Судрууд
3 Нифай 18


Бүлэг 18

Нифайчуудын дунд Есүс ариун ёслолыг бий болгов—Тэд Түүний нэрээр үргэлж залбирахаар зарлиг болгогдов—Зохистой бусаар Түүний маханбодыг идэх мөн Түүний цусыг уух тэд яллагддаг—Ариун Сүнсийг өгөх хүч шавь нарт нь олгогдов. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Мөнхүү улиран тохиох дор өөртөө хэсэг талх мөн дарс авчрахыг Есүс шавь нартаа зарлиг болгов.

2 Мөн тэднийг талх мөн дарсанд явсан хойгуур, тэрбээр цугласан олонд доош газарт сууцгаахыг зарлиглав.

3 Мөн шавь нар нь талх мөн дарстай ирэхэд, тэрбээр талхнаас авч мөн хуваагаад мөн үүнийгээ адислав; мөн тэрбээр шавь нартаа өгч мөн тэдэнд идэхийг зарлиг болгов.

4 Мөн тэд идэж мөн цадахад, тэрбээр цугласан олонд өгөхийг тэдэнд зарлиглав.

5 Мөн цугласан олон идээд мөн цадахад, тэрбээр шавь нартаа хэлэв: Болгоогтун та нарын дундаас нэг нь томилогдох болно, мөн би түүнд талхыг хувааж мөн үүнийгээ адислан мөн миний сүмийн хүмүүст, итгэж мөн миний нэрээр баптисм хүртэх тэд бүгдэд үүнийг тараах хүчийг өгөх болно.

6 Мөн бүр яг миний хийсэн шигээр, би талхыг хувааж мөн үүнийг адисалж мөн үүнийг та нарт өгсний адилаар, та нар үүнийг хийхээр үргэлж мэрийх болно.

7 Мөн та нар үүнийг, миний та нарт үзүүлсэн бие махбодыг минь дурсаж үйлдэх болно. Мөн энэ нь Эцэгт та нар намайг үргэлж дурсан санаж байгаагийн гэрчлэл байх болно. Мөн хэрэв та нар намайг үргэлж санах аваас, миний Сүнс та нартай хамт байх болно.

8 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр эдгээр үгийг хэлээд, тэр шавь нартаа аяган дахь дарснаас авч мөн үүнээс уухыг, мөн түүнчлэн тэд ууж болохын тулд цугласан олонд өгөхийг зарлиг болгов.

9 Мөнхүү улиран тохиох дор тэд үүнчлэн үйлдэж, мөн үүнээс ууж мөн ханав; мөн тэд цугласан олонд өгч, тэд ууж, мөн ханацгаав.

10 Мөн шавь нар нь үүнийг үйлдэхэд, Есүс тэдэнд хэлэв: Үйлдсэн энэ зүйлийнхээ төлөө адислагдсан болой та нар, учир нь энэ нь миний зарлигуудыг гүйцэлдүүлдэг, мөн энэ нь миний та нарт зарлигласныг үйлдэхэд та нар бэлэн буйг Эцэгт гэрчилдэг билээ.

11 Мөн наманчилж мөн миний нэрээр баптисм хүртсэн тэдэнд та нар үүнийг үргэлж үйлдэх болно; мөн та нар үргэлж намайг санаж байгаагаа Эцэгт гэрчилж болохын тулд, миний та нарын төлөө асгаруулсан цусыг дурсаж үүнийг та нар үйлдэх болно. Мөн хэрэв та нар намайг үргэлж санах аваас, миний Сүнс та нартай хамт байх болно.

12 Мөн эдгээр зүйлийг та нар үйлдэх болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна. Мөн хэрэв та нар эдгээр зүйлийг үргэлж үйлдэх аваас адислагдсан болой та нар, учир нь та нар миний хадан дээр баригдсан билээ.

13 Гэвч та нарын дундаас үүнээс илүүг эсвээс дутууг үйлдэх хэн боловч миний хадан дээр баригдаагүй, харин элсэн суурин дээр баригдсан ажгуу; мөн бороо цутгаж, бас үер бууж, мөн салхи үлээж, мөн тэднийг цохиход, тэд унах болно, мөн тамын хаалганууд тэднийг хүлээн авахаар бэлэн нээлттэй байна.

14 Тиймийн тул та нарт өгөхийг Эцэг надад зарлигласан тэрхүү зарлигуудыг минь хэрэв та нар дагах аваас адислагдсан болой та нар.

15 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, та нар чөтгөрөөр уруу татагдаж, мөн түүнд олзлогдох болуузай хэмээн та нар үргэлж сэрэмжтэй байж мөн залбирах ёстой.

16 Мөн би та нарын дунд залбирсан шиг, та нар түүнчлэн миний сүмд залбирах болно, наманчилдаг мөн миний нэрээр баптисм хүртдэг миний хүмүүсийн дунд буюу. Болгоогтун би бол гэрэл; би та нарт үлгэр жишээ үзүүлсэн билээ.

17 Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг шавь нартаа яриад, тэрбээр дахин цугласан олонд хандаж мөн тэдэнд хэлэв:

18 Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, та нар уруу таталтад орох болуузай хэмээн үргэлж сэрэмжтэй байж мөн залбирах ёстой; учир нь Сатан та нарыг буудай мэт шигшиж болохын тулд тэрээр та нарыг эзэмдэхийг хүсдэг бөлгөө.

19 Тиймийн тул та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой;

20 Мөн та нар хүлээж авах болно гэж итгээд, миний нэрээр Эцэгээс гуйх, зөв болох юу боловч, болгоогтун энэ нь та нарт өгөгдөх болно.

21 Эхнэр болон хүүхдүүд чинь адислагдаж болохын тулд, гэр бүлүүддээ Эцэгт хандан үргэлж миний нэрээр залбир.

