Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 32

Тэнгэр элчүүд Ариун Сүнсний хүчээр ярьдаг—Хүмүүн залбиран мөн Ариун Сүнснээс өөрсөддөө мэдлэг авах ёстой. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Мөн эдүгээ, болгоогтун, хайрт ах дүү нар минь, та нар уг замаар орсныхоо дараа та нар юу хийх ёстой талаараа зүрх сэтгэлдээ хэсэг зуур тунгааж буй хэмээн би сэтгэнэ. Гэвч, болгоогтун, та нар юуны учир эдгээр зүйлүүдийг зүрх сэтгэлдээ тунгаана вэ

2Та нар Ариун Сүнс хүлээн авсныхаа дараа та нар тэнгэр элчүүдийн хэлээр ярьж чадна хэмээн миний хэлснийг та нар санахгүй байна уу? Мөн эдүгээ, Ариун Сүнсээр бус бөгөөс та нар яаж тэнгэр элчүүдийн хэлээр ярьж чадах билээ

3Тэнгэр элчүүд Ариун Сүнсний хүчээр ярьдаг; иймийн тул, тэд Христийн үгсийг ярьдаг. Иймийн тул, би та нарт хэлсэнчлэн, Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.

4Иймийн тул, эдүгээ би эдгээр үгсийг ярьсны дараа, хэрэв та нар эдгээрийг ойлгож эс чадах аваас энэ нь та нар асуудаггүй, бас тогшдоггүйн учир болой; иймийн тул, та нар гэрэлд авчрагдсангүй, харин харанхуйд мөхөх ёстой.

5Учир нь болгоогтун, би та нарт дахин хэлье, хэрэв та нар уг замд орох, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно.

6Болгоогтун, энэ нь Христийн сургаал, мөн тэрээр өөрийгөө та нарт бие махбодид үзүүлсний дарааг хүртэл ямар ч өөр сургаал өгөгдөхгүй байх болно. Мөн тэрээр өөрийгөө бие махбодид үзүүлэхэд, та нарт түүний хэлэх зүйлийг та нар хийхийг хичээгтүн.

7Мөн эдүгээ би, Нифай, илүүг хэлж чадахгүй; Сүнс миний дууг зогсоож, мөн хүмүүний итгэлгүй, мөн ёсон бус, мөн үл мэдэх, мөн зөрүүдийн учир би гашуудан хоцрох буюу; учир нь мэдлэг тэдэнд тодорхой байдалд, бүр үгээр хэрхэн тодорхой байж болох тэр хэмжээгээр өгөгдөхөд тэд үүнийг үл эрэлхийлэн мөн агуу мэдлэгийг үл ойлгох авай.

8Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нар зүрх сэтгэлдээ тунгаасаар буйг би ухамсарлаж байна; мөн би энэ зүйлийн талаар ярих ёстой болсон нь намайг гонсойлгож байна. Учир нь хэрэв та нар хүмүүнд залбирахыг сургах Сүнсийг анхааран аваас, та нар залбирах ёстойг мэдэх бөлгөө; өөрөөр хэлбэл хилэнцэт сүнс хүнд залбирахыг үл сургана, харин тэрээр залбирах ёсгүйг түүнд сургадаг.

9Гэвч болгоогтун, та нар үргэлж залбирах ёстойг мөн шантрах ёсгүйг би та нарт хэлье; та нарын үйл бодгальд тань золтой байж болохын тулд тэр та нарын үйлийг та нарт ариулахын тулд юун түрүүнд та нар Христийн нэрээр Эцэгт залбирахаас өөр нэгээхэн ч зүйлийг Их Эзэнд үйлдэх ёсгүй.