мөн эдүгээ аврал дангаараа түүний нэрээр хүмүүний үрсэд өгөгдөж болох, таны цээжний Хүү, Есүс Христийн нэрээр, Ариун Эцэг танаас бид гуйж байна, Ай Их Эзэн минь, таны үйлчлэгчид бидний гарын бүтээл, барихыг нь та бидэнд зарлигласан энэхүү өргөөг соёрхон хүлээж авахыг бид гуйж байна.

5Учир нь агуу их гай зовлон үзэж байж энэ ажлыг хийснийг та мэдэх билээ, Хүний Хүү өөрийнхөө хүмүүст өөрийгөө үзүүлж болох газартай байж болохын тулд бид ядуу зүдүү байдлаасаа өөрсдийн эд хөрөнгийг таны нэрэнд өргөө барихад өргөсөн билээ.

6Мөн та бидэнд өгсөн нэгэн илчлэлтэд биднийг найз нараа хэмээн дуудаж, хэлэхдээ—Та нарт миний зарлигласанчлан, өөрсдийн онцгой ариун хуралдайг дуудагтун гэсэн билээ;

7Мөн бүгдээрээ итгэлгүй байгаа болохоор, та нар мэргэн ухааны үгсийг хичээнгүйлэн эрэлхийлж мөн бие биендээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийн шилдэг номнуудаас та нар эрэлхийл, бүр сурахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийл;

8Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй юм болгоныг бэлтгэ, мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцахын өргөө, алдар суугийн өргөө, дэг жаягийн өргөө, Бурханы өргөө байгуул;

9Та нарын оролтууд Их Эзэний нэрэнд байж болохын тулд, та нарын гаралтууд Их Эзэний нэрэнд байж болохын тулд, та нарын бүх мэндчилгээнүүд Их Эзэний нэрэнд, Бүхнээс Дээдэд өргөсөн гарын хамт байж болохын тулд буюу.

10Мөн эдүгээ, Ариун Эцэг минь, таны алдар хүндэтгэл хийгээд таны бурханлиг хүлээн зөвшөөрөлтөд үйлдэгдэж болохын тулд өөрийнхөө хүмүүс бидэнд онцгой ариун хуралдайг дуудахад ач ивээлээрээ туслахыг бид танаас гуйж байна;

11Мөн бид таны мэлмийд зохистой байж болохын тулд, таны хүмүүс, бидэнд өгөгдсөн илчлэлтүүдэд таны өгсөн амлалтуудын биелэлтийг олж авах тэрхүү маягт буюу;

12Таны алдар суу доош таны хүмүүс дээр, мөн эдүгээ бид танд зориулан онцгойлон адисалж буй таны энэ өргөөн дээр амарч болохын тулд, энэ нь ариун байхын тулд ариусгагдаж мөн ариулан адислагдахын тулд, мөн таны ариун оршихуй энэ өргөөнд цаг ямагт байж болохын тулд буюу.

13Мөн Их Эзэний өргөөний хатавчаар орж ирэх бүх хүмүүс таны сүр хүчийг мэдэрч болохын тулд, мөн та үүнийг ариусгасаныг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөхөд хүрч болохын тулд, мөн энэ нь таны өргөө, таны цэвэр ариун байдлын газар байхын тулд буюу.

14Мөн Ариун Эцэг минь, энэ өргөөнд шүтэн бишрэх тэд бүгд шилдэг номнуудаас мэргэн ухааны үгсээр заагдаж болохын тулд таны хэлсэнчлэн мөн тэд бүр сурахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлж болохын тулд буюу;

15Мөн тэд танд өсөхийн тулд, мөн Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авч, мөн таны хуулиудын дагуу зохион байгуулагдаж, мөн хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдэж болохын тулд буюу;

16Мөн энэ өргөө залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, алдар суугийн болон Бурханы өргөө, бүр таны өргөө байж болохын тулд буюу;

