Гадасны удирдлага
“Учир нь үхэгсэд болон амьд байгсдын аль алиных нь Эзэн байхын тулд үүний тулд л Христ үхээд амилсан билээ.”
Ром 14:9
Гадасны ерөнхийлөгч ба түүний зөвлөхүүд
Гадасны ерөнхийлөгч нь ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг оролцуулан гадас дахь авралын ажлыг тэргүүлдэг. Гадасны ерөнхийлөгч ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг гишүүд болон тэдний гэр бүлийг хүчирхэгжүүлэх арга болгон ашиглаж болно. Гадасны ерөнхийлөгч номлолын ажил, хөрвөгсдийг идэвхтэй байлгах, гишүүдийг идэвхжүүлэх болон сайн мэдээг заахад гэр бүлийн түүхийг ашиглах арга замуудыг бодож үз. Гадасны удирдагчид дээрх үйлсэд гэр бүлийн түүхийн ажлыг ашиглах арга замуудын жишээг “Тойргийн удирдлага” хэсгээс үзэх хэрэгтэй.
Гадасны ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлын сургаалыг зааж, энэхүү ажилд оролцсоноор ирдэг адислалуудын талаар гэрчилж үлгэр жишээ үзүүл. Тэд гадасны гишүүдийг өөрсдийн нас барсан өвөг дээдсийг тодруулж, тэдний төлөөх шаардлагатай ариун сүмийн ёслолуудыг хийлгэхийг урамшуулан дэмжинэ. Гадасны удирдагчид гадасны зорилгоо биелүүлэхэд гэр бүлийн түүхийн ажлыг ашиглах талаар анхаарах ёстой. Тэд ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил болон өөрсдийн гадасны зөвлөлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь нэг буюу түүнээс олон дээд зөвлөлийн гишүүдийг ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хариуцахаар томилж болно. Гэр бүлийн түүхийг гадасны хэмжээнд хэрхэн зохион байгуулахыг дор үзүүлэв:

Гадасны зөвлөл
Гадасны зөвлөлийн хувьд авралын ажилд гол анхаарлаа хандуулахын сацуу ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил хэрхэн авралын ажлыг гүйцэлдүүлэхэд чухал эх сурвалж болох талаар авч үзэх хэрэгтэй. Гадасны зөвлөл дараах зүйлсийг хийнэ:
-
Гадасны ариун сүм ба гэр бүлийн түүхтэй холбоотой төлөвлөгөө, зорилт, болон үйл ажиллагаануудад туслах.
-
Ариун сүм ба гэр бүлийн түүх гадасны туслах бүлгүүдэд гишүүний номлолын ажил, хөрвөгсдийг идэвхтэй байлгах, идэвхжүүлэх болон сайн мэдээ заахыг оролцуулан авралын ажлыг хийхэд хэрхэн тусалж болохыг тодорхойл.
-
Гадасны үйлчлэлийн төслүүд, тэмдэглэлт баярууд, залуучуудын чуулганууд, залуу насанд хүрэгчдийн үйл ажиллагаануудад гэр бүлийн түүхийг хэрхэн оруулж улмаар сайжруулж болохыг тодорхойл.
Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хариуцсан дээд зөвлөлийн гишүүн
Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хариуцсан дээд зөвлөлийн гишүүн нь гадасны хэмжээнд ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулна. Тэрээр гэр бүлийн түүхийн ажлыг гурван арга замаар хянана.

Дээд зөвлөлийн гишүүн
Дээд пристийн бүлгийн удирдагч нарыг зааварлана
FamilySearch индексжүүлэх ажлыг зохицуулна
Гадасны гэр бүлийн түүхийн эх сурвалжуудыг зохицуулна
Дээд пристийн бүлгийн удирдагч нарыг зааварлана
Дээд зөвлөлийн гишүүн нь дээд пристийн бүлгийн удирдагчид болон ахлагчдын чуулганы удирдагч нарт ариун сүм ба гэр бүлийн түүхтэй холбоотой үүрэг хариуцлагад нь зааварлана. Тэрээр гадас, тойргууд, дээд пристийн бүлгүүд болон ахлагчдын чуулгууд ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлын зохион байгуулалттай байгаа эсэхийг баталгаажуулна.
