Гарын авлагууд болон дуудлагууд
14. Ганц бие гишүүд


“14. Ганц бие гишүүд,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“14. Ганц бие гишүүд,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Хүмүүс ярилцаж байгаа нь

14.

Ганц бие гишүүд

14.0

Оршил

Аврагч бүх хүнийг Өөр дээр нь ирж, Өөрийнх нь Сүмд нэгдэхэд урьдаг (2 Нифай 26:24-ийг үзнэ үү). Гэрлэж амжаагүй, гэр бүл нь салсан эсвэл бэлэвсэн эрэгтэй, эмэгтэйчүүд Сүмийн гишүүнчлэлийн томоохон хувийг бүрдүүлдэг. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүн найдвар олж авах нь чухал (Ифер 12:4-ийг үзнэ үү). Дараах мөнхийн үнэнүүд энэхүү найдварыг олж авахад тусална. Үүнд:

  • Сайн мэдээний гэрээнүүдийг итгэлтэй сахидаг хүн бүр өргөмжлөгдөх боломжийг олж авах болно хэмээн судрууд болон хожмын үеийн бошиглогчид баталдаг.

  • Өргөмжлөлийн адислалууд өгөгдөх цаг хугацаа, хэлбэрийн талаар нарийвчлан тодорхойлсон илчлэлт бүрэн өгөгдөөгүй. Гэхдээ эдгээр нь амлагдсан (Мозая 2:41-ийг үзнэ үү).

  • Их Эзэнийг хүлээх гэдэг нь Түүнд үргэлжлүүлэн дуулгавартай байж, сүнслэгээр өсөж хөгжихийг хэлнэ (Исаиа 64:4-ийг үзнэ үү).

  • Бурхан Өөрийн бүх хүүхдэд мөнх амьдралыг санал болгодог. Аврагчийн өгөөмрөөр өгсөн өршөөлийн бэлгийг авахад тэнцэж, Түүний зарлигуудыг дагаж амьдарсан бүх хүн мөнх амьдралыг хүлээн авна. (Мозая 26:30; Моронай 6:8-ыг үзнэ үү.)

  • Эдгээр амлалтад найдах найдлага нь Есүс Христэд итгэх итгэл дээр суурилдаг. Түүний ач ивээл мөнх бус амьдралтай холбоотой бүх зүйлийг залруулдаг (Алма 7:11–13-ыг үзнэ үү).

Бүх гишүүн өөрсдийн гадас, тойрог дахь авралын ажилд туслах нь Бурханд хэрэгтэй (1 Коринт 12:12–27-г үзнэ үү). Ганц бие гишүүдийг удирдах, заах дуудлагад Сүнсний удирдамжаар дууддаг. Дараах дуудлагуудад үйлчлэх нь удирдах дуудлагад тооцогдож болно. Үүнд:

  • Гадас, тойргийн байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөл

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл

  • Бишопын зөвлөхүүд

  • Дээд зөвлөлийн гишүүн

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөхүүд

Энэ бүлэгт:

  • “Ганц бие гишүүд” гэдэг нь одоогоор гэрлээгүй байгаа Сүмийн бүх насанд хүрсэн гишүүдийг,

  • “Ганц бие залуучууд” гэдэг нь 18–30 насныхныг,

  • “Ганц бие насанд хүрэгчид” гэдэг нь 31 ба түүнээс дээш насныхныг хэлнэ.

14.1

Орон нутгийн нэгж дэх ганц бие гишүүд

Ихэнх ганц бие гишүүд бүх насны гишүүд оролцсон орон нутгийн нэгжид явдаг. Тэд төрөл бүрийн нөхцөл байдалд буй хүмүүст үйлчилж, зааж, тэднийг удирдаж, тэдэнтэй хамтран ажиллах боломжтой.

14.1.1

Гадасны удирдлага

14.1.1.1

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд ганц бие гишүүдийг оролцуулахад Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн оролцоо их чухал байдаг.

