1 Нифай 11: “Бурханы хүлцлийг болгоогтун!” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
1 Нифай 11: “Бурханы хүлцлийг болгоогтун!” Мормоны Номын багшийн гарын авлага
1 Нифай 11
“Бурханы хүлцлийг болгоогтун!”
Судрууд бидэнд энэ амьдралдаа таашаах бүхнээс “хамгийн ихээр хүслийг татагч” мөн “бодгальд хамгийн их баясгалант” зүйл гэж юу болохыг заадаг (1 Нифай 11:22–23). Нифай тэнгэр элч нартай ярилцсанаар ертөнцийн Аврагчийн үзэгдлийг үзсэн бөгөөд хамгийн их баяр хөөр авчрах зүйл болох Бурханы хайрын талаар өөрийн гэсэн ойлголтыг хүлээн авсан. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг гэх хайрыг мэдрэхэд тусална.
Бурханы хайрын ач холбогдол
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөх Сюзан Х.Портэр эгч ийн хэлсэн.
Бурханы хүүхдийн хувьд та хэрхэн бүрэн дүүрэн хайрлуулдгаа мэдэж, ойлгох үед энэ нь бүхнийг өөрчилдөг. (Сюзан Х.Портэр, “Бурханы хайр: Бодгальд хамгийн их баясгалант болой,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган)
-
Хэн нэгэн Бурханы өөрийг нь хайрлах хайрыг мэдэж, ойлговол юу өөрчлөгдөж болох вэ?
-
Бурханы хайрыг мэдрэх нь амьдралд тань хэрхэн нөлөөлөх вэ?
Та Бурханы хайрыг амьдралдаа хэрхэн мэдэрдэг тухайгаа тунгаан бод. 1 Нифай 11-ийг судалж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг хайрлах хайрын баталгааг эрэлхийл.
Нифайн үзэгдэл
-
Та 1 Нифай 8-р бүлэгт цэдэглэгдсэн Лихайн зүүдний ямар гол бэлгэ тэмдгүүдийг санаж байна вэ?
Нифай эцгийнхээ зүүдний утгыг ойлгохыг чин сэтгэлээсээ хүсэж, Их Эзэн өөрт нь мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байсан. Түүнийг зүрхэндээ тунгаан байхад Их Эзэний Сүнс үзэгдэж, амьдралын модыг харуулсан. Нифайг модны тайлбарыг олж мэдэхээр асуухад үзэгдэлд харсан зүйлийн тухай илүү ихийг олж мэдэхэд нь туслахаар тэнгэр элч үзэгдсэн (1 Нифай 11:1–14-ийг үзнэ үү).
Модны утга учрыг ойлгоход нь туслахаар тэнгэр элч Нифайгаас асуулт асуужээ. 1 Нифай 11:16-г уншиж, ямар асуулт асуусныг олж мэд.
-
16-р шүлэг-ийн асуултад та хэрхэн хариулах вэ?
17-р шүлэг-ээс Нифайн хариултыг унш.
-
17-р шүлэг дэх Нифайн хариултаас юу танд онцгой санагдсан бэ?
“Хүлцэл” гэдэг үг нь нэр хүнд, сүр жавхлангаас өөрийн хүслээр татгалзах гэсэн утгатай. Жишээлбэл: Аврагчийн Өөрийн шавь нарын хөлийг угаасан үйлдлийг хүлцэл хэмээн тооцож болох юм (Иохан 13:3–17-г үзнэ үү). Эдгээр шүлэгт Бурханы хүлцлийг тайлбарлахын зэрэгцээ Тэнгэрлэг Эцэгийн хүлцлийн тухай өгүүлж болох тул энэ хичээлээр Есүс Христийн хүлцэлд гол анхаарлаа хандуулна.
Нифайн юу харсныг 1 Нифай 11:13–23-аас уншиж, Бурханы хүлцлийг харуулах баримтыг олж мэд.
-
Бурханы хүлцлийн ямар ямар баримтыг та олж мэдсэн бэ?
-
Бурханы хүлцлийн талаар та ямар үнэнийг мэдэж авсан бэ?
Бурханы хүлцэл Түүний биднийг хайрлах хайрыг илэрхийлнэ гэсэн нэг үнэнийг бид мэдэж авна.
-
Аврагч төрсөн нь энэ үнэнийг хэрхэн илэрхийлсэн гэж та бодож байна вэ?
1 Нифай 11:26–33-ыг уншаад, Есүс Өөрийн хайрыг хүн төрөлхтөнд үзүүлэхийн тулд хүлцсэн бусад арга замыг олж мэд.
Аврагчийн амьдралыг тусгасан дүр зургуудыг та эдгээр шүлгээс олж харахыг хүсэж болох юм.
Биднийг хайрлах Аврагчийн хайрыг харахад туслах үйл явдлуудын талаар Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн хэлснийг унш. Эсвэл та ChurchofJesusChrist.org дээрх “Өдөр бүр мөнх байдлын дагуу амьдрах нь” видеог 4:01-4:43-ын хооронд үзэж болно.
Аврагчийн даруу байдлын үлгэр жишээ, бүх хүн төрөлхтний төлөө хийсэн золиос бол түүхэн дэх хамгийн агуу үйл явдал юм. Бурхан Тэргүүтэний гишүүн болох Аврагч хүртэл бяцхан хүүхэд болон дэлхийд мэндэлж, ах, эгч нартаа зааж, тэднийг анагаан, эцэст нь Цагаатгалаа гүйцэлдүүлэхийн тулд Гетсеманид болон загалмай дээр үгээр илэрхийлшгүй зовлон шаналал амсах амьдралаар амьдрахыг хүссэн юм. Христийн хайрлах сэтгэлээр, даруу байдалд хийсэн энэ үйлдлийг хүлцэл гэж нэрлэдэг. Тэрээр энэ бүхнийг Бурханы бүтээсэн эсвэл бүтээх бүх эрэгтэй, эмэгтэй хүний төлөө хийсэн. (Квинтин Л.Күк, “Өдөр бүр мөнх байдлын дагуу амьдрах нь,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 44)
-
Ахлагч Күкийн мэдэгдэл Бурханы хүлцлийг ойлгоход танд хэрхэн тусалсан бэ?
Аврагчийн хүлцлийн адислал үргэлжилсээр
Аврагчийн хүлцэл өнөөг хүртэл Түүний хайрын баталгаа болсон хэвээр байна.