Сургалтын шинэчлэлт (2024)
Сургалтын шинэчлэлт
EnglishConnect-ын шинэчлэгдсэн эх сурвалжуудыг танилцуулах нь
EnglishConnect материалын шинэчлэгдсэн цахим хувилбарууд одоо англи хэлээр Gospel Library апп болон ChurchofJesusChrist.org дээр гараад байна. Уг шинэчлэлтүүд нь суралцагч, багш, удирдагчдыг дэмжих сайжруулалтыг тусгасан болно. Өдөр тутмын дасгал ажил, орчуулгын дэмжлэг, судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцах зарчмуудын эх сурвалжуудыг жишээ болгон оруулсан. Englishconnect.org/updates хаягаар нэмэлт мэдээлэл авна уу.
Эдгээр шинэчлэлтийг 40 гаруй нэмэлт хэл рүү орчуулж байна. Хянаж зассан цахим болон хэвлэмэл хувилбаруудыг орон нутгийнх нь хэл дээр гарах үед орон нутгийн удирдагчдад мэдэгдэх болно. Гишүүд болон номлогчид шинэчлэгдсэн хувилбарыг бэлэн болтол EnglishConnect-ын материалын одоо ашиглаж буй хувилбарыг үргэлжлүүлэн ашиглах хэрэгтэй.
Gospel Library аппликэйшнаас EnglishConnect-ын шинэ материалыг судлаарай:
EnglishConnect суралцагчийн гарын авлагыг цахимаар ашиглахыг санал болгож байгаа бөгөөд та store.ChurchofJesusChrist.org (Gospel Study > Manuals and Guides > EnglishConnect) хаягаар онлайн дэлгүүрт худалдаалж буй хэвлэмэл материалыг захиалж болно.
Багш нар шинэчлэгдсэн эх сурвалжаар харилцан ярианы бүлгүүдийг удирдан явуулахаар бэлтгэж байхдаа Багшийн сургалтын видеонуудаа давтаж харах нь зүйтэй.
EnglishConnect-ын материалын хуучин хэвлэлээ солино уу.
EnglishConnect-ын материалын хуучин хэвлэл одоо тасарсан. Эдгээр эх сурвалж солигдсон ч онлайн дэлгүүрт нөөц байгаа үед эсвэл шинэчлэгдсэн хэвлэлийг худалдан авах боломжтой болтол хуучин хэвлэлийг худалдан авч болно.
EnglishConnect-ын одоо хичээллэж байгаа бүлгүүд бүлгээ дуустал EnglishConnect-ын материалын хуучин хэвлэлээ үргэлжлүүлэн ашиглах эсвэл шинэчлэгдсэн цахим хувилбарыг худалдаанд гармагц ашиглаж эхэлж болно.