Гадасны ерөнхийлөгч зөвлөхүүдийнхээ нэгийг мөн дээд зөвлөлийн нэг гишүүнийг ганц бие насанд хүрэгчдэд тусламж дэмжлэг үзүүлэхээр томилж болно. Тэрээр мөн нэг зөвлөхийг болон дээд зөвлөлийн гишүүнийг ганц бие залуучуудад тусламж дэмжлэг үзүүлэхээр томилж болно. Тэр бас гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөс ганц бие насанд хүрэгчид, ганц бие залуучуудад тусламж дэмжлэг үзүүлэх ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилохыг хүсэж болно. Нэг удирдагчийг хоёр бүлэгт хоёуланд нь томилж бас болно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл өсөж буй үеийнхэнд санаа тавих хүрээнд ганц бие залуучуудад чухалчлан санаа тавина.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ганц бие залуучуудад зориулсан үйл ажиллагаануудыг гадасны болон тойргийн түвшинд эсвэл гадас, тойрог хоёр нийлж зохион байгуулах эсэхийг шийддэг. Ганц бие насанд хүрэгчдийн үйл ажиллагааг гадасны түвшинд мөн гадаснууд дунд зохион байгуулж болно. (20-р бүлгийг үзнэ үү.)

Хэрэв тухайн газарт ганц бие гишүүдийн тоо хангалттай байвал гадасны ерөнхийлөгч ганц бие залуучуудын тойрог эсвэл ганц бие насанд хүрэгчдийн тойрог байгуулах санал тавьж болно (14.3-ыг үзнэ үү).

Гадсанд (эсвэл ойролцоох хэд хэдэн гадсанд) ганц бие залуучуудын эсвэл ганц бие насанд хүрэгчдийн тойрог байгуулахад хангалттай тооны ганц бие гишүүд байхгүй байж болно. Энэ тохиолдолд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр бүх гишүүнийг орон нутгийн сонгосон тойргийн гишүүнчлэлд багтахад урих зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгчид олгож болно. Ингэснээр ганц бие насанд хүрэгчид эсвэл ганц бие залуучууд хамтдаа үйлчилж, шүтэн бишрэх боломжтой болно. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл тэдэнд томилогдсон Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй болон Арван хоёрын чуулгын гишүүнтэй зөвлөлдөнө.

14.1.1.2

Гадасны ганц бие залуучуудын болон ганц бие насанд хүрэгчдийн хороо

Ганц бие гишүүд Түүний аврал, өргөмжлөлийн ажилд оролцсоноор Бурханы хүүхдүүдэд үйлчилдэг (1.2; 14.2-ыг үзнэ үү). Тэдэнд энэ ажлыг хийхэд нь туслахын тулд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ганц бие залуучуудын хороо байгуулж болно. Тус хороо нь тойрог бүрийн ганц бие залуучуудын удирдагчдаас бүрдэнэ.

Ганц бие эрэгтэй, эмэгтэй залуучуудыг хороог удирдахаар дуудна. Тэд гадасны зөвлөлд үйлчилнэ.

Хэрэв гадасны хороо байгуулахад ганц бие залуучууд хүрэлцэхгүй бол Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлөөр хөрш гадаснуудтай хамтарсан хороо байгуулж болно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл мөн гадасны ганц бие насанд хүрэгчдийн хороог байгуулж болно. Тус хороо нь тойрог бүрийн хэд хэдэн ганц бие насанд хүрэгчдээс бүрдэнэ. Ганц бие эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгчдийг хороог удирдахаар дуудна. Тэд гадасны зөвлөлд үйлчилнэ.

Хэрэв гадасны хороо байгуулахад ганц бие насанд хүрэгч хүрэлцэхгүй бол Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлөөр хөрш гадаснуудтай хамтарсан хороо байгуулж болно.

Хороонууд нь гишүүдтэй нөхөрлөж; аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь туслах замаар гишүүдийг дэмжихийг эрэлхийлдэг (14.2-ыг үзнэ үү). Тэд сайн мэдээнээс суралцах, үйлчлэх боломжуудыг гаргаж, үйл ажиллагааг төлөвлөдөг.

Тус хороонууд хэрэгцээний дагуу уулзаж хуралдана. Гадасны ерөнхийлөгчийн болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс томилогдсон гишүүн мөн томилогдсон дээд зөвлөх тусламж дэмжлэг үзүүлэхээр эдгээр хуралд оролцож болно.

