Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 32

Зовлонгууд нь тэднийг даруу болгодог ядууст Алма заав—Итгэл нь үнэн боловч хараагүй тэрхүү зүйлд найдах найдлага юм—Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдэд тэнгэр элчүүд тохинуулдгийг Алма гэрчлэв—Алма үгийг нэгэн үртэй зүйрлэв—Энэ нь суулгагдаж мөн арчлагдах ёстой—Тэгээд энэ нь мөнх амьдралын жимс нь түүгдэх мод болон ургадаг. Ойролцоогоор мэө 74 он.

1Мөнхүү улиран тохиох дор тэд явж, мөн тэдний синагогуудад, мөн тэдний гэрт орж хүмүүст Бурханы үгийг номлож эхлэв; тийм ээ, мөн тэд бүр тэдний гудамжнуудад үгийг номлов.

2Мөнхүү улиран тохиох дор тэдний дунд ихэд хөдөлмөрлөсний дараа, тэд хүмүүсийн ядуу хэсгийн дунд амжилт олж эхлэв; учир нь болгоогтун, тэд хувцасныхаа муугийн учир синагогуудаас хөөгдсөн ажээ—

3Тиймийн тул өөрсдийн синагогуудад Бурханыг шүтэхээр орох нь, бузар муугийн адил үнэлэгдсэний учир тэдэнд зөвшөөрөгдсөнгүй; тиймийн тул тэд ядуу байв; тийм ээ, тэд ах дүүсээрээ новш мэт үнэлэгддэг байв; тиймийн тул тэд дэлхийн зүйлүүдээр ядуу байв; мөн түүнчлэн тэд зүрх сэтгэлдээ ч ядуу байв.

4Эдүгээ, Алма Онида толгой дээр хүмүүст зааж мөн ярьж байхад, түүнд их олон ард ирэв, бидний тухайлан ярьж байсан, дэлхийн зүйлүүдээр ядуугийн учир, зүрх сэтгэлдээ ядуу асан тэд байлаа.

5Мөн тэд Алмад ирж; мөн тэдний дундаас түрүүнд нь байсан нэг нь түүнд хэлэв: Болгоогтун, миний эдгээр ах дүүс юу хийх билээ, учир нь тэд ядуу зүдүүгийнхээ учир бүх хүмүүст, тийм ээ, мөн ялангуяа өөрсдийн санваартнуудаар ад үзэгддэг; учир нь, өөрсдийн гараар ихэд хөдөлмөрлөж барьсан синагогуудаас маань биднийг тэд зайлуулав; мөн тэд бидний үлэмж ядуу зүдүүгийн учир зайлуулав; мөн бидэнд Бурханаа шүтэх газар алга; мөн болгоогтун бид юу хийх билээ

6Мөн эдүгээ Алма үүнийг дуулаад, тэрээр эргэн харж, тэрээр тэр даруй түүнтэй нүүр тулгарч, мөн тэрээр агуу баясалтайгаар болгоов; учир нь зовлонгууд нь тэднийг үнэхээр даруу болгосныг, мөн тэд үгийг сонсоход бэлтгэгдсэнийг тэрээр болгоов.

7Тиймийн тул тэрээр нөгөө ардуудад дахин юу ч хэлсэнгүй; харин тэр гараа сунгаж, мөн үнэхээр гэмшсэн байдалтай байхыг нь харсан тэдэнд хашгирч, мөн тэдэнд хэлэв:

8Та нар зүрх сэтгэлдээ даруу болохыг би болгоож байна; мөн тийм бол адислагдсан болой та нар.

9Болгоогтун, Бид юу хийх билээ?—учир нь бид Бурханаа шүтэж чадахгүй болон бид синагогуудаасаа зайлуулагдав хэмээн ах тань хэллээ.

