2012
back-cover
2012 оны Арванхоёрдугаар сар


Христийн Мэндэлсний Баярын үеэр ариун сүмүүдийн газрыг чимсэн чимэглэлийн гэрэл нь тэндэх баяр баясгалангийн амар амгаланг эдлэхийг урих лугаа адил Есүс Христ Дэлхийн гэрэл болон гялалзаж, сайн мэдээний ёслолууд, ялангуяа Түүний ариун өргөөнд хүлээн авдаг ёслолуудаар дамжуулан Түүний санал болгодог амар амгаланг хүлээн авахад бүх хүмүүсийг урьж байна. Хэн бүхний мэдэрч чадах хамгийн агуу баяр баяслын дотор ариун сүмийн лацдан холбох ёслолуудаар дамжуулан гэрлэлт нь үхлээс цааш үргэлжилж, гэр бүлүүд үүрд мөнх оршиж чадна гэдэг туршлагыг мэддэг байх явдал мөн. 24-р хуудсан дээрх “Ариун өөрчлөлт,” 28-р хуудсан дээрх “Мөнхийн гэр бүл дээр анхаарал төвлөрүүлэхүй,” 64-р хуудсан дээрх “Дэлхийн гэрэл” өгүүллүүдийг үзнэ үү.