FamilySearch индексжүүлэх ажлыг зохицуулна
Хэрэв гадас FamilySearch индексжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдсэн бол дээд зөвлөлийн гишүүн хөтөлбөрийг удирдан зааварчилна. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хүсэлтээр тэр гадасны индексжүүлэлтийн удирдагчаар дуудах хэн нэгнийг санал болгож болно.
Гадасны гэр бүлийн түүхийн эх сурвалжуудыг зохицуулна
Дээд зөвлөлийн гишүүн нь гадас дахь бүх гэр бүлийн төвийг удирдана. Хүсэлтийн дагуу гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд тэр гэр бүлийн түүхийн төвийн захирал эсвэл туслах захирлын дуудлагад дуудагдах хүмүүсийг санал болгож болно. Тэр гадасны гэр бүлийн төвд үйлчлэх гэр бүлийн түүхийн зөвлөхүүдийг дуудахыг тойргуудад дээд пристийн бүлгийн удирдагчаар нь дамжуулан даалгана. Хэд хэдэн гадаст үйлчилдэг гэр бүлийн түүхийн төвүүдийн хувьд, эдгээр гадсуудын дээд зөвлөлийн гишүүд төвийг удирдан зааварчилж, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд болон мөнгөний эх үүсвэрээр хангахад хамтран ажиллана.
Гэр бүлийн түүхийн төвүүд нь нийгэмд чухал байр суурийг эзэлдэг бөгөөд Сүмийн гишүүн бус олон хүмүүст үйлчилдэг тул дээд зөвлөлийн гишүүн нь олон нийтийг гэр бүлийн түүхийн үйл ажиллагаанд оролцуулахын тулд гадасны олон нийттэй харилцах албаны төлөөлөгчтэй хамтран ажиллана.
Дээд зөвлөлийн гишүүдийг оролцуулан гэр бүлийн түүхийн ажилд идэвхтэй оролцдог удирдагчидтай гадасны ариун сүм рүү явуулдаг нэрсийн тоо нь энэ ажилд шаргуу оролцдоггүй удирдагч нартай гадасны дунджаас хоёр дахин илүү байдаг. (2010 оны FamilySearch- ийн мэдээллийн дүгнэлтээс авав.)
FamilySearch индексжүүлэлт
Индексжүүлэхийн ач тус
FamilySearch индексжүүлэлт нь Сүмээс маш олон тооны удмын бичгийн цэдгүүдийг олон нийтэд зориулан гаргах бас нэгэн арга зам юм. Сайн дурын ажилчид FamilySearch.org дээрх хэрэгслүүдийг ашиглан цэдгүүдийг хайх боломжтой хялбарчлах индексийг хийдэг. Индексжүүлсэн цэдгүүдийг дараа нь FamilySearch.org дээр тавьдаг.
Индексжүүлэлтийг хөгшин залуу хэн ч хийж чадна. Энэ нь индексжүүлэх ажлыг хийж байгаа болон индексжүүлсэн цэдгүүдийг хэрэглэж буй хүмүүсийн аль алиных нь амьдралыг адисалдаг. Индексжүүлэх ажлын зарим сайн талууд нь:
-
Энэ нь хүмүүст өөрсдийн өвөг дээдсээ илүү хурдан хайж, олох боломжийг олгодог.
-
Энэ нь үйлчлэл хийх боломжийг олгодог. Гишүүд – тэр дундаа идэвх суларсан, гэртээ суудаг, эсвэл өндөр настай хүмүүс индекслэх ажлыг гэртээ хийж болно.
-
Энэ нь өсвөр насныхан болон залуу насанд хүрэгчдэд гэр бүлийн түүхийн ажилд оролцох боломжийг өгдөг.