Боломжтой газруудад ганц бие залуучуудын хороо нь их сургуулийн институтийн хөтөлбөртэй зохицуулж ажиллана.

Ганц бие насанд хүрэгчийн болон ганц бие залуучуудын хороод ерөнхийдөө тус тусдаа ажиллана.

14.1.2

Тойргийн удирдлага

14.1.2.1

Бишопын зөвлөл

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд ганц бие гишүүдийг оролцуулахад бишопын зөвлөлийн оролцоо түлхүүр нь болдог. Тэд ганц бие гишүүдэд тохирох дуудлага, даалгавар өгөхийн тулд тойргийн зөвлөлтэй хамтран ажилладаг. Тэд ганц бие эцэг эхчүүдийн хэрэгцээг тодорхойлж, хангахыг хичээдэг.

Бишопын зөвлөл ерөнхийдөө ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн бүх гишүүнд дэмжлэг үзүүлэхдээ ганц бие гишүүдийг мөн хамруулдаг. Харин өсөж буй үеийнхнийг дэмжих нэн тэргүүний хариуцлагын хүрээнд бишопын зөвлөл дараах зүйлсийг мөн гүйцэтгэдэг. Үүнд:

  • Бишопын зөвлөлийн гишүүн ганц бие залуу бүртэй жилд багадаа нэг удаа уулзана.

  • Бишопын зөвлөл ганц бие залуучуудын аж байдлын талаар тогтмол мэдээ авна. Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид ганц бие залуучуудын хэрэгцээний талаар тойргийн зөвлөлийн хурал дээр ярилцана. Ганц бие залуучуудын хорооны удирдагчдыг оролцуулахаар урьж болно.

  • Бишопын зөвлөл нь тойргийн ганц бие залуучуудын хороог зохион байгуулж болно (14.1.2.4-ийг үзнэ үү). (31 ба түүнээс дээш насны ганц бие насанд хүрэгчдийн хороог гадасны хэмжээнд зохион байгуулдаг.)

14.1.2.2

Ганц бие залуучуудтай ажиллахаар томилогдсон ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд

Ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч тус бус ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг ганц бие залуучуудад туслуулахаар томилж болно. Эдгээр ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд ганц бие залуучуудын хүчирхэг талыг мэдэж авч, тэдний хэрэгцээг хангахад тусалдаг.

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид энэ ажлын талаар тойргийн зөвлөлийн хурал дээр тайлагнана. Тойргийн ганц бие залуучуудын хороо байдаг бол тухайн хорооны удирдагчдыг уг хуралд оролцож, ажлаа тайлагнахад урина.

Тойргийн ганц бие залуучуудын хороо байгуулагдсан бол ерөнхийлөгчийн зөвлөлийн эдгээр гишүүн тэдэнд тусламж дэмжлэг үзүүлнэ (14.1.2.4-ийг үзнэ үү).

14.1.2.3

Ганц бие залуучуудын удирдагчид

Ганц бие олон залуучуудтай тойрогт бишопын зөвлөл ганц бие залуу ах, эгчийг ганц бие залуучуудын удирдагчдаар дуудаж болно. Тэдний үүрэг хариуцлагад дараах зүйлс орно. Үүнд:

  • Ганц бие залуучуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь тусална (14.2-ыг үзнэ үү).

  • Гадасны ганц бие залуучуудын хороонд үйлчилнэ.

  • Хэрэв тойрогт ганц бие залуучуудын хороо байгуулагдсан бол энэ хороог тэргүүлнэ.

  • Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй тогтмол уулзана. Энэ уулзалтаар тэд ганц бие залуучуудын хүчирхэг талын талаар мөн тэдний хэрэгцээг хэрхэн хангах талаар ярилцана. Тэд мөн ганц бие залуучуудад тохинуулахад төвлөрнө.

  • Уригдсан үедээ тойргийн зөвлөлийн хуралд оролцоно.

14.1.2.4

Тойргийн ганц бие залуучуудын хороо

Зарим тойрогт ганц бие залуучууд олон байдаг. Ийм тойрогт ганц бие залуучуудын удирдагчдад тойргийн ганц бие залуучуудын хороо дэмжлэг үзүүлж чадна гэж бишоп үзэж болно. (Ганц бие насанд хүрэгчдийн хороог гадасны хэмжээнд зохион байгуулдаг. 14.1.1.2-ыг үзнэ үү.)