10Болгоогтун би та нарт хэлнэ, та нар зөвхөн өөрсдийн синагогуудад бус бол Бурханыг шүтэж чадахгүй хэмээн бодно уу

11Мөн үүнээс гадна, та нар Бурханыг долоо хоногт зөвхөн нэг удаа шүтэх ёстой хэмээн бодно уу хэмээн би асууя

12Би та нарт хэлнэ, та нар даруухан байж болохын тулд, мөн та нар мэргэн ухааныг сурч болохын тулд, та нар синагогуудаасаа хөөгдсөн нь сайн болой; учир нь та нар мэргэн ухаанд суралцах нь чухал юм; та нарын үлэмж ядуу зүдүүгийн учир ах дүүсээрээ та нар үзэн ядагдсан ажээ, та нар хөөгдсөн учир, та нар зүрх сэтгэлийн даруу байдалд авчрагдсан ажгуу; учир нь та нар даруу байдалд зайлшгүйгээр авчрагдсан бөлгөө.

13Мөн эдүгээ, та нар даруу байхаар албадагдсан учир та нар адислагдсан болой; учир нь хүн заримдаа, хэрэв тэрээр даруу байхаар албадуулагдсан аваас, наманчлалыг эрэлхийлдэг; мөн эдүгээ наманчилсан хэн боловч нигүүлслийг олох нь гарцаагүй; мөн нигүүлслийг олсон хийгээд эцсийг хүртэл тэвчих тэр нь аврагдах болно.

14Мөн эдүгээ, та нар даруу байхаар албадуулагдсан учир та нар адислагдсан хэмээн би та нарт хэлсэн, үгийн учир өөрсдийгөө үнэхээр даруусгах тэд илүү ихээр адислагдсан хэмээн та нар бодохгүй байна уу

15Тийм ээ, өөрийгөө үнэхээр даруусгадаг, мөн нүглээ наманчилдаг, мөн эцсийг хүртэл тэвчих тэрээр, мөнхүү тэр нь адислагдах болно—тийм ээ, өөрсдийн үлэмж ядуу зүдүүгийнхээ учир даруу байхаар албадагдсан тэднээс бүр илүү ихээр адислагдсан болой.

16Тиймийн тул, даруу байхыг албадуулалгүйгээр өөрсдийгөө даруу болгох тэд адислагдсан болой; эсвээс, өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд итгэх, мөн зүрх сэтгэлийн зөрүүдгүйгээр баптисм хүртэх, тийм ээ, итгэхээсээ өмнө үгийг мэдэхээр хүргэгдэлгүйгээр, өөрөөр хэлбэл мэдэхээр албадуулаагүй тэр нь адислагдсан болой.

17Тийм ээ, хэрэв та бидэнд тэнгэрээс тэмдэг үзүүлбэл, тэгвэл бид гарцаагүй мэдэх болно; тэгвэл бид итгэх болно хэмээн хэлэх тэд олон байдаг.

18Эдүгээ би асууя, энэ нь итгэл гэж үү? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь хэрэв хүн аливаа зүйлийг мэддэг аваас итгэх шалтгаангүй, учир нь тэр үүнийг мэддэг.

19Мөн эдүгээ, Бурханы тааллыг мэддэг мөн үл хийгч тэрээр, итгэх эсвээс зөвхөн итгэх шалтгаан бүхий мөн зөрчилд унадаг түүнээс хичнээн илүүгээр зүхэгдсэн билээ

20Эдүгээ энэ зүйлийн талаар та нар цэгнэх ёстой. Болгоогтун, би та нарт хэлнэ, энэ нь нэг гар дээр байгаа шиг бүр нөгөө дээр нь ч буй; мөн энэ нь хүн бүрд өөрийн нь үйлийн дагуу байх болно.

21Мөн эдүгээ миний итгэлийн талаар хэлсэнчлэн—итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус юм; тиймийн тул хэрэв та нар итгэлтэй аваас та нар үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах болно.

22Мөн эдүгээ, болгоогтун, Бурхан бол түүний нэрэнд итгэдэг бүгдэд нигүүлсэнгүйг би та нарт хэлнэ, мөн та нарыг санаасай хэмээнэ би; тиймийн тул тэрээр юун түрүүнд, та нарыг, тийм ээ, бүр түүний үгсэд итгээсэй хэмээн хүсдэг.

