Судрууд
2 Нифай 10


Бүлэг 10

Иудейчүүд Бурханаа цовдлох болно хэмээн Иаков тайлбарлав—Тэд Түүнд итгэж эхлэх хүртлээ тараагдах болно—Америк, ямар ч хаан захирахгүй эрх чөлөөт нутаг байх болно—Өөрсдийгөө Бурхантай эвлэрүүлэн, Түүний ач ивээлээр авралыг ол. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөн эдүгээ, Иаков би, та нарт дахин ярья, хайрт ах дүү нар минь, өөрийн ярьсан зөв шударга энэхүү мөчрийн талаар буюу.

2 Учир нь болгоогтун, бидний хүлээн авсан амлалтууд маханбодын дагуу бидэнд өгөгдсөн амлалтууд юм; иймийн тул, бидний хүүхдүүдээс олон нь итгэлгүйн учир маханбоддоо мөхнө гэдэг нь надад үзүүлэгдсэн хэдий ч, Бурхан олны дээр нигүүлсэнгүй байх болно; мөн тэдний Гэтэлгэгчийн үнэн мэдлэгийг тэдэнд өгөх тэр зүйлд тэд ирж болохын тулд бидний хүүхдүүд сэргээгдэх болно.

3 Иймийн тул, би та нарт хэлсэнчлэн, Христ—өөрөөр хэлбэл, өнгөрсөн шөнө тэнгэр элч надад энэ нь түүний нэр байхыг ярилаа—Иудейчүүдийн дунд ирэх ёстой нь зайлшгүй, дэлхийн илүү ёс бус хэсэг болох тэдний дунд болой; мөн тэд түүнийг цовдолно—тодруулбал ингүүлэх нь бидний Бурханаас шаардагдах, мөн өөрсдийн Бурханыг цовдлох өөр ямар ч үндэстэн энэ дэлхий дээр үгүй.

4 Учир нь бусад үндэстний дунд агуу гайхамшгууд хийгдэх юм бол тэд наманчилж, мөн тэр бол өөрсдийнх нь Бурхан гэдгийг мэдэх бөлгөө.

5 Гэвч санваарын байр суурийг урвуулан ашиглах явдал мөн алдсуудын учир, Иерусалим дахь тэд түүний эсрэг гөжүүдлэх болно, тэгснээр тэр цовдлогдох болно.

6 Иймийн тул, тэдний алдсуудын учир, устгалууд, өлсгөлөнгүүд, тахлууд, мөн цус урсалт тэдний дээр ирэх болно; мөн устгагдахгүй тэд бүх үндэстний дунд тараагдах болно.

7 Гэвч болгоогтун, Их Эзэн Бурхан ийн хэлэв: Би бол Христ хэмээн тэд надад итгэх тэр өдөр ирэхэд, тэгвэл тэд газар дэлхий дээр, өөрсдийн өвийн нутгуудад, маханбодод сэргээгдэх болно хэмээн би тэдний эцэг өвгөдтэй гэрээлсэн болой.

8 Мөнхүү улиран тохиох дор тэд өөрсдийн удаан хугацааны тараагдалтаасаа, далайн арлуудаас, мөн газар дэлхийн дөрвөн зүгээс цуглуулагдах болно; мөн тэднийг өвийн нутгуудад нь аваачихдаа харийнхны үндэстнүүд мэлмийд минь агуу байх болно хэмээн Бурхан хэлсэн болой.

9 Тийм ээ, харийнхны хаад тэдэнд асрагч эцгүүд байх болно, мөн тэдний хатад асрагч эхчүүд нь болох болно; иймийн тул, харийнханд зориулсан Их Эзэний амлалтууд агуу их, учир нь тэрээр үүнийг ярьсан болой, мөн хэн маргаж чадах билээ?

10 Гэвч болгоогтун, энэ нутаг та нарын өвийн нутаг байх болно, мөн харийнхан уг нутаг дээр адислагдах болно хэмээн Бурхан хэлжээ.

11 Мөн энэ нутаг нь харийнханд эрх чөлөөний нутаг байх болно, мөн уг нутаг дээр харийнхны дунд хүчирхэгжих хаад гэж үгүй байх болно.

12 Мөн би энэ нутгийг бусад бүх үндэстний эсрэг бэхлэх болно.

13 Мөн Сионы эсрэг тулалдах тэр нь мөхөх болно хэмээн Бурхан хэлдэг болой.

14 Учир нь миний эсрэг хааныг бэлтгэн томилох тэр мөхөх болно, учир нь бибээр, Их Эзэн, тэнгэрийн хаан, тэдний хаан байх болно, мөн үгсийг минь сонсох тэдэнд би үүрд гэрэл байх болно.

