Судрууд
Хиламан 5


Бүлэг 5

Нифай, Лихай хоёр өөрсдийгөө номлоход зориулав—Өөрсдийнх нь нэрс тэднийг өвөг дээдсийнхээ загвараар амьдрахад урамшуулав—Христ наманчилдаг тэднийг гэтэлгэдэг—Нифай, Лихай хоёр олон хүнийг хөрвүүлж мөн шоронд хаягдаж, мөн гал тэднийг хүрээлэв—Харанхуйн үүл гурван зуун хүнийг сүүдэрлэв—Газар чичирч, мөн нэгэн дуу хоолой наманчлахыг хүмүүст зарлиглав—Нифай, Лихай хоёр тэнгэр элч нартай ярьж, мөн цугларагсад галаар хүрээлэгдэв. Ойролцоогоор МЭӨ 30 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тэрхүү онд, болгоогтун, Нифай шүүгчийн суудлыг Сизорам гэдэг нэртэй хүнд шилжүүлэв.

2 Учир нь тэдний хуулиуд ба засгийн газар нь хүмүүсийн саналаар тогтоогддог байв, мөн хилэнцтийг сонгосон тэд сайныг сонгосон тэднээс илүү олон тоотой байсан учир, тиймийн тул тэд устгалдаа боловсорч гүйцээд байв, учир нь хуулиуд нь завхруулагдсан байжээ.

3 Тийм ээ, мөн энэ нь бүгд бус; тэд гөжүүд хүмүүс байв, үүний хэрээр тэд хуулиар бас шударга ёсоор, устгал руу нь хүргэх биш л бол, захирагдаж чадсангүй бөлгөө.

4 Мөнхүү улиран тохиох дор тэдний алдсын учир Нифай гутарч байв; мөн тэрбээр шүүгчийн суудлыг өгч, мөн үлдсэн бүх өдрөө мөн дүү Лихай нь ч түүнчлэн, өөрийн үлдсэн бүх өдөрт Бурханы үгийг номлох үүргийг өөртөө хүлээн авав;

5 Учир нь тэд эцэг Хиламаныхаа тэдэнд ярьсан үгсийг санасан ажээ. Мөн түүний ярьсан үгс нь эдгээр болой:

6 Болгоогтун, хөвгүүд минь, та нар Бурханы зарлигуудыг сахихыг санаасай хэмээн хүснэ би; мөн та нар хүмүүст эдгээр үгийг тунхаглаасай хэмээнэ би. Болгоогтун, Иерусалим нутгаас гарч ирсэн анхны эцэг өвгөдийнхөө нэрээр би та нарыг нэрлэсэн билээ; мөн та нар өөрсдийн нэрсийг санахдаа тэднийг санаж болно хэмээн би үүнийг хийсэн; мөн та нар тэднийг санахдаа та нар тэдний үйлүүдийг санаж болно; мөн та нар тэдний үйлүүдийг санахдаа тэдгээр нь сайн байсан гэдэг нь хэлэгдэж, мөн түүнчлэн бичиглэгдсэнийг мэдэж болно.

7 Тиймийн тул, хөвгүүд минь, бүр тэдний тухай хэлэгдэж мөн бичигдсэн шиг, та нарын тухай хэлэгдэж, мөн түүнчлэн бичиглэгдэж болохын тулд, сайн болох түүнийг та нар үйлдээсэй хэмээнэ би.

8 Мөн эдүгээ хөвгүүд минь, болгоогтун би өөр заримыг та нараас хүсэх нь, та нар бардамнаж болохын тул эдгээр зүйлийг хийх бус, харин та нар өөрсдөдөө мөнхийн болох тэрхүү, тийм ээ, мөн онгож гандаад алга болох нь үгүй тэрхүү эрдэнэсийг тэнгэрт хураахаар эдгээр зүйлийг хийгээсэй хэмээнэ; тийм ээ, мөнх амьдралын эрхэм үнэт бэлэг та нарт байгаасай хэмээх нь миний хүсэл юм; уг бэлэг бидний эцэг өвгөдөд өгөгдсөн хэмээн бодох шалтгаан бидэнд байгаа билээ.

9 Ай санагтун, хөвгүүд минь, хаан Бенжамины өөрийн хүмүүст ярьсан үгсийг санагтун; тийм ээ, ирэх тэр Есүс Христийн цагаатгагч цусаар л дамжихаас бусдаар хүмүүн аврагдаж чадах өөр бусад зам ч, бас арга ч үгүй гэдгийг санагтун; тийм ээ, тэрээр энэ дэлхийг гэтэлгэхээр ирэхийг санагтун.