Хорооны гишүүдэд дараах хүмүүс багтана. Үүнд:

  • Тойргийн ганц бие залуучуудын удирдагчид

  • Бишопын зөвлөлийн урьсан бусад ганц бие залуу

  • Ганц бие залуучуудад тусламж дэмжлэг үзүүлэхээр томилогдсон ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөхүүд

14.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох

Бурхан бүх хүнийг Христэд ирж, дараах байдлаар аврал, өргөмжлөлийн ажилд нь оролцоход урьдаг. Үүнд:

  • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах;

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх.

Энэхүү ажилд ганц бие гишүүд гэртээ болон Сүм дээр оролцдог. Тэд ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгт оролцдог. Тэд дуудлага, даалгавар, тохинууллын ажилд үйлчилдэг. Гадас, тойрог нь оролцох сонирхолтой ганц бие гишүүдэд зориулсан үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж болно (14.2.1.3-ыг үзнэ үү).

14.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

14.2.1.1

Гэр бүлийн үдэш ба сайн мэдээнээс суралцах

Удирдагчид эсвэл оролцох хүсэлтэй гишүүд ганц бие насанд хүрэгчдэд мөн ганц бие залуучуудад тусад нь нэг эсвэл түүнээс дээш гэр бүлийн үдшийн бүлэг зохион байгуулж болно. Үүнд оролцох хүсэлтэй хүмүүс ихэвчлэн гэртээ хүүхэдгүй байдаг. Ганц бие залуучууд цөөхөн байдаг гадсанд гэр бүлийн үдшийн бүлэгт хэд хэдэн тойрог хамрагдаж болно.

Үүнчлэн ганц бие гишүүд гэр бүлийн сайн мэдээнээс судлах үйл явцад цахимаар эсвэл биечлэн оролцож болно. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг эх сурвалж болгон ашиглаж болно.

Бүх ганц бие залууг институтэд хамрагдахыг нь дэмждэг (15.2-ыг үзнэ үү).

14.2.1.2

Ням гаргийн анги

Бишопын удирдлагаар тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгч ганц бие залуучуудад зориулсан Ням гаргийн ангийг тусад нь зохион байгуулж болно (13.3.2-ыг үзнэ үү).

14.2.1.3

Үйл ажиллагаа

Гадас, тойргийн удирдагчдын удирдамжин доор ганц бие залуучууд өөрсдөд нь зориулсан үйл ажиллагаануудыг төлөвлөж, оролцож болно. Эдгээр үйл ажиллагааг гадас, тойргийн түвшинд зохион байгуулж болно. Жишээнүүдэд доорх үйл ажиллагаа багтаж болно. Үүнд:

  • Ариун сүмд орох

  • Гэр бүлийн түүхийн ажил

  • Сайн мэдээг хуваалцах

  • Орон нутгийн үйлчлэл

  • Хөгжим ба соёл урлагийн үйл ажиллагаа

  • Спортын үйл ажиллагаа

Гадасны удирдагчдын удирдлаган доор ганц бие насанд хүрэгчид дээрхтэй төстэй үйл ажиллагаануудыг гадасны түвшинд төлөвлөж болно.

Бүсийн далууд гадасны ерөнхийлөгчидтэй хамтран ажиллаж, ганц бие гишүүдэд зориулсан гадас дундын хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулах хороонуудыг байгуулж болно.

Үйл ажиллагаануудыг гадасны эсвэл тойргийн төсвөөс санхүүжүүлдэг. Бүсийн эсвэл гадас дундын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа үед төсвийг гадаснуудын дунд зөв хуваарилах ёстойг удирдагчид анхаарах хэрэгтэй.

Үйл ажиллагааны санхүүжилт нь 20.2.6 дахь бодлого журамтай нийцэж байх ёстой. Тодорхой нөхцөлд, бүсийн эсвэл гадас дундын үйл ажиллагааны зарим зардлыг гишүүд гаргаж болно. Удирдагчид бүх хүнийг оролцуулахад анхаарна.

Үйл ажиллагааны нэмэлт удирдамжийг 20.2; 20.3-аас үзнэ үү.

