2012
Залуучуудад зориулсан шинэ сурах материалууд
2012 оны Арванхоёрдугаар сар


Залуучуудад зориулсан шинэ сурах материалууд

Асуулт, хариулт

Яагаад өөрчлөгдөж байгаа вэ?

Энэхүү шинэ маягаар сурах нь залуучуудыг найз нартайгаа сайн мэдээний талаар ярихад илүү бэлтгэлтэй болгож, одоо болон ирээдүйд номлогчийн болон гэр бүлийн үйлчлэл хийхэд бэлтгэх, сайн мэдээний талаарх тэдний гэрчлэлийг гүнзгийрүүлэхэд туслах юм. Энэ нь тэд судруудаас эрэлхийлж, бодлоо хуваалцахад мөн сурч байгаа зүйлсээ ангиас гадуур хэрэгжүүлэх урилгыг хүлээн авахад идэвхтэй оролцсоноор тохиох болно. Ангидаа тэд амьд бошиглогчдын одоогийн зааж байгаа зүйлсээс суралцах болно.

Аль ангиуд энэ шинэ хичээлүүдийг ашиглах вэ?

Аароны Санваарын чуулгууд, Залуу Эмэгтэйчүүдийн болон залуучуудын Ням Гарагийн 12-18 насны ангиуд Ням Гарагийн Заавар дахь хичээлүүдийг хэрэглэх болно. Чуулгууд, Залуу Эмэгтэйчүүдийн болон Ням Гарагийн ангиуд сар бүр Бурхан Тэргүүтэн гэх мэт адилхан сургаалаас суралцаж, амьдралдаа хэрэгжүүлэн зааснаар нэг нэгнийгээ хүчирхэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж чадна.

Ням Гарагийн хичээлүүд ямар байх вэ?

Сар тутам хичээлүүд нь залуучуудад байж болох сайн мэдээний асуултууд дээр үндэслэсэн тодорхой сэдэв дээр төвлөрөх болно. — Нийт 12 сэдвийн— тус бүр нь багш нарын сонгож болох хэд хэдэн тоймоос бүрддэг. Хэрэв шаардлагатай бол нэг тойм дээр нэг долоо хоногоос илүү хугацааг зарцуулж болно. Сайн мэдээний сар тутмын сэдвийн талаар залуучууд нь туршлага болон бодлоо хуваалцсанаар, сайн мэдээг заах нь ямар болохыг сурч, дадлагажих юм.

Сурах тоймуудад юу багтсан бэ?

Уг тоймуудад юуг мөн яаж заахыг хэлж өгөхгүй. Харин тэдгээр нь багш нарыг өөрсдөө сайн мэдээг эхэлж сурахад мөн залуучуудад сурах боломжийг бий болгож өгөхөд нь тусалдаг. Багш нар суралцагсдынхаа хэрэгцээ шаардлагад тохируулан зааж болно. Тойм бүрт Сүмийн удирдагчдын сүүлийн үед заасан зүйлсийг тогтмолоор шинэчлэн тавьж байх эшлэлүүд болон интернет холбоосуудыг багтаана.

Залуучуудын шинэ хичээлүүдийг хаанаас олж болох вэ?

Сурах тоймууд нь (Аароны Санваар, Залуу Эмэгтэйчүүд болон Ням Гарагийн Хичээл бүгдээрээ тус тусдаа) lds.org/youth/learn хаягаас олдоно. Интернетийн холболт байхгүй тэдэнд зориулан хэвлэж авсан хуулбарууд байх болно.

Ням гарагийн энэ шинэ заавар нь Мючелд нөлөөлөх үү?

Анги болон чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн Мючелийн үйл ажиллагааг төлөвлөхдөө сар тутмын сэдвийг бодолцож үзэхийг урамшуулж байна. Сурах тойм дээрх үйл ажиллагааны санаанууд нь уг төлөвлөгөөний эхлэх шат нь байж болно. lds.org/youth/learn хаяг руу орж тоймуудыг үзээрэй.

Эдгээр хичээлийг ямар хэл дээр үзэх боломжтой вэ?

Эдгээр хичээлийг Хятад (Кантон, Мандарин аялга), Дани, Нидерланд, Англи, Фижи, Финлянд, Франц, Герман, Унгар, Индонези, Итали, Япон, Солонгос, Монгол, Норвеги, Португали, Орос, Самоа, Испани, Швед, Тайланд, Тонга болон Украйн хэлүүд дээр үзэх боломжтой байх болно. Эдгээр хэлээр ярьдаггүй сүмийн нэгжүүд нь өмнө нь хэрэглэж байсан сурах материалуудаасаа үргэлжлүүлэн үзэх болно.