“11-р хичээл: Миний хийдэг зүйлс,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“11-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 11
My Activities
Зорилго: Би хэн нэгний одоо юу хийж байгааг мөн түүний хийж хэвшсэн зүйлийн талаар ярьж сурна.
Personal Study
A-аас E хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ
Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх
Jesus Christ can help me do all things as I exercise faith in Him.
Би Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр Тэрээр надад бүх зүйлийг хийхэд тусалж чадна.
Нифай Мормоны Номд бошиглогч байсан. Нифайг бага байхад түүнд төдийгүй түүний ах нарт нэгэн ариун нандин номыг авчрахыг зарлиглажээ. Энэ ном Бурханы төлөвлөгөө болон Есүс Христийн үүргийн тухай сургасан байсан тул чухал ном байв. Номыг Лебен хэмээх ёс бус нэгэн эзэмшдэг байсан. Нифай ах нарынхаа хамтаар тэрхүү номыг өгөхийг гуйжээ. Лебен үгүй гэв. Нифай ах нартайгаа хамт худалдаж авахыг оролдов. Лебен татгалзаад зогсохгүй тэдний бүх мөнгийг хулгайлжээ. Хоёр удаа бүтэлгүйтсэний дараа Нифайн ах нар уурсан, болихоор шийдэв.
Нифай ах нартаа хандаж, “Иерусалим өөд дахин явцгаая, мөн Их Эзэний зарлигуудыг сахихдаа итгэлтэй байцгаая; учир нь болгоогтун тэрээр бүхий л дэлхийнхнээс илүү чадалтай” (1 Нифай 4:1) гэж хэлээд, тэдэнд урам зориг өгөв.
Бурханд итгэх Нифайн итгэл түүнд гурав дахь удаагаа оролдож үзэхэд тусалсан. Энэ удаа тэрээр Бурханы тусламжтай ариун нандин номыг авч чаджээ. Хийх гэж оролдоод үзэх, зарим тохиолдолд бүтэлгүйтэх нь хэцүү зүйлсийн нэг хэсэг байдаг гэдгийг Нифайд тохиолдсон энэ явдал бидэнд заадаг. Гадаад хэл сурах нь хэцүү бөгөөд сурахад хэдэн зуун цаг зарцуулах хэрэгтэй болдог. Та өмнө нь англи хэл сурахаар хичээсэн боловч олигтой амжилт олоогүй байж ч магадгүй. Та долоо хоног тутмын цуглаандаа очоогүй эсвэл судлахаа мартсан байж болно. Бүтэлгүйтсэн үедээ дахин оролдоод үз. Та Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлбэл Тэрээр бүтэлгүйтлийг амжилт болгон хувиргаж чадна.
Ponder
-
Бид бүтэлгүйтсэн үедээ хэрхэн Нифайн адил хичээсээр байх вэ?
-
Бидний Есүс Христэд итгэх итгэл бүтэлгүйтлээсээ суралцахад маань хэрхэн тусалдаг вэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Англи хэл мэддэг хүнтэй ярилцах, мессеж илгээхдээ эдгээр шинэ үгийг ашиглахыг хичээ.
|
now |
одоо |
Verbs/Verbs + ing
|
come home/coming home |
гэртээ ирдэг/гэртээ ирж байна |
|
do homework/doing homework |
гэрийн даалгавар хийдэг/гэрийн даалгавраа хийж байна |
|
eat dinner/eating dinner |
оройн хоол зооглодог/оройн хоол зооглож байна |
|
exercise/exercising |
дасгал хийдэг/дасгал хийж байна |
|
get ready for bed/getting ready for bed |
унтахад бэлэн болдог/унтахад бэлэн болж байна |
|
go to bed/going to bed |
орондоо ордог/орондоо орж байна |
|
make lunch/making lunch |
өдрийн хоол хийдэг/өдрийн хоол хийж байна |
|
pray/praying |
залбирдаг/залбирч байна |
|
relax/relaxing |
амардаг/амарч байна |
|
take a nap/taking a nap |
дуг хийдэг/дуг хийж байна |
|
take a walk/taking a walk |
алхдаг/алхаж байна |
|
visit my friends/visiting my friends |
найзындаа зочилдог/найзындаа зочилж байна |
|
watch movies/watching movies |
кино үздэг/кино үзэж байна |
|
work/working |
ажилладаг/ажиллаж байна |
Time
|
morning |
өглөө |
|
afternoon |
үдээс хойш |
|
evening |
орой |
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загваруудыг ашиглан дадлага хий.
Q: What are you doing now?A: I am (verb + ing).
Questions
Answers
Examples
Q: What are you doing now?A: I am relaxing.
Q: What are they doing now?A: They are making dinner.
Q: What is he doing now?A: He is visiting his friends.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загваруудыг ашиглан дадлага хий. Группийн уулзалтад орохоос өмнө харилцан ярианы группийн үйл ажиллагаа 1, 2-ыг хийж гүйцэтгээд үз.
Q: When do you (verb)?A: I (verb) in the (time).
Questions
Answers
Examples
Q: When do you work?A: I work in the morning.
Q: When do they eat dinner?A: They eat dinner in the evening.
Q: When does she do homework?A: She does homework in the afternoon.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.
Additional Activities
englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.
Act in Faith to Practice English Daily
Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.
Conversation Group
Discuss the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ
(20–30 minutes)
-
Энэ хичээлийн Суралцах зарчмыг чанга унш.
-
Асуултуудыг ярилц.
Activity 1: Practice the Pattern
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.
Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
Зургуудыг хар. Зураг дээрх хүмүүс одоо юу хийж байгаа талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
Example 1: Igor
-
A: What is Igor doing now?
-
B: He is eating lunch.
Example 2: Hua and Bao
-
A: What are Hua and Bao doing now?
-
B: They are cooking dinner.
Image 1: Imani
Image 2: Sophie
Image 3: Raquel and Vinny
Image 4: Lily and Suri
Image 5: Luis’s Family
Image 6: Maria’s Family
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Зургуудыг хар. Зураг тус бүр дэх үйл ажиллагааг та хэзээ хийдэг талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
Example
-
A: When do you do homework?
-
B: I do homework in the evening.
Image 1
Image 2
Image 3
Image 4
Image 5
Image 6
Image 7
Evaluate
(5–10 minutes)
Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.
Evaluate Your Progress
I can:
-
Say what I am doing now.
Миний одоо юу хийж байгааг хэл.
-
Talk about what others are doing now.
Бусад хүний одоо юу хийж байгаа талаар ярилц.
-
Describe daily routines.
Миний өдөр тутмын дадаж хэвшсэн үйлдлийг дүрслэн хэл.
Evaluate Your Efforts
Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:
-
Суралцах зарчмыг судал.
-
Үг цээжил.
-
Загвар өгүүлбэрүүдийг давт.
-
Өдөр бүр давт.
Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бодож үз.
Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.
Act in Faith to Practice English Daily
“Есүс Христийн ачаар, алдаа дутагдал маань биднийг тодорхойлох ёсгүй. Харин энэ нь биднийг цэвэршүүлж чадна” (Дийтр Ф.Угдорф, “Бурхан бидний дунд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 6).