Зураг
Хөл бөмбөг тоглож буй хүмүүс

14.2.2

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

14.2.2.1

Үйлчлэл

Есүс Христийн бүх шавийн адилаар хувиараа болон бүлгээрээ бусдад үйлчлэх боломж ганц бие гишүүдэд тогтмол гарч ирдэг. Орон нутагтаа үйлчлэх нь ганц бие залуучуудад сүнслэгээр өсөхөд тусалдаг чухал арга замын нэг юм.

Үйлчлэл дараах зүйлс дээр төвлөрч болно. Үүнд:

  • Халамж ба бие даасан байдал

  • Гэр бүлийн түүх

  • Олон нийтийг хамарсан ажил

  • Сайн мэдээг хуваалцах

  • Шинэ болон эргэн ирж байгаа гишүүдийг хүчирхэгжүүлэх

  • Орон нутагтаа эсвэл өөр газруудад хүмүүнлэгийн ажилд оролцох

Боломжтой газруудад JustServe.org дээр хувиараа болон бүлгээрээ үйлчилж болох боломжуудыг санал болгодог.

14.2.2.2

Тохинуулал

Ганц бие ах болгонд тохинуулагч ахыг, ганц бие эгч болгонд тохинуулагч эгч болон ахыг томилдог. Даалгаврыг хувь хүн бүрд оноож өгдөг бөгөөд бүлгээр юм уу амьдардаг орон сууцаар нь бөөнд нь өгдөггүй. (21-р бүлгийг үзнэ үү);

14.2.3

Сайн мэдээг хүлээн авахад бүх хүнийг урих

Ганц бие гишүүдэд бүх хүнийг Есүс Христийн сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад урих боломж байдаг. Тэд үүнийг сайн мэдээг хуваалцах, шинэ болон эргэн ирж байгаа гишүүдийг хүчирхэгжүүлэх, оролцохгүй байгаа хүмүүст хүрч ажиллах замаар гүйцэтгэнэ. (23-р бүлгийг үзнэ үү.)

Зарим ганц бие залуу ойр ойрхон шилжин нүүдэг. Ганц бие залуучууд гадсан дахь бусад ганц бие залууг олж, урихын тулд үе үе үйл ажиллагаа зохион байгуулж болно. Ийм үйл ажиллагааг хөрш залгаа гадаснуудтай хамтран зохион байгуулж болно.

Ганц бие залуучууд бүрэн цагийн номлогчидтой хамтран зааж мөн тэднийг дэмжихэд онцгойлон тусалж чадна.

14.2.4

Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх

Ганц бие гишүүд гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд хувиараа болон бүлгээрээ тусалж чадна. Жишээлбэл, тэд дараах зүйлсийг хийж болно. Үүнд:

  • Ариун сүмийн хишиг хүртэх гэх мэт ёслолуудыг хүлээн авснаар Бурхантай гэрээнүүд байгуулахад бэлдэх (27.2.2-ыг үзнэ үү)

  • Ариун сүмийн ёслолын ажилтнаар эсвэл сайн дурын ажилтнаар үйлчлэх (25.5-ыг үзнэ үү)

  • Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ёслолуудад оролцох

  • Төрөл садан, өвөг дээдсийнхээ талаар мэдэж авах (Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд-ийг үзнэ үү)

  • Ариун сүмийн ёслол хэрэгтэй өвөг дээдсээ олж тодорхойлох (FamilySearch.org-ийг үзнэ үү)

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхөөр үйлчлэх (25.2.4-ийг үзнэ үү)

  • Индексжүүлэлтэд оролцох (FamilySearch.org/indexing-ийг үзнэ үү)

14.3

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Ганц бие залуучуудын гадас ба тойрог ганц бие насанд хүрэгчдийн тойрог

Ихэнх ганц бие гишүүн орон нутгийн тойрогт хамрагддаг. Хоорондоо ойрхон амьдардаг ганц бие гишүүд олон байдаг тохиолдолд санваарын удирдагчид дараах нэгжүүдийг байгуулах санал гаргаж болно. Үүнд: Эдгээр нэгж 37-р бүлэг дэх нөхцөлийг хангасан байна.