17Таны хүмүүсийн бүх оролтууд, энэ өргөөнд Их Эзэний нэрэнд байж болохын тулд буюу;

18Энэ өргөөнөөс гарах тэдний бүх гаралтууд Их Эзэний нэрэнд байж болохын тулд буюу;

19Мөн тэдний бүх мэндчилгээ Их Эзэний нэрэнд, Бүхнээс Дээдэд өргөсөн ариун гарын хамт байж болохын тулд буюу;

20Мөн цэвэр ариун биш зүйл үүнийг бохирлохоор таны өргөөнд орох нь зөвшөөрөгдөхгүй байж болохын тулд буюу;

21Мөн таны хүмүүсийн хэн нь ч зөрчил гаргахад, тэд нэн түргэнээр наманчилж мөн танд эргэн ирж мөн таны мэлмийд ээл хишгийг олж, мөн таны өргөөнд таныг хүндэтгэн бишрэх тэдэн дээр юүлэгдэхээр таны томилогдсон адислалуудад сэргээгдэж болохын тулд буюу.

22Мөн Ариун Эцэг минь, таны үйлчлэгчид энэ өргөөнөөс таны сүр хүчээр зэвсэглэн урагш одож болохын тулд, мөн таны нэр тэдэн дээр байж болохын тулд мөн таны алдар суу тэдний эргэн тойронд байж болохын тулд, мөн таны тэнгэр элчүүд тэдний дээр захирч байхын тулд бид танаас гуйж байна.

23Мөн энэ газраас тэд үлэмж агуу хийгээд алдар суут мэдээг үнэнд, дэлхийн хязгааруудад хүргэж болохын төлөө, энэ бол таны ажил гэдгийг, мөн эцсийн өдрүүдийн талаар бошиглогчдын амаар, та өөрийнхөө ярьсныг гүйцэлдүүлэхийн тулд та гараа урагш тавьсан юм гэдгийг тэд мэдэж болохын тулд буюу.

24Ариун Эцэг минь, бишрэн шүтдэг, мөн таны энэхүү өргөөнд бүх үеийнхэнд мөн үүрд мөнхөд нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсдог хүмүүсийг төлөвшүүлэхийг бид танаас гуйж байна;

25Тэдний эсрэг бий болсон зэр зэвсэг амжилтад хүрэхгүй байхыг; тэдэнд зориулж нүх ухдаг тэрээр мөн үүндээ өөрөө унахыг буюу;

26Ёс бусын нэгдэл өндийн босч мөн энэ өргөөнд таны нэр тэдэн дээр тавигдах хүмүүсийн тань дээр дийлэх хүчгүй байхыг буюу;

27Мөн хэрэв ямар ч хүмүүс энэ хүмүүсийн эсрэг босох аваас, таны уур тэдний эсрэг дүрэлзэхийн тулд буюу;

28Мөн хэрэв тэд энэ хүмүүсийг цохих аваас, та тэднийг цохих болно; тэд бүх дайсныхаа гараас чөлөөлөгдөж болохын тулд тулалдааны өдөрт та ингэдэгчлэн, та өөрийнхөө хүмүүсийн төлөө тулалдах ажаамуу.

29Ариун Эцэг минь, таны үйлчлэгч буюу үйлчлэгчдийн эсрэг худал үгсийг алс хол дэлхий даяар тараасан тэд бүгдийг, хэрэв тэд үүрдийн сайн мэдээг чихэнд нь тунхаглахад эс наманчлах аваас, шившиглэж, мөн гайхахад хүргэн, мөн ичгүүрт хийгээдтодорхой бус байдалд авчрахыг бид танаас гуйж байна;

30Мөн тэдний бүх ажил юу ч бишид авчрагдаж, мөн мөндрөөр, мөн уурандаа тэдэн дээр таны илгээх шүүлтүүдээр арчигдахын тулд, таны хүмүүсийн эсрэг худал үгс хийгээд гүтгэлэгт төгсгөл байхын тулд буюу.