23Мөн эдүгээ, тэрээр өөрийн үгийг тэнгэр элчүүдээр эрчүүдэд, тийм ээ, зөвхөн эрчүүдэд бус харин түүнчлэн эмэгтэйчүүдэд мэдүүлдэг. Эдүгээ энэ нь бүгд бус; бяцхан хүүхдүүдэд ч мэргэнийг мөн эрдэмтнийг ичээх үгс олон удаа тэдэнд өгөгдсөн байдаг.

24Мөн эдүгээ, хайрт ах дүүс минь, та нар зовж мөн хөөгдсөн учир та нар юу хийхээ надаас мэдэхийг хүссэн учир—эдүгээ би зөвхөн үнэн байдлын дагуу та нарыг шүүнэ хэмээн та нарыг бодоосой гэж хүсэхгүй байна би—

25Учир нь та нар бүгд өөрсдөө даруу байхаар албадуулагдсан гэсэнгүй би; учир нь ямар ч нөхцөл байдалд байсан өөрсдийгөө даруу болгох зарим нь та нарын дунд байгаа гэдэгт би үнэхээр итгэж байна.

26Эдүгээ, итгэлийн талаар миний хэлсэнчлэн—энэ нь төгс мэдлэг биш—үүнчлэн энэ нь миний үгсийн хувьд тийм буй. Итгэл нь төгс мэдлэг бусын адил та нар эхлээд тэдгээрийн лавтайг төгс сайнаар мэдэж чадахгүй.

27Гэвч болгоогтун, хэрэв та нар бүр миний үгсийг туршин, сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсөддөө хөгжихийг, бүр та нар миний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадахаар итгэтлээ зөвшөөр.

28Эдүгээ, бид үгийг үртэй зүйрлэх болно. Эдүгээ, хэрэв та нар зүрх сэтгэлд тань үр суулгагдаж болохын тулд зай тавьж өгвөөс, болгоогтун, хэрэв энэ нь үнэн үр, эсвээс энэ нь сайн үр аваас, хэрэв та нар Их Эзэний Сүнсийг эсэргүүцэхээр итгэлгүй байдлаараа үүнийг та нар зайлуулахгүй аваас, болгоогтун, энэ нь та нарын цээжинд өсөж эхлэх болно; мөн та нар эдгээр өсөлтийг мэдрээд, та нар өөрсөддөө—Энэ нь сайн үр, өөрөөр хэлбэл үг нь сайн байх ёстой, учир нь энэ нь бодгалийг минь тэлж эхлэв; тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв, тийм ээ, энэ нь надад амтат байх болж эхлэв хэмээн хэлж эхлэх болно.

29Эдүгээ болгоогтун, энэ нь та нарын итгэлийг өсгөх бус уу? Би та нарт хэлнэ, Тийм ээ; гэсэн хэдий ч энэ нь төгс мэдлэгт хүртэл ургаагүй буюу.

30Гэвч болгоогтун, үр өсөж, мөн соёолж, мөн ургаж эхлэхэд, тэгээд та нар уг үр сайн байх ёстой гэж хэлдэг; учир нь болгоогтун, энэ нь өсдөг, мөн соёолж, мөн ургаж эхэлдэг. Мөн эдүгээ, болгоогтун, энэ нь та нарын итгэлийг хүчирхэгжүүлэхгүй гэж үү? Тийм ээ, энэ нь та нарын итгэлийг хүчирхэгжүүлэх болно: Учир нь би энэ үр сайн гэдгийг мэднэ хэмээн та нар хэлэх болно; учир нь болгоогтун энэ нь соёолж мөн ургаж эхэлдэг.

31Мөн эдүгээ, болгоогтун, энэ нь сайн үр гэдэг нь та нарт лавтай байна уу? Би та нарт хэлнэ, тийм ээ; учир нь үр болгон өөрийнхөө нэгэн адил үрийг авчирдаг билээ.

32Тиймийн тул, хэрэв үр ургавал энэ нь сайн, гэвч хэрэв ургахгүй бол, болгоогтун энэ нь сайн биш, тиймийн тул энэ нь хаягдах болно.

33Мөн эдүгээ, болгоогтун, та нар туршиж үзсэн, мөн үрийг тарьсан учир, мөн өсөж мөн соёолж, мөн ургаж эхэлсэн учир, та нар үр нь сайн юм гэдгийг мэдэх учиртай.