  • 18–30 насныханд зориулж ганц бие залуучуудын тойрог (37.2-ыг үзнэ үү)

  • 18–30 насныханд зориулж ганц бие залуучуудын гадас (37.3-ыг үзнэ үү)

  • 31–45 насныханд зориулсон ганц бие насанд хүрэгчдийн тойрог (37.5-ыг үзнэ үү)

Эдгээр нэгж нь аль болох Сүмийн тогтсон хөтөлбөрийг ашиглана. Тэд энэхүү гарын авлага дээрх удирдамжийг баримтална.

Боломжтой гишүүд хэрэв ганц бие залуучуудын эсвэл ганц бие насанд хүрэгчдийн тойрог байдаг бол үүний гишүүн болохыг сонгож болно. Эсвэл тэд орон нутгийнхаа тойргийн гишүүн байхыг сонгож болно.

Ганц бие залуучуудын эсвэл ганц бие насанд хүрэгчдийн тойргийн гишүүнчлэл түр хугацааных байдаг. Тухайлбал:

  • Ганц бие гишүүн гэрлэснээр орон нутгийн нэгжийн гишүүн болдог.

  • Ганц бие залуучуудын тойргийн гишүүн 31 нас хүрээд, ганц бие насанд хүрэгчдийн тойргийн (хэрэв амьдардаг газар нь байдаг бол) эсвэл орон нутгийн тойргийн гишүүн болдог.

  • Хэрэв ганц бие насанд хүрэгчдийн тойргийн гишүүн 46 нас хүрсэн бол орон нутгийн нэгжийн гишүүн болдог.

Тойрог шилжих үед гишүүн ба түүний удирдагчид орон нутгийн тойргийн удирдагчидтай холбогдоно. Шинэ тойргийн удирдагчид түүнд тохинуулах ахыг болон эгчийг томилдог. Тэд гишүүнд тухтай мэдрэмж төрүүлэх үүднээс тойргийн ажил хэрэгт оролцуулахад туслах дуудлага эсвэл үүрэг даалгаврыг төлөвлөдөг.

14.4

Нэмэлт удирдамж ба бодлого журам

14.4.1

Цугларах газар

Цугларах газар бол ганц бие залуучууд, тэдний найзуудын цугларч дараах үйл ажиллагаанд оролцож, нөхөрлөж болох сонгогдсон байршил юм. Үүнд:

  • Сайн мэдээнээс суралцах, тухайлбал институт

  • Бие даах чадварын ангиуд болон боловсролын боломжууд мөн дэмжих бүлгүүд

  • Үйлчлэл ба үйл ажиллагаа

  • Сайн мэдээг хуваалцах мөн орон нутгийн хүмүүстэй харилцах

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил

  • Сүмийн бусад хөтөлбөр

Бүх цугларах газрыг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл батлах ёстой. Цугларах газрууд нь гадасны ерөнхийлөгчийн болон бишопын хяналтад байна. Эдгээр нь цуглааны байр эсвэл институтийн байр зэрэг Сүмийн баригдсан барилгууд байна. Ганц бие залуучуудад зориулан цугларах газрыг байгуулах хүсэлтэй гадасны ерөнхийлөгч Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд хандана.

14.4.2

Даваа гаргийн орой

Зөвхөн ганц бие залуучуудын тойрог болон ганц бие насанд хүрэгчдийн тойрог даваа гаргийн орой мөн Сүмийн байранд үйл ажиллагаа явуулж болно (20.5.3-ыг үзнэ үү).

14.4.3

Нэмэлт ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг

Гадасны ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр ганц бие гишүүдийн тойргийн бишоп нэгээс илүү Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгыг зохион байгуулж болно. (8.1.3; 9.1.3-ыг үзнэ үү.)

14.4.4

Ганц бие гишүүдийн нэгжид үйлчлэхээр дуудагдсан гишүүд

Ганц бие гишүүдэд зориулсан нэгжийн зөвхөн гадасны ерөнхийлөгчийг болон бишопыг орон нутгийн тойргоос дууддаг. Сүнсний удирдамжаар бусад олон дуудлагад ганц бие гишүүдэд зориулсан нэгжээс дуудаж болно.

