Номлолд үйлчлэх боломжтой гишүүнд зориулсан ярилцлагын асуулт
Бишоп болон гадасны ерөнхийлөгчид дараах асуултыг ашиглан номлолд бэлдэж буй гишүүн бүртэй нягт нямбай, сүнслэг байдлын хувьд таньж мэдэх гэсэн, урамшуулан зоригжуулсан байдлаар ярилцана уу (Ерөнхий гарын авлага, 24.4.2).
-
Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?
-
Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?
Та гэрчлэлээ хуваалцана уу. Есүс Христийн Цагаатгал таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн болон Мормоны Номын үнэний талаар гэрчлэл бий юү?
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаарх таны ойлголт болон Мормоны номыг судалсан нь Есүс Христтэй харилцах харилцааг тань хэрхэн гүнзгийрүүлсэн бэ?
-
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу?
Та Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг уу?
Та Сүмийн бусад ерөнхий эрх мэдэлтнийг болон орон нутгийн удирдагчдыг дэмжин баталдаг уу?
-
Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгддэг” (Сургаал ба Гэрээнүүд 42:41) хэмээн хэлсэн.
Яагаад Бурханы өмнө цэвэр ариун байхыг хичээхийн тулд порнографаас зайлсхийх ёстой вэ?
Таны ойлголтоор ариун явдлын хуулиар амьдрах гэдэг нь юу гэсэн үг вэ?
Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, зан үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү?
Та ариун явдлын хуулийг дагадаг уу?
-
Та ганцаараа эсвэл олны дунд гэр бүлийнхэнтэйгээ болон бусадтай харилцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалуудыг дагадаг уу?
-
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харш аливаа сургаал, зан үйл, номлолыг дэмжиж, сурталчилдаг уу?
-
Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч, сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?
-
Та хийж буй бүх зүйлдээ шударга байхыг хичээдэг үү?
-
Та аравны нэгийн бүрэн төлөгч үү?
-
Таны ойлголтоор мэргэн ухааны үгээр амьдрах гэдэг нь юу гэсэн үг вэ?
Та мэргэн ухааны үгийг дуулгавартай дагадаг уу?
-
Та бүрэн цагийн номлогчийн хувьд бидний ярилцсан эдгээр жишгийн дагуу амьдрах уу?
-
(Энэ асуултыг хишиг хүртээгүй гишүүнээс асуухгүй.) Та ариун сүмд хийсэн гэрээнүүдээ сахидаг уу?
-
(Энэ асуултыг хишиг хүртээгүй гишүүнээс асуухгүй.) Анхдагч ёслолын үеэр зааварчилсны дагуу та ариун сүмийн өмсгөлийг өмсөх ариун нандин онцгой боломжоо хүндэтгэдэг үү? (Гишүүн бүрд доорх “Ариун сүмийн гарментыг өмсөх” хэсгийг уншиж өгнө үү).
-
Санваарын эрх мэдэлтэнд ноцтой нүглээ хүлээх зэргээр наманчлах нь таны хувьд ямар утгатай вэ?
Наманчлалын нэг хэсэг болох, санваарын эрх мэдэлтнүүдтэй хамт шийдвэрлэвэл зохих ноцтой нүгэл таны амьдралд бий юү?
-
Та өөрийгөө номлогчийн хувиар Есүс Христ болон Түүний сэргээгдсэн Сүмийг төлөөлөх зохистой гэж үзэж байна уу?
Ариун сүмийн гарментыг өмсөх
“Ариун санваарын өмсгөл нь бидэнд ариун сүмийн хөшгийг буюу Есүс Христийг бэлгэдсэн хөшгийг сануулдаг. Та ариун сүмийн өмсгөлөө өмсөх үедээ Есүс Христийг төлөөлсөн ариун нандин бэлгэдлийг өөр дээрээ авдаг. Үүнийг өмсөх нь Аврагчийг дагах таны өөртөө өгсөн амлалтын гадаад илрэл юм. Мөн ариун сүмийн өмсгөл нь ариун сүмд байгуулсан таны гэрээний сануулагч болж өгдөг. Та ариун сүмийн өмсгөлийг амьдралынхаа турш өдөр, шөнийн алинд нь ч өмсөх ёстой. Ариун сүмийн өмсгөлтэй оролцож болохгүй үйл ажиллагааны үеэр өмсгөлийг тайлсан тохиолдолд аль болох хурдан буцаан өмсөх ёстой. Та гэрээнүүдээ сахиснаар, тэр дундаа анхдагч ёслолуудын үеэр зааварчилсны дагуу өмсгөл өмсөх ариун нандин онцгой боломжийг сахиснаар Аврагчийн нигүүлсэл, хамгаалалт, чадал, хүчийг илүү их хүлээн авах боломжтой болдог (Ерөнхий гарын авлага, 26.3.3.2).