“Ерөнхий чуулганыг үзэхэд бэлтгэх санаанууд,” Ерөнхий чуулганыг үзэхэд бэлтгэх санаанууд (2020)
“Ерөнхий чуулганыг үзэхэд бэлтгэх санаанууд,” Ерөнхий чуулганыг үзэхэд бэлтгэх санаанууд
Ерөнхий чуулганыг үзэхэд бэлтгэх санаанууд
Жил бүрийн дөрөвдүгээр болон аравдугаар сард Тэнгэрлэг Эцэгээс Түүний бошиглогч, төлөөлөгчид, Сүмийн бусад удирдагчдаар дамжин ирдэг сүнслэг өдөөлт, чиглүүлэг бүхий захиаснуудыг сонсох онцгой боломж бидэнд өгөгддөг. Ерөнхий чуулган бол гайхамшигтай бэлэг бөгөөд бид энэ бэлгээс аль болох их ашиг тусыг хүртэхийг хичээх ёстой!
Та ирэх Ерөнхий чуулганы үеэр “Түүнийг сонсоход” хэрхэн илүү сайн бэлтгэж болох талаар тунгаан бодож байна уу? Санаа авч болох дөрвөн жишээг өгье.
Асуулт асууж, хариултыг нь хай.
Бид ерөнхий чуулганыг асуулт тавьж үзэх хэрэгтэй. Ахлагч Дийтр Ф.Угдорф “Та нарын онцгой залбирлын хариулт тодорхой нэг хэлсэн үгээс эсвэл нэг өгүүлбэрээс ч шууд ирж болно. Бусад үед хариултууд ямар ч хамааралгүй мэт санагдах үг, өгүүлбэр эсвэл дуунаас ирж болно. Амьдрал дахь адислалууддаа талархсан талархлаар дүүрэн зүрх сэтгэл болон зөвлөгөө өгсөн үгсийг сонсож дагах чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл нь хувийн илчлэл авах арга замд бэлтгэх болно” (“Ерөнхий чуулган—Энгийн адислал гэж байдаггүй,” Лиахона 2011 оны 9-р сар, 5) гэж заасан.
Тиймээс та Ерөнхий чуулганд бэлтгэхдээ оюунд тань тороод буй асуултуудынхаа талаар бодож, тэдгээрийг бичиж аваад, Ерөнхий чуулганы үеэр Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан танд илгээх хариултуудыг сонс.
Зүрх сэтгэл, оюунаа нээж, Түүнийг сонс
Их Эзэнд асуултуудад тань хариулахаас гадна танд хэлэхийг хүсэж байгаа өөр зүйл байж болно. Танд зориулж Түүний өгөх аливаа захиасыг хүлээн авахад нээлттэй бай. Хэрэв та Түүнд хандан залбирахдаа Түүний дуу хоолойг сонсож, танин мэдэхэд туслахыг чин сэтгэлээсээ гуйвал Тэрээр танд зориулагдсан захиаснуудыг олоход энэ үеэр туслах болно. Энэхүү харилцааг мөн ур чадварыг хөгжүүлэхийн тулд Их Эзэний төлөөлөгчид хэрхэн “Түүнийг сонсож” байгааг үз.
Есүс Христийн онцгой гэрчүүдийн талаар илүү ихийг сурч мэд
Бид Ерөнхий чуулганд хайртай байдгийн нэг шалтгаан нь төлөөлөгчдийг дуудлагаа гүйцэлдүүлэхийг буюу Их Эзэн Есүс Христийн онцгой гэрчүүдийн хувьд гэрчлэлээ хуваалцахыг харж, сонсох боломжийг бидэнд олгодогт оршдог. Та тэдний захиасыг сонсохдоо Есүс Христийн тухай юу зааж байгааг нь онцгойлон сонс. Үүнийг Аврагч болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ гүнзгийрүүлэх боломж гэж хар.
Хэрэв та Есүс Христийн эдгээр онцгой гэрчийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Сүмийн вэбсайт дээр маш сайн эх сурвалжууд бий. Эдгээр эх сурвалж нь Сүмийн удирдагчдын талаар мэдэж, тэдний онцгой дуудлагын талаарх гэрчлэлээ гүнзгийрүүлэх гайхалтай арга зам юм.
Бусдыг Ерөнхий чуулган үзэхийг урь
Бурхан танд захиас өгдгийн адил Өөрийн бүх хүүхдэд хандан ярихыг хүсдэг. Ерөнхий чуулганы үеэр Их Эзэний дуу хоолойг сонссоноор ашиг тус хүртэх өөрийн таньдаг хэн нэгний талаар бод. Бусдыг ерөнхий чуулганд урих олон арга зам бий. Тухайлбал:
-
Найз нөхөд, гэр бүлийнхнээ өөртэйгөө хамт чуулганыг үзэхийг урь.
-
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сүнслэг нөлөө бүхий агуулга, онцлох зүйлс, чуулганы эшлэлүүдийг хуваалц. Сүм онлайнаар хуваалцах боломжтой эх сурвалжуудыг бэлтгэн гаргадаг.
-
Интернэт дэх сонирхолтой үйл ажиллагаанууд болон эх сурвалжуудыг ашиглан бага насны хүүхэд, өсвөр үеийнхнийг бэлтгэхэд тусал.
Чуулганы дараа
Ерөнхий чуулган нь сүнслэг ойлголт, илчлэлүүд дээр найрлах цаг үе байх боломжтой. Өөрийн олж авсан сүнслэг туршлагуудыг эргэн санахын тулд ямар асуултууддаа хариулт авсан, ямар үг танд сүнслэгээр нөлөөлсөн, мөн хэрхэн сайжрахыг хүсэж байгаагаа тэмдэглэлдээ бичиж болно. Мөн та хайртай хүмүүстэйгээ бодол санаагаа хуваалцаж болно. Чуулган таныг Христэд хэрхэн илүү ойртуулсан тухай мөн Түүнийг болон Түүний бошиглогчдын үгсийг үргэлжлүүлэн дагахын тулд юу хийх талаар бод. Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б. Айринг: “Хэрэв та нар энэ чуулганы илтгэл, дуулал, залбирал болгоныг анхааралтай сонсож, Бурханд итгэх юм бол Түүний хэлэх гэсэн үгийг олж сонсоно. Дараа нь явж, Түүний хий гэснийг хийж чадвал та нарын Түүнд итгэх итгэл өсөж, Түүнийг та нарт итгэж найддаг талаар өөрсдөө олж мэдэн талархах болно (“Бурханд итгэ, тэгээд явж, ажилла,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган) гэж сургасан.
Ерөнхий чуулганы туршлагыг тань баяжуулах нэмэлт эх сурвалжуудыг доор өгөв:
-
“Чуулганыг өөрийн болгох 5 алхам”
-
Хүүхдүүдэд зориулсан ерөнхий чуулганд бэлтгэх нэмэлт үйл ажиллагаа ба түүхүүд
Хэрхэн үзэхээ мэдэхийг хүсвэл “Ерөнхий чуулганыг шууд үзэх буюу сонсох арга замууд”-ыг харна уу.