Сэдэв
Аароны санваарын чуулгын уриа


Аароны санваарын чуулгын уриа

Аароны санваарын чуулгын уриа

Би Бурханы хайртай хүү бөгөөд Түүнд надаар хийлгэх ажил байгаа.

Би гэртээ байхаасаа л эхэлж бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа Бурханыг хайрлан, гэрээнүүдээ сахиж, бусдад үйлчлэхийн тулд Түүний санваарыг ашиглах болно.

Би өдөр бүр үйлчилж, итгэлээ хөгжүүлж, наманчилж, сайжрахыг хичээхийн хэрээр ариун сүмийн адислалуудыг болоод сайн мэдээний төгсөшгүй баяр баясгаланг хүлээн авах боломжтой болно.

Би Есүс Христийн жинхэнэ шавь байснаараа хичээнгүй номлогч, эхнэртээ үнэнч хань, гэр бүлдээ хайртай эцэг хүн болоход бэлдэнэ.

Би бүх хүнийг Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад урьснаар Аврагчийг эргэн ирэхэд дэлхийг бэлтгэхэд тусална.