2010–2019
Оршил тайлбар
2018 оны 4-р сар


Оршил тайлбар

Энэ үдэш Их Эзэний ажлыг илүү үр дүнтэй хийж гүйцэтгэхийн тулд Мелкизедек санваарын чуулгуудад томоохон бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалт хийх болсныг бид мэдэгдэж байна.

Чухал захиас хэлсэн Хөүмс ахдаа баярлалаа.

Хүндэт ах нар аа, бид ерөнхийлөгч Томас С.Монсон болон ахлагч Робэрт Д.Хэйлс нарыг маш их санаж байна. Хэдий тийм ч “Эзэний үйлийг бүгдээрээ хамт үргэлжлүүлцгээе.”1

Би ариун санваар атгадаг бүх ахад маш их талархдаг. Та нар бол “хүн болгон Их Эзэн Бурханы, бүр дэлхийн Аврагчийн нэрээр ярьж болохын тулд юм” хэмээн хүсдэг Гэтэлгэгчийн найдвар билээ.”2 Тэрээр Өөрийн томилогдсон бүх хүүг “тэрхүү итгэл бас дэлхий дээр өсч болохын тулд”3 төгсгөл хүртэл Өөрийг нь төлөөлж, Өөрийнх нь төлөө ярьж, үйлдэхийг мөн дэлхий даяарх Бурханы хүүхдүүдийн амьдралыг адислаасай гэж хүсдэг.

Та нарын зарим нь Сүм олон үеийн турш оршин тогтнож байгаа газарт үйлчилдэг. Зарим нь Сүм харьцангуй шинэ байгаа газарт үйлчилдэг. Заримынх нь харьяалагддаг тойргууд хэмжээгээр том байдаг бол бусдынх нь харьяалагддаг салбарууд жижиг боловч газар нутгийн хувьд том байдаг. Та нар хувийн нөхцөл байдлаас үл шалтгаалан бүгдээрээ сурах, заах, бусдыг хайрлах, тэдэнд үйлчлэх тэнгэрлэг эрхтэй санваарын чуулгын гишүүд билээ.

Энэ үдэш Их Эзэний ажлыг илүү үр дүнтэй хийж гүйцэтгэхийн тулд Мелкизедек санваарын чуулгуудад томоохон бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалт хийх болсныг бид мэдэгдэж байна. Тойрог бүрийн дээд пристүүд болон ахлагчид одооноос нэгдэн нэг ахлагчдын чуулга болно. Энэхүү зохион байгуулалт нь санваартан эрэгтэйчүүдийн бусдад үйлчлэх боломж, чадавхыг улам илүү нэмэгдүүлнэ. Ахлагч болох боломжтой ах нарыг энэхүү чуулгад халуун дотноор хүлээн авч, нөхөрлөх болно. Гадас бүрд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дээд пристүүдийн чуулгыг үргэлжлүүлэн тэргүүлнэ. Харин тухайн чуулгын бүтэц нь одоогийн санваарын дуудлагууд дээр үндэслэгдэх бөгөөд энэ талаар удахгүй тайлбарлана.

Одоо Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон болон ахлагч Роналд А.Расбанд нар эдгээр чухал зохион байгуулалтын талаар бидэнд илүү дэлгэрэнгүй зааж өгнө.

Эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд олон сарын турш судалсан болно. Бид гишүүдээ анхааран халамжилж, тэдэнтэй тогтоосон холбоогоо тайлагнах арга замаа яаралтай сайжруулах чухал хэрэгцээ байгааг мэдэрсэн. Бид үүнийг илүү сайн хийх үүднээс Их Эзэний Өөрийн гэгээнтнүүдэд тохинуулах хайр, тусламж дэмжлэгийг үзүүлэх илүү сайн удирдамж өгөхийн тулд санваарын чуулгуудаа хүчирхэгжүүлэх хэрэгтэй.

Эдгээр өөрчлөлт Их Эзэнээс сүнслэг өдөөлтөөр ирсэн юм. Бид эдгээрийг хэрэгжүүлбэл өмнөхөөсөө ч илүү үр бүтээлтэй байх болно.

Бид Бүхнийг Чадагч Бурханы ажилд оролцдог. Есүс бол Христ. Бид Түүний даруухан үйлчлэгчид билээ. Бид бүхнийг үүрэг хариуцлагaдаа суралцаж мөн үүнийг биелүүлэхэд Бурхан ах нар та нарыг адислах болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.