31Учир нь тамэдэх билээ, Ай Их Эзэн минь, таны үйчлэгчид нэрийг тань гэрчлэхэд таны өмнө гэм буруугүй билээ, үүний төлөө тэд эдгээр бүх зүйлийг тэвчсэн болой.

32Тиймийн тул, энэ буулган дороос бүрэн хийгээд төгс чөлөөлөгдөхийг бид таны өмнө гуйж байна;

33Ай, Их Эзэн минь, үүнийг эвдэж хаяач; бид энэ үеийнхний дунд босч, мөн таны ажлыг хийж болохын тулд үүнийг үйлчлэгчдийнхээ хүзүүнээс өөрийн хүчээр эвдэж хаяач.

34Ай, Иехова, энэ хүмүүсийн дээр нигүүлсэлтэй байгаач, мөн бүх хүмүүн нүглийг үйлддэг учир, өөрийн хүмүүсийн зөрчлийг өршөөгөөч, мөн тэдгээрийг үүрд арилгагдахаар болгооч.

35Тохинуулагчдын тань томилолт тэнгэрийн хүчээр тэдэн дээр лацдагдаг.

36Энэ нь Пентекостын өдөр тэдэн дээр байхын адилаар тэдэн дээр гүйцэлдэг; таны хүмүүс дээр бүр галынх мэт салаалсан хэлний, мөн үүний хөрвүүлгийн адил хэлний бэлэг юүлэгдэг.

37Мөн таны өргөө хуйлрах хүчит салхи лугаа адил таны алдар суугаар дүүргэгдэг.

38Тэд гадагш одож мөн таны үгсийг тунхаглахдаа тэд хуулийг лацдан, мөн та хилэгнэлдээ дэлхийн оршин суугчид дээр тэдний зөрчлийн улмаас илгээх гэж буй тэдгээр бүх шүүлтийн тулд өөрийн гэгээнтнүүдийн зүрх сэтгэлийг бэлтгэх, гай зовлонгийн өдөрт таны хүмүүс унахгүйн тулд, гэрээний гэрчлэлийг үйлчлэгчид дээрээ тавиач.

39Мөн таны үйлчлэгчид ямар ч хотод орлоо гэсэн, тэр хотын хүмүүс тэдний гэрчлэлийг хүлээн авахад тэд тэр хотоос зөв шударгыг үйлдэгчдийг цуглуулж болохын тулд, тэд Сион уруу, эсвээс түүний гадаснууд уруу үүрдийн баяслын дуунуудтайгаар ирж болохын тулд таны амар амгалан хийгээд таны аврал тэр хот дээр байг;

40Мөн энэ нь биелэгдэх хүртэл таны шүүлтүүд тэр хот дээр бүү бууг.

41Мөн таны үйлчлэгчид ямар ч хотод орлоо гэсэн, мөн тэр хотын хүмүүс таны үйлчлэгчдийн гэрчлэлийг хүлээн авахгүй бол, мөн энэ зөрүүд үеийнхнээс тэд өөрсдийгөө аврахыг таны үйлчлэгчид тэдэнд сэрэмжлүүлэг, бошиглогчдынхоо амаар таны ярьсны дагуу энэ нь тэр хот дээр байг.

42Харин Ай Иехова та өөрийн үйлчлэгчдийг тэдний гараас чөлөөлж, мөн тэдний цуснаас тэднийг цэвэрлээч хэмээн бид гуйж байна.

43Ай Их Эзэн минь, нөхдийг маань устгаж байгаад бид баярлах нь үгүй; тэдний бодгалиуд таны өмнө үнэ цэнэтэй бөлгөө.

44Гэвч таны үг гүйцэлдэх ёстой. Биднийх бус, харин Их Эзэн таны таалал гүйцэлдэх болно хэмээн хэлэхэд нь тэдэнд ач ивээлээрээ дэм үзүүлэн өөрийн үйлчлэгчдэд туслаач.