15 Иймийн тул тэднийг маханбодод байхад нь тэдэнд үйлдэх, хүмүүсийн үрсэд миний хийсэн гэрээнүүд гүйцэлдэж болох энэ шалтгааны учир, би харанхуйн, мөн аллагуудын, мөн жигшүүрт хэргүүдийн нуугдмал үйлүүдийг устгах нь зайлшгүй байх ёстой.

16 Иймийн тул, Сионы эсрэг тулалдах тэрээр, Иудей ч мөн харийнх ч бай, хоригдол ч мөн чөлөөт хүн ч бай, эр эм алин боловч мөхөх болно; өөрөөр хэлбэл тэд бүх дэлхийн янхан эм бөлгөө; учир нь миний төлөө бус тэд бол миний эсрэг байдаг хэмээн бидний Бурхан хэлдэг болой.

17 Өөрөөр хэлбэл би тэдэнд маханбодод байхад нь үйлдэх болно хэмээн би хүмүүсийн үрсэд өгсөн тэр амлалтуудаа гүйцэлдүүлэх болно—

18 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, бидний Бурхан ийн хэлсэн билээ: Би чиний үр удмыг харийнхны гараар зовоох болно; гэсэн хэдий ч, тэдэнд тэд эцгийн адил байхын тулд би харийнхны зүрх сэтгэлийг зөөллөх болно; иймийн тул, уг харийнхан Израилын угсааныхны дунд тоологдож мөн адислагдах болно.

19 Иймийн тул, би энэ нутгийг чиний удамд, мөн чиний удмын дунд тоологдох тэдэнд, үүрд тэдний өвийн нутаг байлгахаар ариулан адислах болно; өөрөөр хэлбэл, Бурхан надад хэлснээр, энэ нь бусад бүх нутгаас дээгүүр сонгомол нутаг билээ, иймийн тул үүний дээр орших бүх хүн намайг шүтэхийг би шаардах болно хэмээн Бурхан хэлдэг болой.

20 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, бидний нигүүлсэнгүй Бурхан бидэнд эдгээр зүйлийн талаар ийм агуу мэдлэг өгснийг мэдэж байгаа болохоор, түүнийг санацгаая, мөн нүглүүдээсээ хагацаж, мөн тэргүүнээ үл гудайлгацгаая, учир нь бид хаягдаагүй билээ; бид өвийн нутгаасаа гаргагдсан хэдий ч; гэвч бид илүү сайхан нутаг тийш удирдагдсан, учир нь Их Эзэн далайг бидний харгуй болгосон бөгөөд бид далайн арал дээр байгаа бөлгөө.

21 Харин далайн арлууд дээрх тэдэнд өгдөг Их Эзэний амлалтууд агуу их билээ; иймийн тул үүнд арлууд хэмээн хэлсний учир, үүнээс илүү олон байгаа нь, мөн түүнчлэн тэдгээр нь бидний ах дүү нараар эзэмшигдэж байгаа нь зайлшгүй.

22 Учир нь болгоогтун, Их Эзэн Бурхан өөрийн хүсэл мөн тааллын дагуу, Израилын угсаанаас цагаас цагт гадагш удирдсан буюу. Мөн эдүгээ болгоогтун, Их Эзэн салгагдсан тэд бүгдийг санадаг, иймийн тул тэрээр түүнчлэн биднийг ч санадаг болой.

23 Тиймийн тул, зүрх сэтгэлээ баясгацгаа, мөн та нар өөрсдийнхөө төлөө үйлдэх—үүрдийн үхлийн замыг, эсвэл мөнх амьдралын замыг сонгох—эрх чөлөөтэй гэдгээ санацгаа.

24 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, чөтгөрийн болон маханбодын таалалтай бус, харин Бурханы таалалтай эвлэр; мөн та нар Бурхантай эвлэрснийхээ дараа, та нар зөвхөн Бурханы ач ивээлийн улмаас мөн үүгээр дамжуулан аврагдана гэдгийг санагтун.

25 Иймийн тул, та нар бурханлаг ач ивээлийн дагуу түүнийг магтан дуулж болохын тулд, та нар Бурханы мөнхийн хаант улсад хүлээн зөвшөөрөгдөж болохын тулд, Бурхан та нарыг үхлээс амилуулалтын хүчээр, мөн түүнчлэн үүрдийн үхлээс цагаатгалын хүчээр босгох болтугай. Амен.

Хэвлэх