10 Мөн Аммонайха хотод Зиезромд ярьсан Амюлекийн үгсийг ч түүнчлэн санагтун; учир нь тэрбээр Их Эзэн өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр гарцаагүй ирэх болно, гэвч тэрээр тэднийг нүгэлд нь гэтэлгэхээр ирэх бус, харин тэднийг нүглүүдээс нь гэтэлгэхээр ирнэ хэмээн түүнд хэлсэн билээ.

11 Мөн наманчлалын ачаар тэднийг нүглүүдээс нь гэтэлгэх хүчийг Эцэг түүнд өгсөн болой; тиймийн тул Гэтэлгэгчийн хүчинд, бодгалиудынх нь авралд хүргэх, наманчлалын нөхцөлүүдийн мэдээг тунхаглуулахаар тэрээр тэнгэр элч нараа илгээсэн билээ.

12 Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хар салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн болон төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирч дийлэх хүчгүй байх болно, та нарын дээр нь босгогдсон хадны учир болой. Тэрхүү хад бол бат бөх суурь, хүмүүс энэ суурин дээр баривал унах аргагүй билээ.

13 Мөнхүү улиран тохиох дор Хиламаны хөвгүүддээ заасан үгс нь эдгээр байсан болой; тийм ээ, тэрээр бичигдээгүй олон зүйлийг, мөн түүнчлэн бичигдсэн олон зүйлийг тэдэнд заажээ.

14 Мөн тэд түүний үгсийг санасан аж; мөн тиймийн тул тэд Бурханы зарлигуудыг сахин, Бурханы үгийг Нифайн бүх хүний дунд заахаар одож, Өгөөмөр хотоос эхлэв;

15 Мөн тэндээс цаашлан Гид хотод; мөн Гид хотоос Мюлек хотод;

16 Мөн бүр нэг хотоос нөгөөд, тэд өмнөд нутагт байсан Нифайн бүх хүний дунд очих хүртлээ явж; мөн тэндээс Зарахемла нутагт, леменчүүдийн дунд очив.

17 Мөнхүү улиран тохиох дор тэд агуу хүчээр номлож, үүний хэрээр тэд нифайчуудаас одсон тэрслэгчдийн олныг нь мадалж, үүний хэрээр тэд ирж мөн нүглүүдээ тоочин мөн наманчлалын төлөө баптисм хүртэж, мөн тэдний өмнө үйлдсэн буруугаа засахыг чармайн оролдохоор тэр даруй нифайчуудад эргэж ирэв.

18 Мөнхүү улиран тохиох дор Нифай, Лихай хоёр леменчүүдэд тийм агуу хүч болон эрх мэдэлтэйгээр номлов, учир нь тэд ярьж болохын тулд тэдэнд хүч мөн эрх мэдэл өгөгдсөн байв, мөн түүнчлэн тэдний ярих ёстой зүйл тэдэнд өгөгдсөн байв—

19 Тиймийн тул тэд леменчүүдийн агуу гайхал бахдлыг төрүүлэн, тэднийг итгэтэл нь ярив, үүний хэрээр Зарахемла мөн эргэн тойрны нутагт леменчүүдээс найман мянга нь наманчлалын төлөө баптисм хүртэж, мөн эцэг өвгөдийнхөө уламжлалын ёс бусад итгүүлэгдэв.

20 Мөнхүү улиран тохиох дор Нифай, Лихай хоёр тэндээс Нифайн нутаг тийш аянаа үргэлжлүүлэв.

21 Мөнхүү улиран тохиох дор тэд леменчүүдийн их цэрэгт баривчлагдаж мөн шоронд; тийм ээ, бүр Лимхайн зарц нараар Аммон болон түүний ах дүүсийн хаягдсан тэрхүү шоронд хаягдав.

22 Мөн тэд олон хоног хоолгүйгээр шоронд хаягдсаны дараа, болгоогтун, леменчүүд тэднийг алж болохын тулд тэднийг авахаар шоронд очив.

23 Мөнхүү улиран тохиох дор Нифай, Лихай хоёр галаар адил хүрээлэгдэж, бүр үүний хэрээр тэд түлэгдэх болов уу хэмээн айснаас тэдэнд гар хүрч зүрхэлсэнгүй. Гэсэн хэдий ч, Нифай, Лихай хоёр түлэгдсэнгүй; мөн тэд гал дунд зогсох мэт байсан ч түлэгдсэнгүй.