22 Мөн болгоогтун, та нар ойр ойрхон цуглан уулзацгаах болно; мөн та нар цуглан уулзацгаах үедээ өөрсөд дээрээ нэг ч хүнийг ирэхийг хориглохгүй, харин тэд та нар дээр ирж болохыг тэдэнд зөвшөөрч мөн тэднийг хориглохгүй байх болно;

23 Харин та нар тэдний төлөө залбирах болно, мөн тэднийг зайлуулахгүй байх болно; мөн хэрэв тэд ойр ойрхон та нарт ирэх аваас та нар тэдний төлөө Эцэгт миний нэрээр залбирах болно.

24 Тиймийн тул, энэ нь дэлхийд цацарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—миний үйлдэхийг та нар харсан тэдгээрийг хий. Болгоогтун, Эцэгт хандан залбирахыг минь та нар харсан, мөн та нар бүгдээрээ үзсэн билээ.

25 Мөн би та нарын хэнийг нь ч холдон явахыг та нарт зарлиг болгосонгүй, харин ч тэмтэрч мөн харж болохын тулд надад ирэхийг та нарт зарлиг болгосныг та нар харж байна; та нар дэлхийнхэнд үүний адил үйлдэх болно; мөн энэ зарлигийг зөрчсөн хэн боловч тэрбээр өөрийгөө уруу таталтад удирдагдахыг зөвшөөрдөг бөлгөө.

26 Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгийг яриад, тэрбээр өөрийн сонгосон шавь нартаа дахин харцаа хандуулж, мөн тэдэнд хэлэв:

27 Болгоогтун үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, би өөр нэг зарлигийг та нарт өгнө, мөн би тэгээд түүний надад өгсөн бусад зарлигийг гүйцэлдүүлж болохын тулд Эцэгтээ очих ёстой.

28 Мөн эдүгээ болгоогтун, энэ бол миний та нарт өгч буй зарлиг, та нар үүнийг адислан түгээхдээ хэн нэгэн миний махбод болон цуснаас зохисгүйгээр хүртэхийг, та нар мэдсээр байж зөвшөөрч болохгүй;

29 Учир нь миний бие махбод болон цусыг зохисгүйгээр идэж мөн уух хэн боловч бодгальдаа ялыг идэж мөн уудаг; тиймийн тул хэрэв хэн нэгэн миний махбод мөн цуснаас идэх мөн уух нь зохистой бусыг та нар мэдэж буй бол та нар түүнийг хориглох болно.

30 Гэсэн хэдий ч, та нар түүнийг өөрсдийн дундаас зайлуулахгүй, харин та нар түүнд тохинуулж мөн миний нэрээр, Эцэгт хандан түүний төлөө залбирах болно; мөн хэрэв тэрбээр наманчилж мөн миний нэрээр баптисм хүртэх аваас, тэгвэл та нар түүнийг хүлээн зөвшөөрч, мөн миний махбод болон цуснаас түүнд адислан түгээх болно.

31 Харин хэрэв тэр наманчлахгүй аваас, тэрбээр миний хүмүүсийг устгаж болохгүйн тулд, тэрбээр миний хүмүүсийн дунд тоологдохгүй, учир нь болгоогтун би хоньдоо мэднэ, мөн тэд тоологдсон билээ.

32 Гэсэн хэдий ч, та нар түүнийг синагогуудаасаа, эсвэл шүтлэгийн байруудаасаа зайлуулахгүй, учир нь тийм нэгэнд та нар үргэлжлүүлэн тохинуулах болно; учир нь, тэд эргэж ирээд мөн наманчилж, мөн зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар надад ирэх эсэхийг та нар мэдэхгүй, тэгвэл би тэднийг эдгээх болно; тэгвэл та нар тэдэнд авралыг авчрах хэрэгсэл байх болно.

33 Тиймийн тул, та нар буруутгалд орохгүйн тулд та нарт миний зарлигласан эдгээр үгийг дагагтун; учир нь Эцэгийн буруутгадаг түүнд халаг.

34 Мөн та нарын дунд байсан сөргөлдөөнүүдийн учир би эдгээр зарлигийг та нарт өгч байна. Мөн хэрэв та нарын дунд маргалдаанууд үгүй аваас адислагдсан болой та нар.

35 Мөн эдүгээ би Эцэгт очно, учир нь би та нарын тусын тулд Эцэгт очих нь зохистой юм.

36 Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг төгсгөл болгоод, тэрбээр өөрийн сонгосон шавь нартаа, нэг нэгээр нь, бүр тэдний бүгдэд нь хүрэх хүртлээ гараа хүргэв, мөн тэрбээр тэдэнд хүрэх үедээ тэдэнд ярив.

37 Мөн цугласан олон түүний ярьсан үгсийг сонссонгүй, тиймийн тул тэд гэрчилсэнгүй; гэвч тэрбээр Ариун Сүнсийг өгөх хүчийг өөрсдөд нь өгсөн хэмээн шавь нар нь гэрчилсэн болой. Мөн би та нарт энэ гэрчлэл үнэн гэдгийг хожим үзүүлэх болно.

38 Мөнхүү улиран тохиох дор Есүс тэдэнд бүгдэд нь хүрсний дараа, нэгэн үүл бууж мөн цугласан олныг сүүдэрлэсэн тул тэд Есүсийг харж чадахгүй болов.

39 Мөн тэднийг сүүдэрлэгдсэн байхад тэрбээр тэднээс одож, мөн тэнгэрт дээш одов. Мөн шавь нар нь түүнийг тэнгэр өөд дахин дээшлэн одсоныг харж мөн гэрчлэв.

Хэвлэх