Гадас болон Тойрог дахь индексжүүлэх ажил
Гишүүд бие даан индексжүүлэх ажлыг хийж болох ч, “гадасны гишүүд индексийн хөтөлбөр дээр хамтран ажиллах нь үр дүнтэй эсэхийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл тодорхойлж болно.” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 5.4.7). Хэрэв гадас FamilySearch индекслэх ажлыг зохион байгуулалттайгаар хийхээр шийдсэн бол гадасны гэр бүлийн түүх хариуцсан дээд зөвлөлийн гишүүн үүнийг зохион байгуулна.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөлийн гишүүнтэй зөвлөлдсөний дүнд гадасны индексжүүлэх удирдагчаар томилох хүнийг санал болгоно. Зөвлөх удирдагчийг мөн дуудаж болно. Удирдагч нь индекслэх ажилд гишүүдийг сургаж мөн дэмжиж, гишүүдийн хичээл зүтгэлийг зохицуулж, түүнд мөн гадасны гишүүдийн оролцоог дүгнэхийн тулд индекслэх хөтөлбөрийн тайланг үзэх эрх олгогдоно. Удирдагч нь гадасны индекслэх ажлын тайланг дээд зөвлөлийн гишүүнд тогтмол танилцуулж, түүний ажилд тусална.
Гадасны гишүүд индекслэгчээр дуудагдаж болно. Тэд тойргоос дуудагдаж, гадаснаас удирдагдана.
Гадсанд FamilySearch индекслэх ажил зохион байгуулагдаагүй бол тойргууд өөрсдөө индекслэх ажлыг зохион байгуулж болно.
FamilySearch индекслэх ажлыг хэрхэн зохион байгуулахаа гадас болон тойргийн удирдагчид өөрсдөө шийдэж болно. Удирдагчид индекслэх ажлыг гишүүдийнхээ хэрэгцээнд тааруулж зохион байгуулна.
Индекслэх ажлыг хийхэд удирдагчид дараах байдлаар тусалж чадна:
-
Гишүүдийг сайн дураар үүнд хувиараа эсвэл зохион байгуулалттайгаар үйлчлэхийг дэмжих.
-
Орон нутгийн иргэдийг FamilySearch.org руу орж индекслэсэн цэдгүүдийг ашиглах мөн индекслэх ажилд туслахыг урих.
-
Залуучуудыг оролцуулан бусдад индекслэхийг сурахад туслах зөвлөхүүдийг томилох.
Өсвөр насны нэг охин индексжүүлэх ажилд оролцсон нь амьдралыг нь хэрхэн адисалсан тухай ингэж тайлбарлажээ:
“Өөрсдийнхөө төлөө ажлуудыг хийх боломжгүй байсан хүмүүсийг олоход тусалж байгаагаа би мэддэг. … Хэдийгээр би өөрөө тэдний өмнөөс ариун сүм рүү явахгүй ч, тэдэнд тийш хүрэхэд нь тусалж чадна гэдгээ мэдэх нь сайхан байдаг” (Aманда Пэйс, in Mindy Raye Holmes, “Indexing Mania,” New Era, 2009 оны 5-р сар, 19).
Гэр бүлийн түүхийн төв
Гэр бүлийн түүхийн төвийн зорилгууд
Сүм дэлхий даяар мянга мянган гэр бүлийн түүхийн төвүүдийг байгуулсан. Удирдагчид гэр бүлийн түүхийн төвийг гишүүдийн амьдралыг адислахад мөн нийгэмд хэрэгтэй үйлчлэл үзүүлэхэд ашигладаг.
Гэр бүлийн түүхийн төв нь санваарын удирдлага дор ажилладаг. Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хариуцсан дээд зөвлөлийн гишүүн нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага дор, гадас дахь бүх гэр бүлийн түүхийн төвүүдийг удирдана.
Гэр бүлийн төвүүд нь гишүүд болон нийт үйлчлүүлэгч нарыг гэр бүлийн түүхийн эх сурвалжуудаар хангадаг:
-
Ургийн бичгийн эх сурвалжууд
-
Хичээлүүд болон сургалтууд
-
Ганцаарчилсан тусламж
Гадасны удирдагчид орон нутагт Сүмийн байр суурийг бэхжүүлэхийн тулд гэр бүлийн түүхийн төвийг олон нийттэй харилцах онцгой зорилтуудыг төгөлдөржүүлэх нэгэн өвөрмөц бөгөөд үр дүнтэй шийдэл хэмээн авч үздэг. Гэр бүлийн түүхээр үйлчлүүлэгчдийн ихэнх нь сүмийн гишүүн бус хүмүүс байдаг. Орон нутгийн нэгэн үйлчлүүлэгч эмэгтэй гэр бүлийн түүхийн төвөөр дамжуулан амьдрал нь хэрхэн адислагдсан тухай ийн хуваалцжээ:
“Энэхүү төв нь үнэхээр гайхамшигтай гэж би бодож байна. Би Солт Лэйк хотын цэдгүүдийг ашиглах их дуртай. … Би ямар нэг юм олсныхоо дараа, ‘би үүнийг олчихлоо’ гэж хэлмээр санагддаг ч, Бурхан миний өмнө үүнийг тавьсан байдаг. Би мормон биш ч үнэхээр зүрх сэтгэлдээ мэдэрдэг зүйлсийн нэг бол энэ нь Бурханы хүсэж буй ажил гэсэн мэдрэмж юм” (Мира Симс, Ларин Гаунтад, “Family History Wellspring,” Ensign, 1993 оны 8-р сар, 24).
