Судрууд
Мозая 2


Бүлэг 2

Бенжамин хаан өөрийн хүмүүст хандан айлтгав—Тэрээр өөрийн хаанчлалын тэгш эрх, шударга байдал болон сүнслэг чанарыг дурдав—Тэнгэрлэг Хаандаа үйлчлэхийг тэрээр тэдэнд зөвлөв—Бурханы эсрэг босох тэд унтаршгүй гал мэт тарчлал эдлэх болно. Ойролцоогоор МЭӨ 124 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Мозая эцгийнхээ өөрт нь зарлиг болгосныг хийж, мөн бүх нутаг даяар зар тараасны дараа Бенжамин хааны өөрсдөд нь ярих үгсийг сонсохоор тэд ариун сүм өөд очиж болохын тулд бүх нутаг даяар хүмүүс цугларав.

2 Мөн агуу олон тоотой, бүр тэд тэднийг тоолшгүй тийм олон байв; учир нь тэд үлэмж өнөржиж мөн уг нутагт агуу болсон бөлгөө.

3 Мөн тэд түүнчлэн Мосегийн хуулийн дагуу тахил мөн шатаалт өргөлийг өргөж болохын тулд тэд сүргийнхээ ууган төлийг авчээ;

4 Мөн түүнчлэн тэд Иерусалим нутгаас тэднийг авчирсан, мөн тэднийг дайснуудынх нь гараас чөлөөлсөн, мөн Зарахемла нутагт амгаланг тогтоосон Бурхандаа, мөн тэд баясаж мөн Бурханд болон бүх хүнд хандсан хайраар дүүргэгдэж болохын тулд Бурханы зарлигуудыг сахихыг тэдэнд сургасан шударга эрчүүдийг тэдний багш нар байхаар, мөн түүнчлэн шударга эрийг тэдний хаан байхаар томилсон Их Эзэн Бурхандаа талархлаа илэрхийлж болохын тулд буюу.

5 Мөнхүү улиран тохиох дор тэд ариун сүм өөд ирээд, тэд майхнуудаа эргэн тойронд босгож, хүн бүр эхнэр, хөвгүүдээ мөн охид, мөн ахмадаас нь бага хүртэл тэдний хөвгүүд, мөн тэдний охидоос бүрдсэн гэр бүлээрээ, гэр бүл болгон нэг нь нөгөөгөөсөө тусдаа байрлав.

6 Мөн тэд майхнуудаа ариун сүмийн эргэн тойронд босгож, хүн болгон майхныхаа амыг ариун сүм рүү харуулав, тэгснээр тэд майхнууддаа үлдэн мөн Бенжамин хааны өөрсдөд нь ярих үгсийг сонсож болох бөлгөө;

7 Учир нь олон түмэн маш их байсны учир Бенжамин хаан тэд бүгдэд ариун сүмийн ханан дотор багтаан зааж чадсангүй, тиймийн тул ард түмэн түүний өөрсдөд нь ярих тэр үгсийг сонсож болохын тулд тэрээр цамхаг босгуулав.

8 Мөнхүү улиран тохиох дор тэрээр өөрийн ард түмэнд цамхгаас ярьж эхлэв; мөн цугларсан хүмүүсийн олны улмаас тэд бүгд түүний үгсийг сонсож чадахгүй байв; тиймийн тул түүний дуу хүрэхгүй газар байгаа тэд түүнчлэн үгсийг нь хүлээн авч болохын тулд тэрээр өөрийн ярьсан үгсийг бичүүлж мөн тэдний дунд илгээлгэв.

9 Мөн эдгээр нь түүний ярьсан мөн бичүүлсэн үгс буюу, хэлсэн нь: Ах дүүс минь, энэ өдөр та нарт ярих миний үгсийг сонсож болохын тулд чуулсан та бүгд; учир нь миний ярих үгсэд хайнга хандахаар та нарыг нааш ирэхийг би зарлиг болгоогүй, харин та нар намайг анхааран сонсож болох хэмээн, мөн та нар сонсож болохын тулд сонороо дэлгэж болох хэмээн, мөн ойлгож болохын тул зүрх сэтгэлээ нээж болох хэмээн, мөн та нарын төсөөлөлд Бурханы нууцууд дэлгэгдэж болохын тулд оюунаа нээж болох хэмээсний учир буюу.

10 Би та нарыг надаас айх ёстой хэмээн, эсвээс та нар намайг зуурдын хүнээс илүү гэж бодох ёстой учир нааш ирэхийг зарлиг болгосонгүй.

