Сүмийн сэтгүүлийн тухай
Найз: Дэлхий даяар хэвлэгддэг хүүхдийн сэтгүүл
Найз сэтгүүлийн тухай


Найз: Дэлхий даяар хэвлэгддэг хүүхдийн сэтгүүл,” 2021 оны 1-р сар.

Найз: Дэлхий даяар хэвлэгддэг хүүхдийн сэтгүүл

Есүсийг хамтдаа дагах нь

Зураг
Найз сэтгүүлийг барьж буй охин

Дэлхий даяар хэвлэгддэг сэтгүүл

Найз сэтгүүл дэлхийн өнцөг булан бүрд буй хүүхдүүдийг Есүсийг хамтдаа дагахад урьдаг. Дугаар бүр нь судрын түүхүүд, бошиглогчид, Сүмийн бусад удирдагчийн хүүхдэд ээлтэй захиас, тоглоом, буддаг хуудаснууд мөн Аврагчид итгэх итгэлээ үйлдэл болгож байгаа дэлхийн өнцөг булан бүрд буй хүүхдүүдийн түүхүүдийг багтаадаг. Найз сэтгүүл 48 хэлээр орчуулагддаг бөгөөд итгэлийг бэхжүүлсэн сэтгэл татам агуулгыг багтаадаг.

Бүх насны хүүхдүүдэд зориулав

Том хүүхдүүдэд болон бага насны хүүхдүүдэд онцгойлон зориулсан хэсгүүд бүхий Найз сэтгүүлийн дугаар бүр нь бүх насны хүүхдүүдэд зориулсан гэр бүлийн үдэш, Ирээд, Намайг дага хичээлийг хөгжилтэй болгох санаануудыг агуулдаг. Найз сэтгүүл хүүхдүүдэд болон гэр бүлүүдэд бичиг үсгийн чадвараа дээшлүүлэх, сайн мэдээний ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний Аврагч, найз Есүс Христтэй ойртоход тусалж чадна.

Эцэг эх, багш нарт зориулав

Эцэг эх, багш нар Ирээд, Намайг дага гарын авлага дээр буй судруудыг заахад тус сэтгүүлийг ашиглаж болно. Сэтгүүлийн өгүүллүүдийг заах хүчирхэг хэрэгсэл болгон ашиглаж болно мөн хүүхдүүдтэй тэдний туршлагын талаар ярих харилцан яриагаа эхлүүлэхэд ашиглаж болно.

Видео ба илүү дэлгэрэнгүй

Найз сэтгүүл хүүхдүүдэд зориулсан судрын түүхийн видеонууд болон дагаж дуулах видеонууд мөн эмзэг сэдвүүдийн тухай зөвхөн цахим хэлбэртэй түүхүүдийг агуулдаг. Видеог болон илүү ихийг ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрээс олох боломжтой.

Бид та бүхнээс хариу сонсохыг тэсэн ядан хүлээж байна!

Найз сэтгүүл нь дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдэд юу тохиолдож буй талаар сонсгохыг хүсдэг! Дараахаас алиныг нь ч бидэн рүү илгээж болно. Үүнд:

  • Хэцүү байсан ч гэсэн зөвийг сонгосон үе

  • Ариун сүмд буй өөрийн гэрэл зураг эсвэл зурсан зураг

  • Хэн нэгэнд тусалсан үе

  • Гэр бүлийнхэн тань Найз сэтгүүлийг хэрхэн ашигладаг тухай жишээ (зургаа хавсаргана уу!)

  • Судрын түүх, Есүс, ариун сүм зэргийг харуулсан зураг эсвэл өөр бүтээл зэргийг илгээнэ үү.

Түүх эсвэл бүтээлээ friend@ChurchofJesusChrist.org хаягаар илгээгээрэй.