Сүмийн сэтгүүлийн тухай
Лиахона
Лиахонагийн талаар мэдэж аваарай


Лиахона,” 2021 оны 1-р сар.

Лиахона

Бид бүгдийг Есүс Христ рүү чиглүүлдэг

Зураг
Сэтгүүл уншиж буй эрэгтэй хүн

Мормоны Ном дээр Лихайд болон түүний гэр бүлийнхэнд аян замдаа урагшлахад нь тус болгохоор Их Эзэн Лиахонаг бэлтгэж өгсөн тухай бид уншдаг. Энэ нь “луужин [байж]; … амлагдсан нутагт хүрэх шулуун замыг тэдэнд заах” (Алма 37:44) юм. Амьд бошиглогчдын удирдлаган доор өнөө үеийн Лиахона сэтгүүл салхи шуургатай үед хүртэл аяллын маань турш бидэнтэй хамт байж, Есүс Христ рүү хүрэх зам руу чиглүүлдэг хөтөч болдог.

Шинэ Лиахона

Насанд хүрэгчдэд зориулсан Лиахона сэтгүүл нь Сүмийн удирдагчдын сургаал, тохинууллыг онцолж, сайн мэдээний зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэхийг харуулсан сүнслэгээр өдөөх өгүүллүүдийг хуваалцаж, гэр оронд төвлөрсөн сайн мэдээнээс суралцах явдлыг дэмжиж, Ирээд, Намайг дага сэдвүүдийн талаарх ойлголтыг өгдөг.

Амьд бошиглогчдын чиглүүлэг

Дугаар бүр дээр Тэргүүн Зөвлөлийн эсвэл Арван Хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн бэлтгэсэн шинэ эсвэл анхны өгүүллүүд нийтлэгддэг. Бошиглогч, төлөөлөгчид өдгөө юу зааж байгааг унш.

Гол уншигчид

Лиахона ганц бие болон залуу, шинэ гишүүд, гишүүн болоод удсан гишүүд мөн эцэг эхчүүд зэрэг бүх насанд хүрсэн гишүүнд зориулсан сүнслэгээр сэдэлжүүлсэн сайн мэдээний материалаар хангадаг. Лиахона сэтгүүл залуучуудад зориулан Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэл нэртэй залуучуудад зориулсан цахим сэтгүүл дээрх зарим өгүүллийг мөн нийтэлдэг.

Глобал хүртээмж

Лиахона сэтгүүл дэлхий даяарх гишүүдийг адислахыг эрмэлздэг. Тус сэтгүүлийг сар бүр 23 хэлээр цахим болон хэвлэмэл хэлбэрээр, мөн хоёр сар тутам нэмэлт 25 хэлээр цахим болон хэвлэмэл хэлбэрээр гаргадаг. Нэмэлт 39 хэлээр орон нутагт түгээх зорилгоор үндсэн захиасуудыг сонгон авч, цахим хэлбэрээр ашиглах боломжтой болсон. Ингэснээр Лиахона сэтгүүлийн агуулгыг сар бүр 87 хэлээр гишүүд хүлээн авах боломжтой болж байна.

Илүү олон цахим өгүүлэл

Лиахона сэтгүүл хэвлэмэл сэтгүүл дээрхээс илүү олон агуулгыг нийтэлдэг гэдгийг та мэдэх үү? Эдгээр олон цахим нэмэлт өгүүллийг ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх Лиахона хэсгээс олох боломжтой.

Зөвхөн бүс нутагт зориулсан өгүүллүүд

Лиахонаг бүрэн эхээр нь 48 хэлээр орчуулдаг. Бараг бүх дугаарт ажилтнуудын орон нутгийн хорооны эсвэл дуудагдсан сайн дурын хүмүүсийн агуулга багтдаг. Энэхүү орон нутгийн агуулгад Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийн захиас, орон нутгийн үйл ажиллагаанд зориулсан өгүүллүүд, орон нутгийн гишүүдийн түүх, гэрчлэл зэрэг илүү олон агуулга багтдаг. Ихэнх бүсэд энэхүү агуулгыг сар бүр Gospel Library дээр гардаг Лиахонагийн цахим агуулгаас авах боломжтой байдаг.

Өөрийн түүхийг бидэнд илгээ

Лиахона танд юу тохиолдож буйг мэдэхийг хүсдэг. Та сайн мэдээний дагуу амьдарч байгаа бодит туршлагаа хуваалцах үедээ дэлхий даяарх гишүүдийг сүнслэгээр сэдэлжүүлж чадна. Лиахона руу онлайнаар өгүүлэл, санаа, санал шүүмжээ илгээнэ үү.

Одоо захиалах

Лиахона сэтгүүлийг захиалах тухай илүү их мэдээлэл авахын тулд online store хэсэг рүү зочлоод, хүссэн хэлээ сонгоно уу. Зөвхөн бүс нутагт зориулсан хуудаснууд нь таны байршлаас хамааран автоматаар тохируулагдах болно.

Тайлбар: Сэтгүүлийг гурав хүртэлх сараар захиалбал хүчинтэй болно.