11 Харин би та нарын адил, биед мөн оюунд байх янз бүрийн сул дорой байдлын харьяат болой; гэвч би энэ ард түмнээр сонгогдож, мөн эцгээрээ томилогдон адислагдсан билээ, мөн энэ хүмүүсийн дээр хаан болон захирагч байхын тулд Их Эзэний мутраар зөвшөөрөгдсөн буюу; мөн Их Эзэний надад хайрласан бүхий л чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа та бүхэнд үйлчлэхээр түүний зүйрлэшгүй хүчээр хадгалагдаж мөн хамгаалагдсаар ирсэн.

12 Би та нарт хэлье, бүр энэ цагийг хүртэл, би өөрийн өдрүүдэд та нарт үйлчлэхээр зөвшөөрөгдсөн, мөн та нараас алт бас мөнгө ч, мөн ямар ч баялгуудыг эрэлхийлээгүй болой;

13 Мөн та нар гянданд хоригдохыг, мөн та нар нэг нэгнээ боол болгохыг, мөн та нар аллага, эсвээс дээрэм, хулгай хийхийг, эсвээс садар самууныг үйлдэхийг би зөвшөөрөөгүй; бүр та нарыг ямар нэгэн байдлаар ёс бусыг үйлдэхийг би зөвшөөрөөгүй, мөн та нарт түүний зарлиг болсон бүх зүйлд Их Эзэний зарлигуудыг та нар сахих ёстой хэмээн та нарт заасан бөлгөө—

14 Мөн би, бүр өөрөө, та нарт үйлчилж болохын тулд, мөн та нар татваруудад дарагдахгүй байхын тулд, мөн үүрэхэд хүнд юухан ч та нарын дээр үгүй байхын тулд өөрийн гараар хөдөлмөрлөсөн—мөн энэ өдөр миний ярьсан эдгээр бүх зүйлийн гэрчлэгч нь та нар өөрсдөө шүү дээ.

15 Гэвч, ах дүүс минь, би эдгээр зүйлийг бардамнан сайрхаж болохын тулд хийсэн бус, бас би эдгээр зүйлийг та нарыг зэмлэхийн тулд хэлж буй бус; харин энэ өдөр Бурханы өмнө би цэвэр ухамсартайгаар хариулж чадахыг минь та нар мэдэж болохын тулд би эдгээр зүйлийг та нарт хэллээ.

16 Болгоогтун, би та нарт хэлнэ, би өөрийн өдрүүдийг та нарт үйлчлэхэд зориулсан гэж хэлсний учир, би бардамнан сайрхахыг хүсэх минь үгүй, учир нь би зөвхөн Бурханд үйлчилж байсан бөлгөө.

17 Мөн болгоогтун, би та нарт эдгээр зүйлийг та нар мэргэн ухааныг сурч болохын тулд хэллээ; та нар бусдад үйлчилж байгаа үедээ зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.

18 Болгоогтун, та нар намайг хаанаа гэж үздэг; мөн хэрэв би, та нарын хаанаа гэж үздэг бибээр, та нарт үйлчлэхээр хөдөлмөрлөдөг юм бол, тэгвэл та нар ч нэг нэгэндээ үйлчлэхээр хөдөлмөрлөх ёстой бус уу?

19 Мөн түүнчлэн болгоогтун, хэрэв би, та нарын хаанаа гэж үздэг бибээр, өөрийн өдрүүдээ та нарын үйлчлэлд зориулсан хэдий ч Бурханы үйлчлэлд байсан бибээр, та нарын талархлыг хүртэх нь зохистой юм бол, ай та нар тэнгэрлэг Хаандаа талархах нь хэчнээн их зохистой билээ!

20 Би та нарт хэлнэ, ах дүүс минь, хэрэв та нар бүхэл бодгаль чинь эзэмшиж чадах тэрхүү бүх талархал мөн магтаалыг, та нарыг бүтээсэн, мөн та нарыг хадгалж үлдсэн бас хамгаалсан, мөн та нарыг баясгаж, мөн та нарыг нэг нэгэнтэйгээ амар амгаланд амьдрахыг зөвшөөрсөн тэрхүү Бурханд өргөсөн ч—

21 Би та нарт хэлье, хэрэв та нар эхлэлээс та нарыг бүтээсэн түүнд, мөн та нар өөрсдийн хүслээр амьдарч мөн хөдөлж мөн хийж болохын тулд та нарт амьсгалыг өгснөөр, та нарыг өдрөөс өдөрт хадгалан хамгаалж буй, мөн бүр та нарыг нэг хормоос нөгөөд дэмжих түүнд үйлчилсэн ч—би хэлнэ, хэрэв та нар түүнд өөрсдийн бүхий л бодгалиараа үйлчилсэн ч, та нар ашиггүй зарц нар хэвээр байх бөлгөө.