45Эцсийн өдрүүд дэх ёс бусчуудын талаарх аймшигт зүйлүүдийг та бошиглогчдынхоо амаар ярьсныг, —та хэмжээлшгүй шүүлтүүдээ юүлэх болно гэдгийг бид мэднэ;

46Тиймийн тул, Ай Их Эзэн минь, өөрийн хүмүүсийг ёс бусчуудын гай түйтгэрээс чөлөөлөөч; тэд шатаалтын өдөрт бэлтгэгдэхийн тулд хуулийг лацдаж мөн гэрчлэлийг битүүмжлэх боломжийг өөрийн үйлчлэгчдэд олгооч.

47Ариун Эцэг минь, Миссурийн Жаксон гүнлэгийн оршин суугчдаар өвийнхөө нутгуудаас хөөгдсөн тэднийг санаач, мөн тэдэн дээр тавигдсан зовлон зүдгүүрийн буулгыг эвдэж хаяач, Их Эзэн минь.

48Тэд ёс бус хүмүүсээр туйлын ихээр доромжлуулж мөн зовлон зүдгүүрт унасныг та мэдэх билээ Ай Их Эзэн минь; тэдний хүнд хэцүү ачааны улмаас бидний зүрх сэтгэл уй гашууд автнам.

49Энэ хүмүүс энэ гай зовлон зүдгүүрийг үүрэхийг, мөн гэм зэмгүй тэдний хашгиралтууд дээшээ таны сонорт хүрэхийг, мөн тэдний цус таны өмнө гэрчлэлд очихыг, мөн тэдний тусын тулд өөрийн гэрчлэлийг харуулахгүйгээр та хичнээн удаан тэвчих юм бэ, Ай Их Эзэн минь

50Тэд эвдэн сүйтгэхээ зогсоож болохын тулд, хэрэв наманчлал байх аваас, тэд нүглүүдээсээ наманчилж болохын тулд таны хүмүүсийг хөөсөн ёс бус танхайрагчдын бүлгийн хувьд нигүүлсэлтэй байгаач Ай Их Эзэн минь;

51Харин хэрэв тэд үгүй аваас, та мутраа ил гаргаж Сионыг, өөрийн хүмүүст томилсон тэрнийг гэтэлгээч, Ай Их Эзэн минь.

52Мөн хэрэв энэ нь өөрөөр байж үл болох аваас, таны хүмүүсийн зорилго таны өмнө бүтэлгүйтэхгүй байхын тулд, мөн таны зэвүүцэл тэдэн дээр бууж, үндэс хийгээд мөчир аль алинаар нь тэд тэнгэрийн дороос устгагдаж болохын тулд таны уур дүрэлзэж болох буюу;

53Харин тэд наманчлахын хэрээр, нигүүлсэнгүй хийгээд нинжин сэтгэлтэй та Тослогдогчийнхоо нүүрийг хараад хилэгнэлээ зайлуулах болой.

54Дэлхийн бүх үндэстнүүд дээр нигүүлсэнгүй байгаач, Ай Их Эзэн минь; манай нутгийн захирагчид дээр нигүүлсэнгүй байгаач; хүндэтгэлтэйгээр хийгээд зоримгоор бидний эцгүүдээр хамгаалагдаж ирсэн тэдгээр зарчмууд, нэрлэвэл, манай нутгийн Үндсэн хууль үүрд үндэслэн байгуулагдах болтугай.