24 Мөн тэд галан баганаар хүрээлэгдсэнээ, мөн энэ нь өөрсдийг нь түлэхгүй байгааг хараад, тэдний зүрх сэтгэл зоригжив.

25 Учир нь тэд леменчүүд өөрсдөд нь гар хүрч зүрхлэхгүй байгааг; бас өөрсдийнх нь дэргэд ирж зүрхлэхгүй байгааг, харин тэд гайхсандаа хэлгүй болгогдсон мэт зогсохыг харав.

26 Мөнхүү улиран тохиох дор Нифай, Лихай хоёр урагшлан зогсож мөн тэдэнд ярьж эхлэв, өгүүлсэн нь: Бүү ай, учир нь болгоогтун, энэ гайхамшигт зүйлийг та нарт үзүүлсэн нь Бурхан юм, үүнд та нар биднийг алахаар бидэнд гараа хүргэж чадахгүйг та нарт үзүүлж байна.

27 Мөн болгоогтун, тэд эдгээр үгийг хэлэхэд газар үлэмж чичирч, мөн шоронгийн хананууд газарт нуран унах гэж байгаа мэтээр чичрэв; гэвч болгоогтун, тэдгээр нь унасангүй. Мөн болгоогтун, шорон дотор байсан тэд нь леменчүүд мөн тэрслэгчид болох нифайчууд байв.

28 Мөнхүү улиран тохиох дор тэд харанхуйн үүлээр сүүдэрлэгдэж, мөн аймшигт цочирдом айдас тэдний дээр ирэв.

29 Мөнхүү улиран тохиох дор харанхуйн үүлний дээр байгаа мэт дуу хоолой ирж, өгүүлсэн нь: Наманчлагтун та нар, наманчлагтун та нар, мөн та нарт сайн мэдээг тунхаглуулахаар миний илгээсэн үйлчлэгчдийг минь устгахыг цаашид бүү эрэлхийлэгтүн.

30 Мөнхүү улиран тохиох дор тэд энэ дуу хоолойг дуулаад, мөн энэ нь аянгын дуу бус, бас агуу их үймээний нүргээнт чимээ бус гэдгийг болгоов, гэвч болгоогтун, энэ нь шивнээн байсан мэт төгс зөөлөн тайван дуу хоолой байж, мөн энэ нь сэтгэлийн угт хүртэл нэвтэрсэн ажгуу—

31 Мөн уг дуу хоолой зөөлөн байсан хэдий ч, болгоогтун, газар үлэмж чичирч, мөн шоронгийн хананууд, газарт нурах гэж байгаа мэт дахин чичрэв; мөн болгоогтун тэднийг сүүдэрлэсэн харанхуйн үүл сарнисангүй—

32 Мөн болгоогтун, уг дуу хоолой дахин ирж, хэлсэн нь: Наманчлагтун та нар, наманчлагтун та нар, учир нь тэнгэрийн хаант улс ойрхон байна; мөн үйлчлэгчдийг минь устгахыг цаашид бүү эрэлхийлэгтүн. Мөнхүү улиран тохиох дор газар дахин чичирч, мөн хананууд доргилоо.

33 Мөн түүнчлэн дахин гурав дахь удаагаа дуу хоолой ирж, мөн хүмүүнээр хэлэгдэх аргагүй гайхамшигт үгсийг тэдэнд ярьсан болой; мөн хананууд дахин доргиж, мөн газар хэдэн хэсэг хуваагдах гэж байгаа мэт чичрэв.

34 Мөнхүү улиран тохиох дор тэднийг сүүдэрлэх харанхуйн үүлсийн учир леменчүүд зугтаж чадсангүй; тийм ээ, мөн түүнчлэн тэдний дээр ирсэн айдсын учир хөдөлгөөнгүй байв.

35 Эдүгээ тэдний дунд нэгэнтээ Бурханы сүмд харьяалагдаж байсан, гэвч тэднээс тэрсэлсэн, уг гарал нь нифай үндэстэн болох нэгэн байв.

36 Мөнхүү улиран тохиох дор тэрээр эргэж, мөн болгоогтун, тэрээр харанхуйн үүлэн дундаас Нифай, Лихай хоёрын царайг харав; мөн болгоогтун, бүр тэнгэр элч нарын царай мэт, тэднийх ч үлэмж гэрэлтэж байв. Мөн тэд мэлмийгээ тэнгэрт хандуулан өргөснийг тэрээр болгоов; мөн тэд өөрсдийн болгоох ямар нэгэн биетэй ярьж, өөрөөр хэлбэл дуугаа өргөж буй мэт байв.