22 Мөн болгоогтун, түүний та нараас шаарддаг ганцхан зүйл нь түүний зарлигуудыг сахих юм; мөн хэрэв та нар түүний зарлигуудыг сахивал та нар уг нутагт дэгжих болно хэмээн тэрээр та нарт амласан бөлгөө; мөн тэрээр хэлснээсээ хэзээ ч ухардаггүй; тиймийн тул, хэрэв та нар түүний зарлигуудыг сахивал тэр та нарыг адисалж мөн та нарыг дэгжээх бөлгөө.

23 Мөн эдүгээ, юун түрүүнд, тэр та нарыг бүтээсэн, мөн та нарт амьдралыг тань хайрласан, үүний төлөө та нар түүнд өртэй болой.

24 Мөн хоёрдугаарт, тэр та нарт өөрийнхөө зарлигласныг хийхийг та нараас шаарддаг; хэрэв та нар үүнийг хийвэл, хийсний чинь төлөө тэрээр та нарыг тэр даруй адисалдаг; мөн тиймийн тул тэрбээр та нарт төлсөн байдаг. Мөн та нар түүнд өртэй хэвээр, мөн тийм байгаа, мөн тийм байх болно, үүрд мөн мөнхөд буюу; тиймийн тул, та нарт бардамнах юу байгаа билээ?

25 Мөн эдүгээ би асууя, та нар өөрсдийгөө юухан ч гэж хэлж чадах уу? Би та нарт хариулъя, Үгүй. Та нар бүр энэ газрын тоосны төдий гэж ч хэлж чадахгүй; гэсэн хэдий ч та нар энэ газрын тоосноос бүтээгдсэн; гэвч болгоогтун, энэ нь та нарыг бүтээсэн түүнд хамаарагддаг шүү дээ.

26 Мөн би, бүр та нарын хаанаа хэмээн үздэг бибээр, та нараас өөрсдөөс тань илүүгүй билээ; учир нь би ч түүнчлэн тоосноос буюу. Мөн миний нас өтөл гэдгийг, мөн би энэ зуурдын биеийг өөрийнх нь газар эхэд тушаахад ойрхон байгааг та нар болгоож буй.

27 Тиймийн тул, та нарт би Бурханы өмнө цэвэр ухамсартайгаар алхан та нарт үйлчилснээ хэлсэнчлэн, бүр энэ удаа ч гэсэн та нарыг нэгтгэн цуглуулсан нь, та нарын талаар Бурханы надад зарлигласан зүйлсийн дагуу би түүгээр шүүгдэхээр зогсохдоо буруугүй нь тогтоогдож болохын тулд, мөн та нарын цус над дээр ирэхгүйн тулд болой.

28 Би та нарыг нэгтгэн цуглуулсан нь, би өмсгөлөө та нарын цуснаас ангижруулж болохын тулд, бараг булшиндаа доош орох болсон энэ цаг үед, би тайван доош одож болохын тулд, мөн миний үхэшгүй сүнс дээдэд буй найрал дуунд, шударга Бурханы магтаалыг дуулахаар нэгдэж болохын тулд гэдгийг би та нарт хэлнэ.

29 Мөн үүнээс гадна, би та нарт үүнээс хойш та нарын багш, бас та нарын хаан ч байж чадахгүйгээ мэдэгдэж болохын тулд та нарыг нэгтгэн цуглуулснаа би та нарт хэлнэ;

30 Учир нь бүр энэ цагт ч, та нарт ярихаар оролдож байх зуур миний бүх бие үлэмж салгалан байна; гэвч Их Эзэн Бурхан намайг дэмждэг, мөн намайг та нарт ярихыг зөвшөөрсөн, мөн энэ өдөр миний хүү Мозая та нарын дээрх хаан мөн захирагч гэдгийг та нарт мэдэгдвэл зохино хэмээн надад зарлигласан бөлгөө.

31 Мөн эдүгээ, ах дүүс минь, та нарыг одоог хүртэл үйлдсэн шигээ хийгээсэй хэмээнэ би. Та нар миний зарлигуудыг дагасан, мөн түүнчлэн эцгийн минь зарлигуудыг дагаж, мөн дэгжсэн, мөн дайснуудынхаа гарт оролгүй хамгаалагдсан шиг, үүнчлэн хэрэв та нар хүүгийн минь зарлигуудыг, өөрөөр хэлбэл түүгээр та нарт өгөгдөх Бурханы зарлигуудыг сахих аваас, та нар уг нутагт дэгжиж, мөн дайснууд чинь та нарыг дийлэх хүчгүй байх болно.