55Хаад, хунтайж нар, язгууртнууд, мөн дэлхийн агуу ихэс дээдэс, мөн бүх хүмүүс мөн сүмүүд, бүх ядуус, гачигдагсад, мөн дэлхийн зовж зүдрэгсдийг санаач;

56Таны үйлчлэгчид таны өргөөнөөс гадагш явахад, таны нэрийг гэрчлэхэд тэдний зүрх сэтгэл зөөлрөх болтугай, Ай Иехова; тэдний урьдчилсан сэжиг таавар үнэний өмнө зам тавьж өгөхийн тулд, мөн таны хүмүүс бүхний мэлмийд таашаалыг олж болохын тулд буюу;

57Бид таны үйлчлэгчид таны дуу хоолойг сонссон, мөн та биднийг илгээсэн гэдгийг дэлхийн бүх хязгаарууд мэдэж болохын тулд буюу.

58Иаковын хүүхдүүд, таны үйлчлэгчид, тэдэнд таны зарлигласанчлан, таны нэрэнд ариун хотыг барихаар эдгээр бүгдийн дундаас зөв шударгыг үйлдэгчдийг цуглуулж болохын тулд буюу.

59Таны хүмүүсийн цугларалт агуу хүч хийгээд сүр жавхланд явагдахын тулд, таны ажил зөв шударга ёсонд түргэссэн байхын тулд, таны томилсон энэ нэгээс гадна бусад гадаснуудыг Сионд томилж өгөхийг бид танаас гуйж байна.

60Харийнхантай холбогдсон бидэнд таны өгсөн илчлэлтүүд хийгээд зарлигуудын талаар бид таны өмнө эдгээр үгсийг ярилаа, Ай Их Эзэн минь.

61Гэвч үүлэрхэг хийгээд харанхуй өдөр урт удаан хугацаагаар уулсаар тараагдсан Иаковын хүүхдүүдийг та агуу ихээр хайрладгаа та мэдэх билээ.

62Тиймийн тул, Иерусалим энэ цагаас гэтэлгэгдэж эхлэхийн тулд, Иаковын хүүхдүүд дээр нигүүлсэнгүй байгаач хэмээн бид танаас гуйж байна;

63Мөн боолчлолын буулга Давидын удмаас эвдэгдэж хаягдах нь эхэлж болох буюу;

64Мөн Иудейн хүүхдүүд, өөрсдийнх нь эцэг Абрахамд таны өгсөн нутгуудад эргэж ирэхийн эхлэл болох буюу.

65Мөн өөрсдийн зөрчлийн улмаас зүхэгдэж мөн цохигдсон Иаковын үлдэгдлүүд зэрлэг хийгээд соёл иргэншилгүй байдлаасаа үүрдийн сайн мэдээний бүрэн байдалд хөрвүүлэгдэхэд хүргээч;

66Тэд цус урсгах зэвсгүүдээ доош тавьж, мөн эсэргүүцлээ зогсоож болохын тулд буюу.

67Мөн дэлхийн хязгааруудад хөөгдсөн, тараагдсан бүх Израилын үлдэгдлүүд үнэний мэдлэгт ирж, Мессиад итгэн, мөн дарлалаас гэтэлгэгдэж, мөн таны өмнө баясаж болохын тулд буюу.

68Өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг, мөн түүний бүхий л зовлон зүдгүүрүүд хийгээд мөрдлөг хавчлагуудыг—тэрээр Иеховатай хэрхэн гэрээнд орж, мөн танд, Ай Иаковын Хүчирхэг Бурханд мэхийн ёсолж байсныг—мөн түүнд таны өгсөн зарлигуудыг, мөн тэрээр таны тааллыг хэрэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ хичээж байгааг санаач, Ай Их Эзэн минь.

69Тэд таны оршихуйд өргөмжлөгдөж мөн таны асрамжлагч гараар хамгаалагдахын тулд, түүний эхнэр мөн хүүхдүүдэд нигүүлсэнгүй байгаач, Ай Их Эзэн минь.

70Тэдний урьдчилсан сэжиг таавар эвдэгдэж мөн үерээр мэт арчигдаж болохын тулд; тэд Израилтай хамт хөрвүүлэгдэн мөн гэтэлгэгдэн мөн та бол Бурхан гэдгийг мэдэхийн тулд тэдний бүх ойрын садан төрлүүдэд нигүүлсэнгүй байгаач.