37 Мөнхүү улиран тохиох дор энэ хүн, цугласан олон эргэж мөн харж болохын тулд тэдний зүг хашхирав. Мөн болгоогтун, тэдэнд хүч өгөгдсөнөөс, тэд эргэж мөн харав; мөн тэд Нифай, Лихай хоёрын царайг болгоов.

38 Мөн тэд уг хүнд хэлрүүн: Болгоогтун, эдгээр бүх зүйл ямар утгатай вэ, мөн энэ эрчүүд хэнтэй ярилцаж байна вэ?

39 Эдүгээ уг хүний нэр Аминадаб байв. Мөн Аминадаб тэдэнд хэлэв: Тэд Бурханы тэнгэр элч нартай ярилцаж байна.

40 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд түүнд хэлэв: Энэ харанхуйн үүл биднийг сүүдэрлэхээ больж, нүүлгэгдэхийн тулд бид юу хийх билээ?

41 Мөн Аминадаб тэдэнд хэлэв: Та нар наманчилж, бүр Алмагаар, мөн Амюлек бас Зиезромоор та нарт тухайлан сургагдсан тэрхүү Христэд итгэлтэй болох хүртлээ уг дуу хоолойноос гуйх ёстой; мөн та нар үүнийг хийхэд, харанхуйн үүл та нарыг сүүдэрлэхээ больж нүүлгэгдэх болно.

42 Мөнхүү улиран тохиох дор газрыг чичиргэж асан түүний дуу хоолойнд тэд бүгд залбиран гуйж эхлэв; тийм ээ, тэд бүр харанхуйн үүлс сарних хүртэл гуйв.

43 Мөнхүү улиран тохиох дор тэд эргэн тойрноо хараад, мөн харанхуйн үүл тэднийг сүүдэрлэхээ болин сарнисныг үзээд, болгоогтун, тийм ээ, бодгаль болгон галан баганаар хүрээлэгдсэн байгаагаа тэд үзэв.

44 Мөн Нифай, Лихай хоёр тэдний дунд байв; тийм ээ, тэд хүрээлэгдэв; тийм ээ, тэд дүрэлзэх галын дунд буй мэт байв, гэсэн ч энэ нь тэднийг гэмтээсэнгүй, бас шоронгийн ханыг шатаасангүй; мөн тэд баяр бахархлаар дүүрэн мөн үгээр хэлэхийн аргагүй тэрхүү баяслаар дүүргэгдэв.

45 Мөн болгоогтун, Бурханы Ариун Сүнс тэнгэрээс доош ирж, мөн тэдний зүрх сэтгэлд нэвтрэв, мөн тэд галаар дүүргэгдсэн адил дүүргэгдэж, мөн тэд гайхамшигт үгсийг ярьж чадав.

46 Мөнхүү улиран тохиох дор нэгэн дуу хоолой тэдэнд ирж, тийм ээ, шивнээн адил тааламжит дуу хоолой өгүүлсэн нь:

47 Дэлхийн үүслээс байсан Ихэд Хайрлагдсанд минь итгэсэн итгэлийнхээ учир та нарт амар амгалан, амар амгалан байг.

48 Мөн эдүгээ, тэд үүнийг сонсоод сайхь дуу хоолой хаанаас ирснийг болгоох гэсэн мэт нүдээ өргөв; мөн болгоогтун, тэд тэнгэр нээгдэхийг үзэв; мөн тэнгэрээс тэнгэр элч нар бууж ирээд мөн тэдэнд тохинуулав.

49 Мөн эдгээр зүйлийг харж мөн сонссон гурван зуу орчим бодгаль байв; мөн тэд гайхалгүй, бас эргэлзэлгүй урагшлан одохоор тушаагдав.

50 Мөнхүү улиран тохиох дор тэд одож, мөн эргэн тойрны бүх бүс нутаг даяар өөрсдийн сонссон мөн үзсэн бүх зүйлийг тунхагласаар, хүмүүст тохинуулж, үүний хэрээр тэдний хүлээж авсан нотолгоонуудын агуу ихийн учир, леменчүүдийн ихэнх хэсэг тэдэнд итгэв.

51 Мөн итгэсэн болгон нь дайны зэр зэвсгүүдээ, мөн түүнчлэн эцэг өвгөдийнхөө үзэн ядалт болон уламжлалыг орхив.

52 Мөнхүү улиран тохиох дор тэд нифайчуудад эзэмшлийнх нь нутгуудыг буцааж өгөв.

Хэвлэх