2021
Бошиглогчид ба илчлэлт
2021 оны 1-р сар


Эцэг эхчүүдэд

Бошиглогчид ба илчлэлт

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,

Сургаал ба Гэрээ нь Их Эзэнээс ирсэн илчлэлтүүдийн цуглуулга юм. Эдгээрийг судлах нь зөвхөн Аврагчийн бошиглогчдодоо хандан ярьснаар бус, харин тэднээр дамжуулан бидэнтэй адил Сүмийн ердийн гишүүдэд хандан ярих Түүний дуу хоолойг мэдэж авах онцгой боломжийг бидэнд олгодог.

Энэ сард Сүмийн сэтгүүлүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах олон боломжийг танд олгох бөгөөд эдгээрт илчлэлтийн тухай, илчлэлт хэрхэн ажилладаг мөн Бурхан тэдэнтэй ярихад бэлэн байдаг талаар орсон.

Сайн мэдээний ярилцлага

Түүний амлалт дахь амар амгалан (Сургаал ба Гэрээ 6)

2-р хуудсан дээрх зурагт хуудсыг үзүүлээд, 6-р хэсгээс Аврагчийн хэлсэн үгсийг уншина уу. Энэ амлалтыг 1829 оны 4-р сард Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгсөн юм. Энэ үед Иосеф дөнгөж 23 настай байсан ч аль хэдийн эсэргүүцэл, хавчлага гадуурхалтай тулгарч үзсэн байв. Эдгээр үг Иосеф, Оливер хоёрт хэрхэн тусалсан байж болох вэ? Эдгээр үг таны амьдралын сорилт бэрхшээлд хэрхэн хамаарч болох вэ? Бид эдгээр амлагдсан адислалыг хүлээн авахын тулд юу хийж чадах вэ?

Бошиглогчид ба хувийн илчлэлт (Сургаал ба Гэрээ 1)

Их Эзэн бидэнтэй хувь хувьд нь мөн бошиглогчдоор дамжуулан ярьдаг (Хэсэг 1-ийг үзнэ үү). Хүүхдүүддээ илчлэлтийн тухай илүү ихийг сурч мэдэхэд нь туслахын тулд 10-р хуудасны “Сайн мэдээний зарчмууд”-ыг ашиглана уу. 6-р хуудсан дээрх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны захиасыг хамтдаа унших талаар бодно уу. Бурхан Өөрийн бошиглогчдоор дамжуулан танд юу хэлж байна гэж та бодож байна вэ? Түүний зөвлөгөөг дагах нь Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр дээр зорилгууд тавихад хүргэж болох юм. (Энэ сэдвийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ерөнхийлөгч Нэлсоны “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт” гэсэн үгийг 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х.115-аас үзэж эсвэл сонсож болно.)