32 Гэвч, ай ард түмэн минь, та нарын дунд зөрчлүүд байхаас, мөн та нар миний эцэг Мозаягаар яригдсан тэр хилэнцэт сүнсийг дагахаар сонгохоос болгоомжил.

33 Учир нь болгоогтун, тэр сүнсийг дагахаар сонгосон түүний дээр халаг зарлагдсан; учир нь хэрэв тэрээр түүнийг дагахаар сонгож мөн нүглүүддээ үлдэж мөн үхвээс, мөнхүү тэр нь өөрийн бодгальд ялыг уулгах болой; учир нь тэрээр өөрийн мэдлэгийн эсрэг Бурханы хуулийг зөрчсөнөөс, тэрээр өөрийн хөлс болгон үүрдийн шийтгэлийг өөртөө хүлээн авна.

34 Би та нарт хэлнэ, бяцхан хүүхдүүдээс гадна та нарын дунд энэ зүйлсийн талаар заалгаагүй, өөрт байгаа бүхнээ мөн өөрийгөө бүхлээр нь Тэнгэрлэг Эцэгтээ өгөх мөнхийн өрөнд орсон гэдгийг мэдэхгүй хүн байхгүй; мөн түүнчлэн бүр бидний эцэг Лихай Иерусалимыг орхисон тэр цагийг хүртэл ариун бошиглогчдоор яригдсаар байсан уг бошиглолуудыг тээсэн;

35 Мөн түүнчлэн, одоог хүртэл бидний эцэг өвгөдөөр яригдсаар байгаа бүхнийг тээсэн цэдгүүдийн талаар заалгаагүй хүн байхгүй. Мөн болгоогтун, түүнчлэн, тэд Их Эзэний тэдэнд зарлигласан түүнийг ярьсан бөлгөө; тиймийн тул, тэдгээр нь зөв бас үнэн болой.

36 Мөн эдүгээ, би та нарт хэлнэ, ах дүүс минь, та нар эдгээр бүх зүйлийг заалгасны мөн мэдсэнийхээ дараа, хэрэв та нар зөрчил гаргаж мөн яригдсаар байгаа түүний эсрэг явбаас та нар өөрсдийгөө Их Эзэний Сүнснээс холдуулж, ингэснээр та нар адислагдсан, дэгжсэн, мөн хадгалагдан үлдсэн байж болохын тулд мэргэн ухааны замд та нарыг удирдахад үүний орших зай та нарт байж чадахгүй—

37 Би та нарт хэлнэ, үүнийг үйлддэг хүмүүн, мөнхүү тэр нь Бурханы эсрэг илт эсэргүүцэлд гарч ирдэг буюу; тиймийн тул, тэр хилэнцэт сүнсийг дагахаар сонгож, мөн бүх шударга үйлийн дайсан болдог; тиймийн тул, Их Эзэн түүний дотор байх нь үгүй, учир нь тэрээр ариун бус дуганд үл оршдог бөлгөө.

38 Тиймийн тул хэрэв тэр хүмүүн эс наманчилбаас, мөн Бурханы дайсан хэвээр үлдэн мөн үхвээс, тэнгэрлэг шударга ёсны шаардлага түүний үхэшгүй сүнсийг өөрийнх нь гэмийн амьд мэдрэмжинд сэрээж, түүнийг Их Эзэний оршихуйгаас ухран нугдайх болгож, мөн түүний цээжийг гэм, шаналал болон тарчлалаар дүүргэх бөлгөө, уг тарчлал нь үүрд мөн мөнхөд дөл нь дүрэлзэх тэр, унтаршгүй гал адил байх буюу.

39 Мөн эдүгээ би та нарт хэлье, тэр хүмүүн дээр нигүүлсэл байх эрхгүй; тиймийн тул түүний эцсийн ял нь хэзээ ч төгсөшгүй тарчлалыг эдлэх нь болой.

40 Ай, настай эрчүүд та нар, мөн түүнчлэн залуу эрчүүд та нар, мөн миний үгсийг ойлгож чадах бяцхан хүүхдүүд та нар, учир нь та нар ойлгож болохын тулд би та нарт тодорхой ярьсан, зөрчилд унасан тэдний аймшигт байдлыг санахаар та нарыг сэрээсэй хэмээн залбирнам би.

41 Мөн үүнээс гадна, Бурханы зарлигуудыг сахидаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, эд хөрөнгө мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл үнэнчээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно. Ай санагтун, эдгээр зүйл үнэн гэдгийг санагтун; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан юм.

Хэвлэх