71Баруун гар тань тэднийг, тэдний бүх гэр бүлийн мөн ойрын садан төрлүүдийнх нь хамт өргөмжилж болохын тулд мөн тэдний нэрс үүрд хадгалагдан мөн үеэс үед үүрд санагдаж байхын тулд ерөнхийлөгчдийг, бүр өөрийн сүмийн бүх ерөнхийлөгчдийг санаач, Ай Их Эзэн минь.

72Гарын оролцоогүйгээр таны бий болгосон хаант улс агуу уул болж мөн бүхэл дэлхийг дүүргэж болохын тулд өөрийн бүх сүмийг, тэдний бүх гэр бүл, мөн ойрын садан төрлүүдтэй нь, тэдний бүх өвчтөн хийгээд зовж зүдрэгсэд, мөн дэлхийн бүх ядуус хийгээд номхон дөлгөөнчүүдийг санаач Ай Их Эзэн минь.

73Таны сүм харанхуйн аглаг буйдаас сар мэт гэрэлтэн, нар мэт тунгалаг мөн туг хиур бүхий их цэрэг мэт сүртэйеэ өндийн өсч урагш гарч ирэхийн тулд буюу;

74Мөн та тэнгэрийг нээх тэр өдөр хуримын бэр лугаа адил гоёж, мөн уулс таны оршихуйд доош гулсахаар мөн хөндийнүүд өргөгдөж, бартаат газрууд тэгш болгогдон, таны алдар суу дэлхийг дүүргэхээр болгооч;

75Нас барагсдын тул бүрээ дуугарахад, бид Их Эзэнтэй үүрд хамт байж болохын тулд бид таныг угтахаар үүлэн дунд дээш аваачигдах болно;

76Бидний өмсгөлүүд цэвэр байж болохын тулд бид зөв шударга ёсны орхимжуудаар хувцаслагдаж болохын тулд гартаа далдуу модны найлзууртайгаар, мөн тэргүүн дээрээ алдар суугийн титэмтэйгээр мөн бидний бүхий л зовлон зүдгүүрийн хариуд мөнхийн баяр баяслыг хураахын тулд буюу.

77Ай Бүхнийг Чадагч Бурхан Их Эзэн минь, биднийг гуйлтуудад маань сонсооч, мөн тэнгэрээс, өөрийн ариун амьдрахуйгаас, хаан сэнтийдээ залран суудаг тэндээс алдар суу, хүндэтгэл, хүч, сүр жавхлан, хүч чадал, эзэгнэл, үнэн, шударга ёс, шүүлт, нигүүлсэл хийгээд бүрэн байдлын хязгааргүй чанараар, үүрдээс үүрдэд бидэнд хариулаач.

78Ай сонсооч, Ай сонсооч, Ай биднийг сонсооч, Ай Их Эзэн минь! Эдгээр гуйлтуудад хариулаач, мөн таны нэрэнд бидний барьсан, бидний гарын бүтээл энэ өргөөг танд онцгойлон адислаж байгааг соёрхон хүлээж аваач;

79Мөн тэрчлэн энэ сүм дээр нэрээ хайрлан соёрхоно уу. Мөн Бурханд болон Хурганд магтаалын мэндчилгээ хүргэн Хосаннаг дуулагч таны хаан сэнтийний эргэн тойрон дахь тэдгээр гэрэлтэгч гялалзсан серафуудтай бид дуу хоолойгоо нийлүүлж болохын тулд Сүнснийхээ хүчээр бидэнд туслаач!

80Мөн таны эдгээр тослогдогчид, авралаар хувцаслагдаг, мөн таны гэгээнтнүүд баяслын улмаас чангаар хашгираг. Амен, мөн Амен.