2015
Сайн Хоньчин
зургадугаар 2015


Судрын цаг

Сайн Хоньчин

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Шинэ Гэрээний талаар энэ жил хамтдаа суралц!

Зураг
the good shepherd

Хоньдоо маш их хайрладаг бөгөөд тэдний төлөө амиа өгөхөд ч бэлэн нэг хоньчны тухай түүхийг (сургаалт зүйрлэлийг) Есүс нэгэн өдөр ярьсан юм. Бид энэ түүхэнд гардаг хоньдтой адил юм. Хоньчин нь бидний Аврагч Есүс Христтэй адил юм. Есүсийг заримдаа Сайн Хоньчин гэдэг.

Зарим эцэг эх хүүхдүүдээ Аврагч дээр авчрахад Тэр хайраа харуулсан. Тэр “Хүүхдүүдийг над руу ирэхийг зөвшөөр, Тэднийг бүү хорь: Учир нь Бурханы хаанчлал бол тэдэн шиг хүмүүсийнх юм” (Лук 18:16) хэмээн хэлжээ. Тэрээр тэднийг гартаа тэврэн, адислав.

Нүдээ аниад, Есүс гараас тань барьж, адислал өгч байна хэмээн төсөөлөн бод. Та нар Есүсийн талаар сурч мэдэх юм уу, бодох үед Түүний хайрыг мэдэрч чадна. Ариун Сүнс та нарт Сайн Хоньчин—Есүс Христийн хайрыг мэдрэхэд тусалдаг.