Гэр бүлийн түүхийн төвийн ажилчид
Томилогдсон дээд зөвлөлийн гишүүн нь гэр бүлийн түүхийн төвд хангалттай ажилчид байгаа эсэхийг анхаарна. Хэд хэдэн гадаст үйлчилдэг гэр бүлийн түүхийн төвүүдийн хувьд, эдгээр гадсуудын дээд зөвлөлийн гишүүд төвийг удирдан зааварчилж, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд болон мөнгөний эх үүсвэрээр хангахад хамтран ажиллана.
Гэр бүлийн түүхийн төвд ажилладаг хүмүүс хичээл заах, гэр бүлийн түүхийн хайлт хийх, FamilySearch технологийг ашиглах онцгой чадварыг эзэмшсэн байдаг. Орон тооны гишүүд:
-
Гэр бүлийн түүхийн төвийн захирал мөн шаардлагтай бол туслах захирал нар. Захирал болон туслах захирал нарын нэрийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс санал оруулдаг ба гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон дээд зөвлөлөөр зөвшөөрөгддөг. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл санал болгох хүнийг дээд зөвлөлийн гишүүнээс асууж болно.
-
Гэр бүлийн түүхийн зөвлөхүүд. Дээд зөвлөлийн гишүүн нь бишопын зөвлөлүүд болон дээд пристийн удирдагчдаар дамжуулан гадасны гэр бүлийн түүхийн төвд үйлчлэх хангалттай орон тооны зөвлөхүүдийг дуудна. Зөвлөхүүд нь бишопын зөвлөлөөр дуудагддаг.
-
Сайн дураараа үйлчлэх сонирхолтой иргэд. Эдгээр хүмүүс дээд зөвлөлийн гишүүний зөвшөөрлөөр гэр бүлийн түүхийн төвд үйлчилж болно. Боломжийг нь олговол үйлчлэх хүсэлтэй чадвартай олон хүмүүс бидний дунд байдаг.
Төв байгуулах, нүүлгэх эсвэл хаах
Хэрэв гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гэр бүлийн түүхийн төв байгуулах, нүүлгэх эсвэл хаахыг бодож байгаа бол бүсийн гэр бүлийн түүхийн зөвлөхтэй холбоо барина. Гадас “Гэр бүлийн түүхийн төв үүсгэх, нүүлгэх эсвэл хаах хүсэлт” маягтыг бүсийн зөвлөх руу илгээнэ. Бүсийн зөвлөх нь хүсэлтийг Гэр бүлийн түүхийн хороотой хамт хэлэлцэнэ.
Томилогдсон дээд зөвлөлийн гишүүн гадасны гэр бүлийн түүхийг зохицуулна. Тэр тойргийн удирдагчдыг сургаж, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд тогтмол тайлагнана.
FamilySearch индекслэх ажил нь уг ажлыг хийж байгаа болон индексжүүлсэн цэдгүүдийг хэрэглэж буй хүмүүсийн аль алиных нь амьдралыг адисалдаг.
FamilySearch индекжүүлэлт нь олон хүмүүст үйлчлэх боломж олгодог.
Гэр бүлийн түүхийн төв нь Сүмийн гишүүд болон олон нийтэд үнэ цэнэтэй газар юм.
Гэр бүлийн түүхийн төвүүд нь хичээл, сургалт болон ганцаарчилсан тусламж үзүүлдэг газар юм.