2010–2019
Сүмийн аудитын албаны 2018 оны тайлан
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Сүмийн аудитын албаны 2018 оны тайлан

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлд

Хүндэт ах нар аа, Сургаал ба Гэрээний 120-р хэсэг дэх илчлэлтээр Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Тэргүүлэх Бишопын Зөвлөлөөс бүрддэг Аравны нэгийн хуваарилалтын зөвлөл нь Сүмийн хөрөнгийн зарцуулалтад зөвшөөрөл олгодог. Сүмийн байгууллагууд батлагдсан төсөв, журам, удирдамжийн дагуу мөнгөн санг зарцуулдаг.

Мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Сүмийн аудит нь Сүмийн бусад албанд харьяалагддаггүй, бие даасан алба бөгөөд хүлээн авсан хандив, зарцуулсан зарлагын талаар үндэслэлтэй баталгаа гаргах, Сүмийн өмч хөрөнгийг хадгалж хамгаалах зорилгоор аудитын шалгалт хийх үүрэгтэй.

Сүмийн аудитын хийсэн шалгалтад үндэслэн, 2018 онд Сүмийн бүх хүлээн авсан бодит хандив, гаргасан зарлага, эд хөрөнгө нь Сүмээс баталсан төсөв, журам, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны дагуу хийгдсэн хэмээн үзэж байна. Сүм гишүүддээ төсвийнхөө хүрээнд амьдрах, өр тавихаас зайлсхийх, шаардлагатай үед ашиглах хадгаламжтай байхыг заадаг тогтсон зарчмаа баримталдаг.

Хүндэтгэсэн,

Сүмийн аудитын алба

Кэвин Р.Жэргэнсэн

Захирал