Бяцхан горхи урсаж байна
    Footnotes

    116

    Бяцхан горхи урсаж байна

    Сэргэлэн

    1. Уулнаас нэг бяцхан горхи

    Урсаж байна. Урсаж байна.

    “Усаа өгье” хэмээн

    Хурдлан урсахдаа хэлнэ.

    Тэр жижигхэн ч урсах газар

    бүрд зүлэг ногоорч сэргэнэ.

    [Chorus]

    Өдөр бүр өгөөмөр байя!

    Бүгдээрээ хамтдаа дуулцгаая.

    Өдөр бүр өгөөмөр байя!

    Хамтдаа дуулцгааяа.

    2. Зөөлөн шиврээ бороо

    Дусалж байна. Дусалж байна.

    “Усаа өгье” хэмээн

    Дуслан унахдаа хэлнэ.

    Шиврэн орох бороон дуслууд

    Гоёхон цэцэгсийг сэргээнэ.

    [Chorus]

    Өдөр бүр өгөөмөр байя!

    Бүгдээрээ хамтдаа дуулцгаая.

    Өдөр бүр өгөөмөр байя!

    Хамтдаа дуулцгааяа.

    3. Есүс бидэнд бүхнийг

    Өгсөн юм. Өгсөн юм.

    Тийн бид яг Есүс шиг

    Бусдад өгөх хэрэгтэй.

    Байгаль дэлхийгээс суралцаж

    Бид өгөөмөр байж чадна.

    [Chorus]

    Өдөр бүр өгөөмөр байя!

    Бүгдээрээ хамтдаа дуулцгаая.

    Өдөр бүр өгөөмөр байя!

    Хамтдаа дуулцгааяа.

    Үг: Фэнни Ж.Кросби, (1820–1915)

    Ая: Виллиам Б.Брэдбури, (1816–1868). Найруулга © 1989 IRI

    Deuteronomy 16:17

    Acts 20:35