34Мөн эдүгээ, болгоогтун, та нарын мэдлэг төгс үү? Тийм ээ, та нарын мэдлэг тэр зүйлд төгс, мөн та нарын итгэл зогсонги; мөн энэ нь та нар мэддэгийн учир, тодруулбал үг нь та нарын сэтгэлийг өсгөсөн болохыг та нар мэднэ, мөн та нарын ойлголт гэгээрүүлэгдэж эхэлдэг, мөн та нарын оюун тэлж эхэлсэн учир, энэ нь соёолсныг та нар түүнчлэн мэдэх болно.

35Ай тэгвэл, энэ нь бодитой гэж үү? Би та нарт хэлнэ, Тийм ээ, учир нь энэ бол гэрэл; мөн гэрэл болгон ямар боловч сайн, учир нь энэ бол харагдах зүйл, тиймийн тул та нар энэ нь сайныг мэдэх ёстой; мөн эдүгээ болгоогтун, та нар энэ гэрлийг амталсны дараа мэдлэг тань төгс үү

36Болгоогтун би та нарт хэлнэ,Үгүй; бас та нар итгэлээ орхих ёсгүй, учир нь та нар үрийг сайн эсэхийг мэдэхээр туршин үзэж болохын тулд, зөвхөн үрийг тарихад л итгэлээ бодитой болгосон байдаг.

37Мөн болгоогтун, мод ургаж эхлэхэд, та нар хэлэх болно: Энэ нь үндэслэж болохын тулд, энэ нь ургаж, мөн бидэнд үр жимс авчирч болохын тулд агуу халамжаар үүнийг арчилцгаая. Мөн эдүгээ болгоогтун, хэрэв та нар үүнийг их халамжаар арчилбаас энэ нь үндэслэн, мөн ургаж, тэгээд үр жимс авчрах болно.

38Гэвч хэрэв та нар уг модонд хайнга хандаж, мөн үүний арчилгааны талаар эс бодвоос, болгоогтун энэ нь үндэслэхгүй байх болно; мөн нарны илч тусаж, мөн түүнийг шарж төөнөхөд, үндэсгүйн учир хатан хувхайрч, мөн та нар үүнийг сугалж, тэгээд үүнийг хаях болно.

39Эдүгээ, энэ нь үр сайн бус, эсвээс үүний жимс нь дур булаам бус байснаас болсон биш юм; харин энэ нь газрын чинь үржил шимгүйнх, мөн та нар модыг арчлаагүйнх юм, тиймийн тул та нар үүний жимсийг авч чадахгүй.

40Мөн тийн, хэрэв үүний жимсийг итгэлийн нүдээр хүсэн хүлээж та нар үгийг арчлахгүй аваас, та нар хэзээ ч амьдралын модны жимснээс түүж чадахгүй.

41Гэвч хэрэв та нар үгийг арчилбал, тийм ээ, үүнийг ургаж эхлэхэд модыг арчилж, өөрийн агуу шаргуу итгэл хийгээд тэвчээрээр үүнийг хүсэн хүлээх аваас, энэ нь үндэслэх болно; мөн болгоогтун энэ нь үүрдийн амьдралд хүргэх мод байх болно.

42Мөн энэ нь та нарын дотор үндэслэж болохын тулд, та нар үгийг арчлахдаа зориулсан шаргуу байдал хийгээд та нарын итгэл түүнчлэн та нарын тэвчээрийн учир, болгоогтун, удахгүй та нар үүний жимсийг, хамгийн эрхэм, амтат бүхнээс дээд амтат, мөн цагаан бүхнээс цагаан түүнийг, тийм ээ, цэвэр бүхнээс цэвэр түүнийг түүх болно; мөн та нар бүр цадталаа, та нар өлсөхгүй, бас цангахгүй болтлоо энэ жимсэн дээр найрлах болно.

43Тэгээд, ах дүүс минь уг мод та нарт жимс өгөхийг хүлээж байх зуур гаргасан итгэлийнхээ, мөн шаргуу байдлынхаа, мөн тэвчээрийнхээ, мөн тэсвэрийнхээ шагналыг та нар хадаж авах болно.