Бие даах чадвар хөгжүүлэхэд зориулсан эх сурвалж
Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Ах, эгч нар аа,

Их Эзэн “Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой” (С ба Г 104:15) хэмээн тунхагласан. Энэхүү илчлэлт нь бидэнд өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдралын хэрэгцээг хангах боломжийг олгохын тулд биднийг материаллаг адислалуудаар хангаж, бие даасан байдлын үүд хаалгыг нээж өгөх Их Эзэний амлалт юм.

Бие даах чадвартай болох миний суурь хэмээх товхимлыг Сүмийн гишүүдэд итгэл, боловсрол, шаргуу хөдөлмөр болон Их Эзэнд итгэх итгэлийн зарчмуудад суралцан, амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах зорилгоор бэлтгэсэн. Эдгээр зарчмыг хүлээн зөвшөөрч, амьдралдаа хэрэгжүүлэх нь Их Эзэний амласан материаллаг адислалыг хүлээн авах боломжийг танд олгоно.

Бид таныг эдгээр зарчмыг хичээнгүйлэн судалж, амьдралдаа хэрэгжүүлэн, гэр бүлийнхэндээ заахад урьж байна. Ингэснээр амьдрал тань адислагдах болно. Та илүү бие даасан байдалтай болохын тулд чухам юу хийх ёстойгоо мэдэж авна. Та илүү их найдвар, амар амгалан, өсөлт хөгжлөөр адислагдана.

Та Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхэд гэдэгт итгэлтэй байгаарай. Тэрээр танд хайртай бөгөөд таныг хэзээ ч орхихгүй. Тэр таныг мэддэг бөгөөд бие даасан байдлын сүнслэг болон материаллаг адислалуудыг өгөхөд бэлэн байдаг.

Хүндэтгэсэн,

Тэргүүн Зөвлөл