Орон нутгийн тойргоосоо ганц бие гишүүдийн нэгжид үйлчлэхээр дуудагдсан хүмүүс ихэвчлэн гурваас таван жилээс илүүгүй хугацаанд үйлчилдэг. Энэ хугацаанд бусад дуудлагад үйлчилсэн хугацааг оруулж тооцно.

Гишүүдийг ганц бие гишүүдийн нэгжид үйлчлүүлэх хүсэлт яригдах үед орон нутгийн гадасны удирдагчид дэмжлэг үзүүлбэл зохино. Гэхдээ гишүүний нөхцөл байдлыг ойлгохын тулд удирдагчид хамтдаа зөвлөлдөнө.

Дуудлагыг хувь хүнд эсвэл гэр бүлийн хосод өгч болно. Зарим тохиолдолд эхнэр, нөхрийн аль нэг нь ганц бие гишүүдийн тойрогт үйлчилж байхад нөгөө нь орон нутгийн тойрогтоо үлдэх шаардлага гардаг.

Бишопын болон түүний гэр бүлийн гишүүнчлэл ерөнхийдөө ганц бие гишүүдийн тойрогт үйлчилж байх үед орон нутгийн тойрогтоо үлддэг. Түүнчлэн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл, дээд зөвлөлд эсвэл гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд орон нутгийн тойргоосоо гадна үйлчилдэг гишүүдийн хувьд ч мөн адил байна. Эдгээр гишүүн болон тэдний гэр бүлийнхэн аравны нэг, өргөлөө харьяалагддаг тойрогтоо төлнө. Тэд мөн харьяа гадас, тойргийнхоо удирдагчидтай ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагад орно.

14.4.5

Сургуулийн амралт

Боломжтой бол ганц бие залуучуудын тойрог сургуулийн амралтын үеэр ажиллах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд ганц бие залуучуудын хэд хэдэн тойрог хамтдаа цугларч болно. Энэ тохиолдолд тойргууд бүртгэл, ирц, санхүүгээ тус тусдаа хөтөлнө.

14.4.6

Ганц бие залуучуудын гадас, тойрог дахь ярилцлага

Ихэнх тохиолдолд гадасны ерөнхийлөгч дараах гишүүдтэй ярилцана. Үүнд:

  • Хишиг хүртэх

  • Ханьтайгаа лацдан холбогдох

  • Мелкизедек санваар хүлээн авахаар санал оруулж байгаа

  • Номлолд үйлчлэхээр санал оруулж байгаа

Онцгой нөхцөлд ганц бие залуучуудын гадасны ерөнхийлөгч эдгээр ярилцлагын заримыг явуулах эрхийг зөвлөхдөө олгож болно.

Ганц бие залуучуудын том тойргуудад бишоп гишүүдтэй дараах ярилцлага явуулах эрхийг зөвлөхүүддээ олгож болно. Үүнд:

  • Хишиг хүртэх

  • Ханьтайгаа лацдан холбогдох (26.3.1-ийг үзнэ үү.)

14.4.7

Ганц бие гишүүд үйл ажиллагаанд оролцох

Эхнэр, нөхрөөсөө тусдаа амьдардаг эсвэл гэр бүлээсээ салах гэж байгаа бол уг хүн орон нутгийн тойрогт хамрагдана. Тэрээр гэрлэлтээ хуулийн дагуу цуцлуулсны дараа ганц бие гишүүдэд зориулсан тойрогт эсвэл үйл ажиллагаанд оролцож болно.

Зураг
Хүүхдүүдэд ном уншиж өгч буй эмэгтэй

14.4.8

Ганц бие эцэг эхчүүд

Гишүүд болон удирдагчид ганц бие эцэг эхчүүдийн тодорхой хэрэгцээг тодорхойлж, хангахыг хичээдэг. Хүүхэд нь гэртээ байдаг ганц бие эцэг эхчүүд ихэвчлэн орон нутгийн тойрогтоо хамрагддаг. Ингэснээр хүүхдүүдэд нь Хүүхдийн хэсэгт болон өсвөр үеийн байгууллагад идэвхтэй оролцох боломж олддог. Ганц бие эцэг эхчүүд ганц бие залуучуудын эсвэл ганц бие насанд хүрэгчдийн тойргийн үйл ажиллагаанд оролцож болно.